Шинэ мэдээ

Бразил хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн туршилтыг явуулжээ3 сар 23. 11:40Х.Гуайдогийн туслахыг даруй суллахыг уриалжээ3 сар 23. 11:37Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж3 сар 22. 16:20Шүүгчид иргэдийн өмгөөлөл авах эрхэд халдаж байна3 сар 22. 10:26Украин улс цэргийн зориулалттай дроныг туршжээ3 сар 22. 9:45Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав3 сар 22. 9:44Гарын таван хуруу мюзикл Улаанбаатар хотод тоглогдоно3 сар 21. 14:58Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн албан тушаалдаа орлоо3 сар 21. 9:58Эрдоган цаазаар авах ялыг сэргээхэд бэлэн байна3 сар 21. 9:56М.Помпео бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр Кувейт, Израил, Ливаныг зорьжээ3 сар 21. 9:54Венесуэлийн эрх баригчид Колумбитай залгаа хилээ хэсэгчлэн нээжээ3 сар 20. 12:12Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53Албан тушаалаасаа огцрохыг Алжирын Ерөнхийлөгчөөс шаардав3 сар 20. 9:33Шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төлөөлөгчийг урина3 сар 20. 9:29М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:21Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02Гадаадад суралцмаар байна уу ? Нээлттэй өдөрлөг3 сар 19. 13:57Ж.Ардерн: Хохирогчдын оршуулгын зардлыг Засгийн газраас гаргана3 сар 19. 12:47Трамп цалингийнхаа дөрөвний нэгийг Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хандивлажээ3 сар 19. 12:46Германы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна3 сар 19. 9:25Сенатч К.Гиллибранд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө3 сар 19. 9:25Б.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай3 сар 18. 13:14Шинэ Зеландын сүмийн халдлагыг ганцаараа үйлдсэн болохыг тогтоожээ3 сар 18. 9:37Хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ3 сар 18. 9:34БХАТИХ-ын чуулганы хаалтын хуралдаан боллоо3 сар 15. 15:39Японы Олимпын хорооны ерөнхийлөгч огцорно3 сар 15. 15:27БНАСАУ АНУ-тай хийж буй хэлэлцээгээ зогсоохоор төлөвлөж байна3 сар 15. 15:27Шөнийн цэнгээний газрын “ажиллах цагийг өөрчилсөн”-өөр ахуйн хүрээний архидалт нэмэгдэнэ3 сар 15. 13:36Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа3 сар 15. 13:36

Алжирт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болов

/3-р сарын 2/  -  11 цаг 54 минут

Баасан гарагт Алжир улсад болсон олон тооны жагсаал цуглаануудын үеэр доод тал нь 63 хүн гэмтэж бэртэж, 45 хүнийг баривчилсан байна. Энэ тухай “TSA Algerie” мэдээллийн цахим хуудас цагдаагийн албан ёсны мэдээллээс иш татан уламжлав. 

Үндэсний аюулгүй байдлын ерөнхий газрын мэдээллээр, гэмтэж бэртсэн хүмүүсийн долоо нь энгийн иргэд, 56 нь эмх журам сахиулагчид аж. Хүчирхийлэл, балмад үйл ажиллагаанд өдөөн турхирсан болон төрийн өмчид халдсан хэргээр 45 хүнийг баривчилсан байна. Цагдаагийн мэдэгдэлд дурдсанаар, “баривчлагдсан хүмүүсийн дийлэнх нь сэтгэцэд нөлөөлөх эм болон мансууруулах бодис хэрэглэсэн байжээ”.

“TSA Algerie” цахим хуудсанд мэдээлснээр, баасан гарагт орон даяар болсон эсэргүүцлийн ажиллагаанд 800 мянга орчим хүн оролцсон байна. Алжирын одоогийн Ерөнхийлөгч Абдель Азиз Бутефликаг дахин нэр дэвшүүлэхийг эсэргүүцсэн жагсаал цуглаан нийслэл хот төдийгүй өөр бусад хотуудад, Ерөнхийлөгчийн төрсөн нутаг, тус улсын баруун хойд нутагт орших Тлемсен хотод ерөнхийдөө тайван болж байв. Харин үдээс хойш жагсагчид парламент болон Засгийн газрын ордонд дайран орохыг оролдож, эмх замбараагүй байдал үүсжээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Хэсэг хугацааны дараа нийслэл хотын төвд Тавдугаар сарын 1-ний талбайд, мөн “Эль-Мурадия” ерөнхийлөгчийн ордны хажууд мөргөлдөөн болжээ.

Үүнээс гадна, “Sky News Arabia” телевизээр мэдээлснээр, баасан гарагийн орой жагсаал цуглаан дуусах алдад шахцалдаан болсны улмаас нэг хүн амиа алдсан байна. Баасан гарагийн эсэргүүцлийн ажиллагаа сүүлийн хэдэн долоо хоногт болсон жагсаал цуглаануудаас хамгийн томоохон нь болжээ.

Ерөнхийлөгчийн сонгууль

Алжирт дөрөвдүгээр сарын 18-нд товлосон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эцсийн хугацаа гуравдугаар сарын 3-нд дуусна. Бутефликаг эрх баригч намаас хоёрдугаар сард дахин нэр дэвшүүлсэн нь олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөхөд хүргэжээ. Тэрбээр одоогоор Женевт эмчилгээ хийлгэж байгаа юм. Бутефлика 2013 онд цус харвасныхаа дараа тэргэнцэр дээр суудаг болж, муу ярьдаг болсон бөгөөд олны өмнө ховор гарах болжээ.

Улс оронд нь үйл явдал цаашид хэрхэн өрнөх талаар алжирчууд янз бүрийн хувилбаруудыг дэвшүүлж байна. Эрх баригчид төлөвлөгөөнөөсөө буцахгүй бөгөөд эрх мэдлээ ашиглан тодорхой алхам хийх эсвэл онц байдал тогтоох замаар эцсийг нь үзнэ гэж зарим нь үзэж байна. Харин зарим нь Бутефлика Сонгуулийн хороонд хүсэлт хүлээн авах хугацаа дуусах хүртэл ирэхгүй гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгч ер нь улс орондоо ирэхгүй байж магадгүй гэж таамаглаж байгаа хүмүүс ч бас байгаа аж. Гэхдээ хамгийн боломжит хувилбар нь сонгуулийг хойшлуулах юм. Чухам энэ хувилбарыг Алжирын эрх баригчид яг одоо хэлэлцэж байгаа тухай “Al-Hadath” суваг мэдээлжээ.

Өдгөө 81 настай Бутефлика 1999 оноос хойш Алжирын ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.