Шинэ мэдээ

Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ54 минут 3 секундын өмнөШууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ4 цаг 14 минутын өмнөАвстралийн бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулжээ4 цаг 47 минутын өмнөНефтийн олборлолтоо нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ4 цаг 48 минутын өмнөПуужингийн туршилт явуулсныг нь үл харгалзан хүнсний тусламж үзүүлнэ5 сар 18. 10:46НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 10:38Бразилын шинэ Засгийн газар анхны томоохон эсэргүүцэлтэй тулгарчээ5 сар 17. 9:25Персийн булангийн нөхцөл байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй5 сар 17. 9:24Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 13:35Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчин яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцэнэ5 сар 16. 12:07Д.Трамп: Худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ5 сар 16. 9:09В.Путинтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж мэдэгджээ5 сар 15. 11:51АНУ-ын бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ5 сар 15. 11:08“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан анхаарлын төвд байна5 сар 15. 11:07Путин, Эрдоган нар утсаар ярьжээ5 сар 14. 13:08Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 11:40Япон-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах арга замыг эрэлхийлнэ5 сар 14. 9:43Венесуэл, Ираны асуудал ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын хэлэлцэх гол асуудал болно5 сар 14. 9:28Эрэгтэйчүүдийн оношлогооны төв “Алтан жор” ямар үйлчилгээ үзүүлдэг вэ5 сар 13. 11:02“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 18.6 мянган хүн оролцжээ5 сар 13. 10:17АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Москва, Сочи хотуудад айлчилна5 сар 13. 9:39Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад зориулсан 1.5 тэрбум ам.долларыг шилжүүлнэ5 сар 13. 9:38Хан-Уул дүүргийн 39 багшд өнөөдөр хуримаа хийлээ5 сар 10. 16:24C CHANNEL EDUCATION телевиз нээлтээ хийлээ5 сар 10. 15:48Шүдний эмнэлгүүд В, С вирусын халдвар тарааж байгаа гэх мэдээлэл ташаа мэдээлэл гэв5 сар 10. 15:26Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 25 хувьд хүргэж нэмэгдүүллээ5 сар 10. 13:03Батлан хамгаалахын сайдын албанд П.Шанаханы нэрийг дэвшүүлнэ5 сар 10. 13:03АШУҮИС-ийн оюутнууд ОУ-ын мэс заслын олимпиадын хүндэт цомын эзэн боллоо5 сар 10. 10:35“Мөнхөд дурсагдах дайчид” жагсаалд 9000 гаруй хүн оролцжээ5 сар 10. 10:00Сингапурын парламент хуурамч мэдээлэлтэй тэмцэх хууль баталжээ5 сар 10. 9:54

Герман нүүрсээр ажилладаг станцуудаа хаахаар төлөвлөж байна

/3-р сарын 8/  -  10 цаг 12 минут

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/ нүүрсээр ажилладаг 84 цахилгаан станцаа хааж, цаашдаа сэргээгдэх эрчим хүчийг голлон ашиглана гэж тус улсын Засгийн газраас мэдээлжээ.

Дэлхийн хамгийн их нүүрсний хэрэглээтэй орнуудын нэг болох Герман улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын зорилтыг биелүүлэхийн тулд ирэх 19 жилийн хугацаанд багтаан нүүрсээр ажилладаг 84 цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн гэж тус улсын Засгийн газрын комисс мэдээлсэн байна.

Энэхүү шийдвэр нь Европын хамгийн том тус улсын хувьд нэн чухал өөрчлөлтийг авчрах юм. Герман нь нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагаагаараа Европын орнууд дундаа манлайлж байсан хэдий ч сүүлийн жилүүдэд тус улс энэхүү манлайлагчийн байр сууриа алдаж, нүүрсхүчлийн ялгарлыг бууруулах зорилтоо биелүүлж чадахгүй байгаа билээ. Германы нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд тус улсын нийт эрчим хүчний 40 хувийг бүрдүүлдэг ажээ.

“Энэ бол түүхэн амжилт. 2038 он гэхэд Герман улсад нүүрсээр ажилладаг нэг ч станц байхгүй болно” хэмээн Засгийн газрын комиссын дарга Рональд Пофалла хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Уг төлөвлөгөөний хүрээнд 45 тэрбум ам.долларыг бүс нутгууд дахь нүүрсний хэрэглээг бууруулахын тулд зарцуулах ажээ. Харин комиссын гаргасан энэхүү төлөвлөгөөг ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн Засгийн газар батална гэж найдаж байгаа аж.

“Германы уур амьсгалын бодлогод хувьд нэн чухал байр суурийг эзлэх энэхүү төлөвлөгөө уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл хэрэгт Германыг дахин манлайлагч улс орон болгох боломжтой юм. Үүнээс гадна нүүрснээс хэт их хамааралтай, аж үйлдвэржсэн Герман улс нүүрсний хэрэглээгээ зогсоож, үүгээрээ дамжуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа гэдгийг дэлхий дахинд түгээхэд уг төлөвлөгөө чухал дохио болно" гэж Германы Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн эрчим хүчний эдийн засгийн профессор Клаудия Кемферт хэлжээ.

