Шинэ мэдээ

Ил цагаан авлига нэхдэг Ж.Батмагнай даргын хаагуур нь хариуцлага тойроод байна аа, АТГ?4 сар 24. 12:32ОХУ-тай БНАСАУ-ын талаарх байр сууриа ойртуулахаар төлөвлөж байна4 сар 24. 12:30БНХАУ-ын ТЦХ цөмийн шинэ шумбагч онгоцоо үзүүлжээ4 сар 24. 12:18Ким-Путиний уулзалт цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээнд нөлөө багатай4 сар 24. 10:06Макрон: К.Гоны эрхийг хамгаалах хэрэгтэй4 сар 24. 10:03Ж.Цолмон: АШУҮИС судалгааны их сургууль болно4 сар 23. 13:28Шри Ланкад болсон цуврал дэлбэрэлтэд 13 орны 30 иргэн амиа алджээ4 сар 23. 12:46Ким Жөн Ун Номхон далайн флотын хөлөг онгоцыг үзэж магадгүй4 сар 23. 9:45Шинзо Абэ Европ, Хойд Америкт айлчилна4 сар 23. 9:43Порошенко сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөв4 сар 22. 14:41В.Зеленскийд Канадын Ерөнхий сайд баяр хүргэжээ4 сар 22. 14:41Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг сарын сүүлчээр зарлана4 сар 22. 13:56“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компаний захирал Б.МӨНХБАТ гэгч нь МОНГОЛ УЛСАД байхгүй ЦАЛИНТАЙ4 сар 22. 13:38“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 28 мянган хүн оролцжээ4 сар 22. 11:25Д.Песков: В.Путин, Ким Жөн Ун нарын уулзалт болох газрыг мэдэгдээгүй4 сар 22. 11:20Ливийн асуудлаарх тогтоолыг даруй батлахыг уриалжээ4 сар 20. 11:35АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг нийтэлжээ4 сар 20. 11:18БНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй4 сар 19. 12:38Эдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ4 сар 19. 12:37Бельгид салафитуудын 100 орчим байгууллагыг илрүүлжээ4 сар 19. 9:30Лондонд цэвэр агаарын бүс бий болгожээ4 сар 19. 9:21"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 16:14МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 16:01Ким Жөн Ун агаарын цэргийн ангид зочилжээ4 сар 17. 12:21АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэхэд ЕХ бэлэн байна4 сар 17. 9:31АНУ-д газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин нэмэгджээ4 сар 17. 9:30Цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутгаас АНУ-ын хилийн зүг хөдөлжээ4 сар 16. 13:21ХСҮТ-ийн туяа эмчилгээний шинэ аппарат 6 сард ашиглалтад орно4 сар 16. 10:56Зам тээврийн яамны газрын дарга Д.Доржхандын ширээн дээр гацсан төрийн бодлого4 сар 16. 10:11Израильчууд Сар руу “Берешит-2” хөлгийг хөөргөнө4 сар 16. 9:57

М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй

/3-р сарын 19/  -  16 цаг 21 минут

"Цензургүй яриа" нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сүүлийн үед хоёр ч удаа оролцож, хоёуланд нь "ХХБ-ны хувьчлалтай М.Энхболд холбоотой" гэх агуулгатай баримтыг ярьсан билээ. Энэ асуудлаар бид УИХ-ын дарга асан М.Энхболдоос тодрууллаа

-Таныг ХХБ-ны хувьчлалд нөлөө үзүүлсэн. Н.Энхбаяр даргад хувь амалсан гэх мэтээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ дурдсан. Таны байр суурийг сонсоё?

-Би тэр ярилцлагыг үзсэн. Улсын Ерөнхийлөгч байсан хүн тийм ор үндэсгүй, баримтгүй, гүтгэлэгийн шинжтэй зүйл ярьсанд би үнэхээр харамсаж байна. Унасан дээр нь түлхээд авъя гэдэг шиг байдал гаргаж байгаад харамсаж байна. Энэ хүн УИХ-ын даргын албан тушаалыг өгчихсөн учраас муу муухай бүхнийг надад тохох гэсэн бололтой. Үнэн юм үнэнээрээ сайхан. 

