Шинэ мэдээ

"Цэнхэр алт"11 сар 16. 11:33Шар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ11 сар 15. 16:59"Шударга бусын хонгил" ТББ-ын тэргүүн Н.Алтанхуягийн "төлбөр төлөгдөж эхэллээ11 сар 15. 15:25БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ11 сар 15. 13:25БНАСАУ: АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн11 сар 15. 9:46Хонконгт жагсагчдын халдлагад өртсөн эрэгтэй нас баржээ11 сар 15. 9:45Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!11 сар 14. 16:21Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдээс анхны жишиг хорооллыг бий болгоно11 сар 14. 16:00В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 11:44Таван толгой түлш ХХК зардал хэмнэх шинэ техник нэвтрүүллээ11 сар 14. 10:54БНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ11 сар 13. 12:42Ц.Ганцэцэг: Иргэд Нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой11 сар 13. 11:21Газын зурвасын ойролцоо 48 цагийн “онц байдал” тогтоожээ11 сар 13. 10:44Япончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө11 сар 13. 9:47Эво Моралесийн суусан онгоц Мексик рүү нисжээ11 сар 13. 9:46"Хаябуса-2" аппарат дэлхий рүү буцах замдаа энэ сард орно11 сар 12. 13:21“737 Max 8”-аар ирэх нэгдүгээр сараас нислэг үйлдэнэ хэмээн найдаж байна11 сар 12. 11:59Энэтхэг Кашмирын зааглах шугамд 100 мянган цэрэг байрлуулжээ11 сар 12. 9:47“Saudi Aramco” хувьцааны нэрлэсэн үнийн саналыг ирэх сард зарлана11 сар 11. 15:26Д.Трампын туслах асан Ж.Болтон ном гаргахаар төлөвлөж байна11 сар 11. 12:24Өмнөд Осет, Гүржийн хил дээр өдөөн хатгалгаа зогсоохыг уриалжээ11 сар 11. 9:42Хонконгт хэдэн мянган жагсагч цугларчээ11 сар 11. 9:39Эхний үе шатны асуудлаарх хэлэлцээрийг оны сүүлчээр байгуулна найдаж байна11 сар 9. 11:35Зэвсэг хураах тухай ОХУ, АНУ-ын хэлэлцээнд Хятад улс нэгдэхгүй11 сар 9. 11:33ОУСС-ын тойрог замын өндрийг нэмэгдүүлжээ11 сар 8. 13:15Уурын болон нам даралтын зуухыг цахилгаан халаалтад холбох, газанд шилжүүлэх арга хэмжээг авна11 сар 8. 11:45Нийслэлийн дөрвөн цэгт агаар хэвийн байна11 сар 8. 10:34Мүн Жэ Ин ОАНА-гийн гишүүн агентлагуудын төлөөлөгчидтэй уулзжээ11 сар 8. 10:24МАГАТЭ Ираныг шүүмжилжээ11 сар 8. 10:22"Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлэх ажээ11 сар 7. 13:14

Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна

/3-р сарын 20/  -  10 цаг 53 минут

Нийгмийн даатгалын байгууллагын сүүлийн үед хийж буй үйлчилгээний шинэчлэлийн асуудлаар Нигймийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхтэй ярилцлаа.

  • Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчдад чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдүүлэхэд анхаарч байгаа юм байна. Шинэлэг ажлуудаасаа танилцуулахгүй юу?

2019 оныг манай байгууллага “Танд ойрхон - Найрсаг үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ хүрээнд үйлчилгээгээ хялбаршуулж, даатгуулагчиддаа чирэгдэлгүй, шуурхай, хүрч үйлчлэх, ажилтнуудынхаа харилцаа, хандлагыг сайжруулах чиглэлд тодорхой ажлууд хийж байна. Оны эхнээс хэрэгжиж эхлээд байгаа нэг гол ажил бол архивын лавлагаагаа иргэд өөрсдөө хөөцөлдөж, аймаг дүүргийн хэлтэс хооронд цаг, зардал гаргаж явдаг байсныг хялбарчилж, иргэний өмнөөс хэлтсүүд хоорондоо цахимаар мэдээлэл солилцох болсон.

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа авах процессыг бас хялбаршуулсан байх аа?

