Шинэ мэдээ

NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ3 сар 24. 15:43Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон3 сар 24. 15:32Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ3 сар 24. 9:35АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана3 сар 24. 9:23АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ3 сар 23. 14:23Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ3 сар 23. 14:22Европоос ирсэн хүмүүсээс шинжилгээ авч тусгаарлана3 сар 21. 11:35БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ3 сар 21. 11:20Ноён Бондгор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад амжжээ3 сар 20. 13:20Лондоны метроны буудлуудын 40 нь хаагдана3 сар 20. 9:54БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ3 сар 20. 9:36ОХУ-ын 80 бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ3 сар 20. 9:35Европт эм бэлдмэл нийлүүлэх журмыг хялбаршуулна3 сар 19. 14:07

Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж

/3-р сарын 22/  -  16 цаг 20 минут

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ долоо хоногт "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж, мөн өөрөө Хэвлэлийн бага хурал хийж Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Түүний араас түүний удирддаг Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан хэвлэлийн хурал хийж Ерөнхий прокурорын туслах асан Е.Сагсайн нэгэн эмэгтэйтэй хамт байж байхад нь хэсэг залуус дайрч орж хууль бус бичлэг хийснийг олон нийтэд харуулав.

2016 оны сонгуулийн дараагаас эхэлсэн МАН-ын дотоод зөрчил туйлдаа хүрч өрсөлдөгч Ардчилсан намыг хүртэл дотоод хагарал руу түлхсэн нь үнэн билээ. Энэ бүх гурван жилийн хугацаанд таг чимээгүй байсан МАХН ийн "хэл" орж эхэлсэн нь гайхал төрүүлж буй. 

Үүний цаана нэг л том шалтгаан бий

УИХ-ын гишүүн Б.Гантулга иргэн Н-г хүчиндсэн гэх хэргийн улмаас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрөө сайн дураар татгалзсан. Түүний оронд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах байсан боловч өнгөрсөн хугацаанд улс төржилтөөс үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан билээ.

Тус тойрогт МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших нь бараг тодорхой болсон. Гэвч хэрэв У.Хүрэлсүх энэ тойрогт өрсөлдөөд "ялагдчихвал" өнгөрсөн хугацаанд түүний улс төрд гаргасан бүх тэмцэл утга учраа алдана гэдэг айдсаас үүдсэн үү ямартаа ч нөхөн сонгуулийг янз бүрийн шалтгаанаар хойшуулсаар ирсэн. 

Үүнтэй зэрэгцэн МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төрийн хэлмэгдүүлэлт гэсэн "уриа"-тайгаар тус тойрогт өрсөлдөхөөр ил далд ажиллагаа явуулсаар буй. Хэрэв энэ хоёр хүн тус тойрогт халз үзвэл ялагдсан талыг өмөөрдөг монгол сэтгэхүй давамгайлж Н.Энхбаяр бараг "ялах" дүр зураг харагдаж байгаа учраас Хэнтийн нөхөн сонгуулийг тодорхойгүй нөхцлөөр хойшлуулсаар ирсэн нь үнэн.

Н.Энхбаяр хэнтийн аймгийн 42 дугаар тойрогт "өрсөлдөгчгүй" өрсөлдөнө

Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгджээ. СЕХ Хэнтийн нөхөн сонгуулийн товыг зоригтойгоор зарлаж нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр гэж тогтоосон. Тэр ч байтугай СЕХ-ны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан "МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн нөхөн сонгуульд өрсөлдөхөд ямар ч саад байхгүй" гэжээ. 

Өөрөөр хэлбэл, улс төрийн болоод хуулийн хувьд Хэнтийн нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихэд саадгүй болсон. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэрээ татсан сурагтай. МАН-аас сул шахуу өрсөлдөгч хаяж өгч Н.Энхбаяр давуу байдлаа ашиглан ялалт байгуулна. 

Энэ нь ганц л шалтгаантай. У.Хүрэлсүх болон түүний багийнхны өнгөрсөн гурван жилийн улс төрийн тэмцэл У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүн болгож парламентийн босго давуулахаас илүүтэйгээр МАНАН бүлэглэлийн эсрэг хийсэн тэмцлээ баталгаажуулах нь нэн чухалд тооцогдож буй. 

Тэд Хэнтийн 42 дугаар тойргийг Н.Энхбаярт "бэлэглэж", оронд нь Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалын асуудлаар гул барьж Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын бүлэглэлийг одоогийн үүсээд буй нөхцөл байдлаар далимдуулан нам дарж авахаар план зурагджээ.

Энэ тэмцэлд Н.Энхбаяр дэм болно. Хариуд нь парламентийн босго давж улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэх гомдлоо тайлах боломж олно. Түүний улс төрийн үйл ажиллагаа цоо шинээр зурагдаж эхэлнэ гэсэн үг. 

Яг энэ шалтгаанаар Н.Энхбаяр "хэлд орж" эхэллээ...

Эх сурвалж: livetv.mn

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.