ХХБ-ны хувьчлалыг намайг Ерөнхий сайд байх үедээ оруулж, Засгийн газар дэмжсэн мэтээр ярьсан. Үнэн хэрэг дээрээ ХХБ-ны хувьчлалыг Н.Энхбаяр дарга өөрөө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хувьчилсан. Улсын төсвийн өмнө ямархуу хэмжээний үүрэг хүлээдэг байсан банкыг яаж үнэлж, яаж хувьчилж байсан зэрэг нь анхаарал татсан асуудал болж байлаа шүү дээ.

Гадаадын компаниас худалдаж авсаныг нь намайг дэмжсэн, оролцсон, ар талд нь байгаа мэтээр ярьж байна лээ. Энэ зүйлийг өчигдөр ч ярьсан юм биш. Өмнө нь өнгөрсөн долоо хоногт тиймэрхүү зүйл ярьсан. ХХБ-ны хувийг надад М.Энхболд санал болгосон гэж ор үндэсгүй зүйл ярьж байна лээ. Хэзээ ч бидний дунд тийм зүйл болоогүй.

Би УИХ-ын гишүүнийхээ хувиар мэдэгдэл гаргасан. Гүтгэлэгээ засаж залруулахыг хүсье гэж Н.Энхбаяр даргад хандаж мэдэгдэлээ гаргасан ч өчигдөр дахин тийм зүйл ярьсан.

Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан асуудалд намайг бас оролцсон мэтээр ярьсан. Тэр үед би сөрөг хүчний намын даргаар ажиллаж байсан. Эрх барьж байсан намын л хийсэн хэрэг шүү дээ. Харин ч Н.Энхбаяр даргын удирдаж байгаа нам хамтарсан засаг барьж байх үедээ оролцоотой байсан.

Энэ асуудлыг би өмнө нь хэд хэдэн удаа ярьж байсан.  2016 оны зургаан сарын 28-ны өдрийн сонгуулийн санал хураалтын өмнө "Хэрвээ бид сонгуульд олонхи болох юм бол Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг нягталж шалгаж үзнэ" гэж мэдэгдэж байсан.

УИХ-ын дарга болсоныхоо дараа холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Байнгын хороон дээр ярьж, УИХ-ын тогтоол гаргаж, байгуулсан ажлын хэсгийн оруулж ирсэн саналыг дэмжиж гаргасан гэх мэт. УИХ-ын дэд даргаар ахуулсан ажлын хэсгийг хүртэл гаргаж ажиллуулсан шүү дээ.

Хууль хяналтын байгууллага энийг шалгаж байгаа. Үнэн зөв нь тогтогдох биз ээ. 

-Одоо үүсч байгаа процесс дээр та ямар байр суурьтай байна вэ. Зарим хүмүүсийг хорьж, шалгаж, тавьж байна?

-Хууль хяналтын байгууллага шалгах зүйлээ шалгах ёстой. Үнэн зөв нь тогтоогдох байх. Миний хувьд нэр төрөө сэргээлгэхээр холбогдох байгууллагад нь хандах бодолтой байна. 

Эх сурвалж: Livetv.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.251Зочин   • 3 сарын 27. 7 цаг 19 минут

МИ ОВОГТ БИ ГЭМГҮЙ АРИУН ЦАГААН ЭНХИЙН ТАГТАА Л ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД БИЧЛЭГҮҮД НЬ БАРИМТУУД НЬ ГАРААД ИРЭХЭЭР ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ ГАРАА ӨРГӨДӨГ БИЗ ДЭЭ.МАНАН-Д ИТГЭЖ БОЛОХГҮЙ.МОНГОЛЫГ ЗАРЧИХ БАЙСАН БАЙХ ШҮҮ.

120.16.111.120Zochin   • 3 сарын 25. 11 цаг 36 минут

Enhbold bol ulaandaa garsan hudalchshuu.60 terbumiin heregt bi ooriigee medneshdee ,bi baigaagui l geed bsan ,huuliinh n hamgaalaltiig ogno gejiisen bizdee.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.