Тийм ээ. Иргэд өмнө нь зөвхөн ТҮЦ машинаас эсвэл нийгмийн даатгалын байгууллагаас цаасан лавлагаа авах боломжтой байсан бол даатгуулагчдад зориулсан вэб http://daatguulagch.ndaatgal.mn/userweb/#/account/login ашиглалтад орсноор шимтгэл төлөлтийн лавлагаагаа харах, шууд хэвлэн ашиглах боломжтой болсон. Зөвхөн даатгуулагч төдийгүй ажил олгогч нар ч тодорхойлолтоо өөрсдөө интернэтээс хэвлээд ашиглах боломжтой. Ингэснээр орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүй болсноос гадна лавлагааны төлбөр хураамжаас чөлөөлөгдөж байгаа юм. Тамга тэмдгийг орлох тусгай нууцлал бүхий QR кодтой тул гуравдагч байгууллагууд шууд хүлээн авч байгаа.

  • “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэглэгчийн хандалт хэр их байна?

Төрийн байгууллагуудаас анх удаа гар утасны аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлсэн, ингэхдээ програм хөгжүүлэлтийг дотоод нөөц боломжоороо  хийсэн гэдгээрээ онцлогтой. Одоогийн байдлаар тус аппликэйшний хэрэглэгчийн хандалтын тоо 41 мянга орчим байна.  Тус аппликэйшн нь шимтгэл төлөлтийн мэдээллээ хянах, нийгмийн даатгалын байгууллагаас авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлын мэдээллээ харах, зарим төрлийн тооцоолол хийх, хуулийн мэдээлэл авах, санал хүсэлтээ цахимаар илгээж шийдвэрлүүлэх зэрэг өргөн боломжийг иргэдэд олгож байгаа юм. Мөн удахгүй сайн дурын гэрээгээ аппликэйшнаар сунгадаг болно.

  • Аппликэйшний бүртгэлийг заавал хэлтэст очиж баталгаажуул гэх нь хэрэглэгчдийн хүрээг хумиад байх шиг. Хэрэглэх хүсэлтэй ч цаг завгүй бүртгэлээ баталгаажуулж чадахгүй байгаа хүн олон байна л даа. Энэ тал дээр ямар нэг шийдэл байгаа юу?

Таны хэлсэнчлэн иргэд гар утасны аппликэйшнийг  ашиглах сонирхолтой боловч хэлтэст очиж баталгаажуулах нь хүндрэлтэй, гадаадад оршин суугаа иргэдийн хувьд боломжгүй байсан. Өнөөдрөөс энэ асуудал шийдэгдэж байгаа. Тодруулбал “нийгмийн даатгал” гар утасны аппликэйшний бүртгэлийг онлайнаар баталгаажуулж эхэлж байна. Иргэд гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэйшнийг татаж суулган бүртгүүлсний дараа app@ndaatgal.mn мэйл хаяг болон 94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан манай бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдож, баталгаажуулах кодоо авах юм.

  • Даатгуулагчийн мэдээллийн нууцлалыг хэрхэн хадгалах вэ? Тухайн иргэн мөн эсэхийг яаж баталгаажуулж байгаа юм бол?

Тухайн иргэн мөн болохыг баталгаажуулахын тулд гадаадад амьдарч буй иргэд гадаад паспортоо, Монголд байгаа иргэдийн тухайд цахим үнэмлэхээ барьж авахуулсан тухайн өдрийн огноо бүхий өөрийн фото зургийг дээр дурьдсан хаягууд руу илгээх юм. Мэдээлэл тодорхой тохиолдолд нэвтрэх кодыг шууд илгээж, шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэл болон нийгмийн даатгалын лавлагааны програмд бүртгэгдсэн мэдээллүүдээс лавлан асуух буюу дүрст дуудлага хийж шалгасны дараа бүртгэл баталгаажуулах код олгох зарчмаар явна.    

  • Иргэдэд хүртээмжтэй өөр ямар ажлууд ойрын үед хийхээр төлөвлөсөн бэ?

Өнгөрсөн жилээс бид нээлттэй өдөрлөгийг онцлог байдлаар зохион байгуулж эхэлсэн нь нилээд үр дүнтэй байгаа. Анонсны урд сууж хүн ирэхийг хүлээх биш малчны хот, худалдаачны лангуу, ажилтны ажлын байранд нь хүрч үйлчлэхийг зорьж байна. Энэ сарын 27-ны өдрөөс “Явуулын үйлчилгээ”-г шинээр нэвтрүүлж байна. Нийслэлд 7 хоногт 2 удаа, аймагт сар бүр нэг удаа нийгмийн даатгалын байцаагч, зөвлөх ажилтнууд очиж үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Явуулын үйлчилгээгээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шимтгэл төлөх, “нийгмийн даатгал” аппликэйшний бүртгэл баталгаажуулах, хууль эрх зүйн зөвлөгөө болон нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээлэл авах боломжтой.

Ярилцсанд баярлалаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

222.113.110.167zochin   • 3 сарын 26. 18 цаг 10 минут

mail yavuulsan hariu ogohgui l bailee shdee

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.