Шинэ мэдээ

Дэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ3 цаг 8 минутын өмнөХятадын Засгийн газар Хонконгийн цагдаа нарыг дэмжиж байна3 цаг 23 минутын өмнөАбэ Шинзо Японын улс төрийн тогтолцоог тогворжуулж чадсан гэдэгтээ итгэлтэй байна11 сар 20. 11:55Амьдралд хайртай хүн бүхэнд зориулав11 сар 20. 10:59Хонконгт эмх замбараагүй байдал дэгдэнэ гэдгийг эртнээс таамаглаж байжээ11 сар 20. 10:06К.Лам тайвнаар гарч ирэхийг жагсагчдад уриалжээ11 сар 20. 10:05Абэ Шинзо Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан хүн болно11 сар 19. 13:15“WE” application энэ сард нээлтээ хийнэ11 сар 19. 10:46“Huawei”-д бүтээгдэхүүн нийлүүлэх тусгай зөвшөөрлийг сунгажээ11 сар 19. 10:45Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ11 сар 19. 10:17Венецэд үерийн гамшиг 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулжээ11 сар 19. 10:03Ла-Маншийн хоолойд 39 цагаачийг саатуулжээ11 сар 18. 13:19Залуу судлаачид “Агаарын Бохирдлын Википедиа” ном бүтээж байна11 сар 18. 11:18АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ11 сар 18. 10:33"Шар хантаазтнууд"-ын хөдөлгөөн эхэлсний ойн үеэр дахин мөргөлдөөн болжээ11 сар 18. 10:04Боливи улс Венесуэлтэй дипломат харилцаагаа тасалсныг мэдэгдэв11 сар 18. 9:54"Цэнхэр алт"11 сар 16. 11:33Шар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ11 сар 15. 16:59"Шударга бусын хонгил" ТББ-ын тэргүүн Н.Алтанхуягийн "төлбөр төлөгдөж эхэллээ11 сар 15. 15:25БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ11 сар 15. 13:25БНАСАУ: АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн11 сар 15. 9:46Хонконгт жагсагчдын халдлагад өртсөн эрэгтэй нас баржээ11 сар 15. 9:45Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!11 сар 14. 16:21Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдээс анхны жишиг хорооллыг бий болгоно11 сар 14. 16:00В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 11:44Таван толгой түлш ХХК зардал хэмнэх шинэ техник нэвтрүүллээ11 сар 14. 10:54БНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ11 сар 13. 12:42Ц.Ганцэцэг: Иргэд Нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой11 сар 13. 11:21Газын зурвасын ойролцоо 48 цагийн “онц байдал” тогтоожээ11 сар 13. 10:44Япончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө11 сар 13. 9:47

"Ойлголцох 1 хором" аяны хүрээнд 3000 эрэгтэй оюутанд лекц уншина

/3-р сарын 5/  -  9 цаг 37 минут

 Цагдаагийн байгууллагаас хийсэн судалгаагаар Хүний эрүүл мэндэд халдашгүй байдлын гэмт хэрэг сүүлийн таван жилд нэлээн өсчээ. Тодруулбал, нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа тул энэ гуравдугаар сард ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс,  JCI хамтран "ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ" аяныг өрнүүлж байгаа юм. Аяны хүрээнд өнөөдөр ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ажилтнууд их дээд сургуулийн 3000 орчим эрэгтэй оюутнуудад харилцаа хандлага, эрүүл мэндийн талаар лекц уншиж, сургалт зөвлөгөөн зохион байгуулахаар болжээ. 

Эрэгтэй оюутнуудыг хамруулах болсон шалтгаан нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь өш хонзон санаж, зориудаар үйлдэгддэг биш. Тухайн үеийн уураа нэгхэн хором барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг байна. Ихэнхдээ шөнийн цэнгээний газар орж, архидан согтуурсан залуучууд уур хилэнгээ барьж тэвчээгүйгээс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй цаашилбал гэмт хэрэгтэн ч болох эрсдэлтэй байдаг аж. Тиймээс ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс 3000 гаруй эрэгтэй оюутнуудад лекц уншиж, цаашлаад иргэдэд ухуулга, нөлөөллийн ажлууд хийхээр энэхүү аяныг эхлүүлжээ. 

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС “ЗАЛУУЧУУДАА ГАНЦ ХОРОМЫН УУР БУХИМДЛАА “УУЧЛААРАЙ” ГЭДЭГ ҮГЭЭР СОЛЬЕ” ХЭМЭЭН  УРИАЛЖ БАЙНА. 

Аяны талаар ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг"Энэ төрлийн гэмт хэрэгт хүүхэд залуучууд ихээр холбогдож ял шийтгэл ихээр авдаг. Тус гэмт хэргийн 88 хувийг хөнгөн гэмт хэрэг байна. Ямар нэгэн өш хонзон санахгүйгээр зодолдох, бухимдаж, архидан согтуурснаас хүний биед хөнгөн болон хүнд гэмтэл учруулж байгаа. Өнгөрсөн жил “Хуулийн хэрэгжилт” арга хэмжээг зохион байгуулсан бол энэ жил “Ойлголцох Нэг хором” буюу уураа тэвчье гэсэн арга хэмжээг ТББ-ууд, Боксын холбоо, Сагсан бөмбөгийн холбоо, БСШУСЯ, их дээд сургуулиуд хамтран ЦЕГ-аас зохион байгуулна. Нийгэмд байгаа уур бухимдал, стрессээ барьж сурах, хүнтэй эвтэй, харилцаа хандлагаа өөрчлөх энэ гэмт хэргийн хор уршгийг таниулна. Хүний эрүүл мэнд, эрхэнд халдсанаар ямар хуулийн хариуцлага хүлээх талаар хууль эрх зүйн мэдээллийг олон нийтийн хэрэгслээр ухуулах ажлыг энэ гуравдугаар сард нилээдгүй хийнэ. “ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ” аян нь орон даяар зохион байгуулагдана" гэлээ. 

Дашрамд сануулахад, энэ төрлийн гэмт хэрэг нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Тодруулбал, Нийслэлд 61%, орон нутагт 31% үйлдэгдэж байна. Гэмт хэргийн гаралт нөхцөл байдлыг нарийвчлан авч үзвэл 40 хувь нь гэр орон ахуйн хүрээнд, 27-30 хувь нь гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний газар шөнийн цэнгээний газар ихэвчлэн үйлдэгдэж байна. Гэмт хэрэг гарч буй цагаар нь ангилбал оройн 22:00 цагаас өглөөний 06:00 хув хүртэл хугацаанд хамгийн их буюу 39 хувь нь үйлдэгдсэн байна.

Б.Анир 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.