2011 онд Японы Фүкүшима цөмийн цахилгаан станцад осол гарсны дараа Герман улс 2022 онд гэхэд цөмийн бүх цахилгаан станцуудаа хаах шийдвэр гаргаж, эрчим хүчний хатуу бодлого барималж эхэлсэн юм.

Гэвч бизнес эрхлэгчид бодлогогүй шийдвэр гаргалаа хэмээн Засгийн газрыг хатуу шүүмжилсэн юм. Уг шийдвэр нь эрчим хүчний үнийг өсгөж, эрчим хүчний дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг сулруулна гэж бизнес эрхлэгчид үзэж байсан юм. Мөн тэд, "Германаас өөр аж үйлдвэржсэн ямар ч улс орон цөмийн эрчим хүчнээс татгалзахгүй. Тиймээс энэ шийдвэр нь ач холбогдолгүй алхам юм" гэж онцлон тэмдэглэжээ.

Тухайн үеэс хойш өнөөг хүртэлх хугацаанд Герман цөмийн 19 цахилгаан станцын 12-ийг хаагаад байгаа юм.

Герман нүүрс болон цөмийн цахилгаан станцуудаас татгалзаж байгаа нь 2040 он гэхэд тус улс эрчим хүчний хэрэглээнийхээ 65-80 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн үг юм. Өнгөрсөн онд тус улсын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нүүрснээс гаргадаг эрчим хүчний хэрэглээг давж, нийт эрчим хүчний хэрэглээний 41 хувийг хангах болсон байна.

1990 оны эхээр Герман улсын нүүрсхүчлийн хийн ялгарал мэдэгдэхүйц буурчээ. Үүнд коммунист Зүүн Германы төвлөрөлт болон асар их бохирдол үүсгэдэг үйлдвэрүүд зогссонтой холбоотой аж. Гэсэн хэдий ч нүүрсээр ажилладаг станцууд тус улсын эрчим хүчний хангамжийн дийлэнх хувийг эзэлсэн хэвээр байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.241.153у   • 3 сарын 15. 12 цаг 28 минут

нүүрс станцаас өөр ямар ч зам байхгүй монгол бол өөр төв азийн өндөрлөгт байгаа улс -40+40 хооронд амьдардаг зөрүүн 80 градус байна

43.242.241.151у   • 3 сарын 15. 12 цаг 28 минут

нүүрс станцаас өөр ямар ч зам байхгүй монгол бол өөр төв азийн өндөрлөгт байгаа улс -40+40 хооронд амьдардаг зөрүүн 80 градус байна

202.9.42.51Зочин   • 3 сарын 9. 10 цаг 34 минут

2 жилийн өмнөөс цөөн цөөнөөр хаагаад эхэлцэн газар ажилладаг болж байгаа

66.181.185.52Зочин   • 3 сарын 9. 10 цаг 23 минут

Энэ худлаа шүү, сэргээгдэх эрчим хүч гэж сансарт л байгуулбал боломжтой эд, дэлхийд энергийн хэрэгцээ маш их дутагдалтай байгаа, нүүрснээс татгалзах болоогүй, орлох бүтээгдхүүн асуудалтай ...тархи хошгоруулалт, тархи угаалт, дараа нь мөнгө угаах ажиллагаа явж байгаа анхааралтай авч үзэхэд илүүдэхагүй

103.57.95.15Зочин   • 3 сарын 9. 10 цаг 18 минут

Нүүрс хэзээд үнэтэй хэвээр байна. Нүүрс шатааж зөвхөн цахилгаан эрчим хүч гаргадаг юм биш.

103.212.117.159Зочин   • 3 сарын 8. 21 цаг 45 минут

Нүүрс хог болох цаг айсуй гэж

202.126.88.43Зочин   • 3 сарын 8. 17 цаг 56 минут

Улс орнууд 20 жилийн дараагийн хөгжлөө ярьж байдаг манай хэдэн жонхуунууд 4 жилээ ч харж чадахгүй малнаас дор юм даа.

86.59.212.135Зочин   • 3 сарын 8. 17 цаг 37 минут

Сэргээгдэх эрчим хүч дотроо нар салхины станц нь бас байгальд маш хортой гэгдэх болсон

202.126.89.55Зочин   • 3 сарын 8. 15 цаг 10 минут

Маш олон жил ингэж худлаа ярьж бгаа юмоо

192.82.64.251Зочин   • 3 сарын 8. 11 цаг 20 минут

Авчраад манайд зоочихвол нэг хэсэгтээ л улсыг маань тэжээндээ.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.