Шинэ мэдээ

Бразил хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн туршилтыг явуулжээ3 сар 23. 11:40Х.Гуайдогийн туслахыг даруй суллахыг уриалжээ3 сар 23. 11:37Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж3 сар 22. 16:20Шүүгчид иргэдийн өмгөөлөл авах эрхэд халдаж байна3 сар 22. 10:26Украин улс цэргийн зориулалттай дроныг туршжээ3 сар 22. 9:45Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав3 сар 22. 9:44Гарын таван хуруу мюзикл Улаанбаатар хотод тоглогдоно3 сар 21. 14:58Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн албан тушаалдаа орлоо3 сар 21. 9:58Эрдоган цаазаар авах ялыг сэргээхэд бэлэн байна3 сар 21. 9:56М.Помпео бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр Кувейт, Израил, Ливаныг зорьжээ3 сар 21. 9:54Венесуэлийн эрх баригчид Колумбитай залгаа хилээ хэсэгчлэн нээжээ3 сар 20. 12:12Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53Албан тушаалаасаа огцрохыг Алжирын Ерөнхийлөгчөөс шаардав3 сар 20. 9:33Шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төлөөлөгчийг урина3 сар 20. 9:29М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:21Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02Гадаадад суралцмаар байна уу ? Нээлттэй өдөрлөг3 сар 19. 13:57Ж.Ардерн: Хохирогчдын оршуулгын зардлыг Засгийн газраас гаргана3 сар 19. 12:47Трамп цалингийнхаа дөрөвний нэгийг Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хандивлажээ3 сар 19. 12:46Германы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна3 сар 19. 9:25Сенатч К.Гиллибранд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө3 сар 19. 9:25Б.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай3 сар 18. 13:14Шинэ Зеландын сүмийн халдлагыг ганцаараа үйлдсэн болохыг тогтоожээ3 сар 18. 9:37Хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ3 сар 18. 9:34БХАТИХ-ын чуулганы хаалтын хуралдаан боллоо3 сар 15. 15:39Японы Олимпын хорооны ерөнхийлөгч огцорно3 сар 15. 15:27БНАСАУ АНУ-тай хийж буй хэлэлцээгээ зогсоохоор төлөвлөж байна3 сар 15. 15:27Шөнийн цэнгээний газрын “ажиллах цагийг өөрчилсөн”-өөр ахуйн хүрээний архидалт нэмэгдэнэ3 сар 15. 13:36Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа3 сар 15. 13:36

Цэргийн хамтарсан сургууль хийхгүй байхаар шийдэв

/3-р сарын 4/  -  9 цаг 18 минут

 АНУ болон БНСУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг түргэтгэх зорилгоор команд-штабын “Key Resolve” болон “Foal Eagle” цэргийн хээрийн хамтарсан сургуулийг хийхгүй байхаар шийджээ. Энэ тухай “Yonhap” агентлаг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээллээс иш татан уламжлав.

Тус агентлагийн мэдээлснээр, холбогдох шийдвэрийг БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Чон Гён Ду, АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан нар бямба гарагт утсаар ярих үеэрээ гаргасан байна.

“Цэргийн хамтарсан сургуулиудыг зохицуулахтай холбоотой эвслийн шийдвэр нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг дуусгах болон түгшүүртэй байдлыг намжаах дипломат оролдлогуудыг хоёр орон дэмжихээр төлөвлөж буйг харуулж байна” гэж БНСУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.

Америк болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид жил бүр хийдэг хамтарсан сургуулиудынхаа тоог цөөлөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдэнэ гэж “Reuters” агентлаг гуравдугаар сарын 1-нд мэдээлсэн байна.

Сөүл болон Вашингтон АНУ-ын Ерөнхийлөгч, БНАСАУ-ын удирдагч нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын дараа цэргийн хамтарсан сургууль хийх төлөвлөгөөгөө мэдэгдэхээр тохиролцсон тухай “Yonhap” агентлаг хоёрдугаар сарын эхээр Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан билээ. “Key Resolve” болон “Foal Eagle” сургуулийг энэ жил цөөн бүрэлдэхүүнтэйгээр хийж магадгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд урьд нь мэдээлжээ.

АНУ-БНАСАУ-ын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт өнгөрөгч пүрэв гарагт Вьетнамын нийслэл Ханой хотод дууссан билээ. Талууд уулзалтын төгсгөлд тохиролцоонд хүрч чадаагүй юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар ганцаарчилсан уулзалтууд хийсэн боловч хамтарсан баримт бичигт гарын үсэг зураагүй бөгөөд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.18.52з   • 3 сарын 5. 8 цаг 58 минут

нэг хий нэ гээд л нэг хийхгүй гээд л яасан овилгогүй улс төр вэ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.