Шинэ мэдээ

“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 17. 17:00Б.Мягмарсүрэн: Уран бүтээлийн аз жаргалаа эдлээрэй гэж багш маань хэлсэн9 сар 17. 16:12АНУ, Япон худалдааны татварын асуудлаар эхний тохиролцоонд хүрчээ9 сар 17. 12:33ОХУ, Иран, Туркийн төрийн тэргүүн нар уулзжээ9 сар 17. 12:04Японд 80 мянга гаруй айл өрх цахилгаангүй байна9 сар 17. 9:23АНУ, БНАСАУ-ын ажлын яриа хэлэлцээ эхэлж магадгүй байна9 сар 17. 9:22Б.Отгонсүх: Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа9 сар 16. 14:14Халдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ9 сар 16. 9:22БНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ9 сар 16. 9:21Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа9 сар 16. 9:20Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 11:48Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ9 сар 12. 9:26БНАСАУ хамгийн хаалттай орнуудын хоёрдугаарт жагсжээ9 сар 12. 9:22"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна9 сар 11. 9:31Р.Эрдоган: Туркийн боловсролын чанарыг сайжруулна9 сар 11. 9:05Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”9 сар 10. 15:54Хөлөг онгоцон дотор гацсан БНСУ-ын иргэдийг аварчээ9 сар 10. 14:02Монголоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэг болгожээ9 сар 10. 10:03Их Британид ээлжит бус сонгууль явуулах асуудлаар дахин санал хураана9 сар 10. 9:21Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ9 сар 9. 14:07Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй9 сар 9. 9:22Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ9 сар 9. 9:21ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ9 сар 7. 11:11Иран уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой9 сар 6. 9:37ОХУ, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ9 сар 6. 9:34Мексикийн эрх баригчид 170 гаруй цагаачийг баривчилжээ9 сар 5. 15:36БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ9 сар 5. 15:19АНУ дунд зайн тусгалтай баллистик пуужин турших бодолтой байна9 сар 5. 12:10Алс Дорнодын хөгжлийн сан 15 хэлэлцээр байгуулна9 сар 5. 9:27Украины Ерөнхий сайдыг Германд айлчлахыг урьжээ9 сар 5. 9:25

Ч.Хүрэлбаатар: Төрийн өндөр албан тушаалтнууд тусгай сангаас зээл авахгүй байхад анхаарч, журамд өөрчлөлт оруулна

/2-р сарын 27/  -  13 цаг 41 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Тусгай сангуудын талаар авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Ингээд Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн тусгай сангийн талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа.  

Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргалаа. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн барина. 

Тодруулбал, Ирээдүйн тэтгэврийн нийт сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон Улсын хамтын ажиллагааны сан,Монгол Судлалыг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сангуудыг татан буулгахаар болсон. 

Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Түүнчлэн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзлээ. 

Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Засгийн газрын нөөц сан, Мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Байгалын орчин, уур амьсгалын сан, Соёл урлагийг дэмжих сан, Хилийн чанадад суугаа монгол иргэдэд туслах сан, Спортыг дэмжих сан, ШУ, технологийн сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Эрүүл мэндийн сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж байгаа. 

Гэхдээ үйл ажиллагааг нь ил тод болгож ажиллана. 

Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийт 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс нь 47 тэрбум төгрөгийн зөрчил нь тендерийг зохион байгуулахтай холбоотой асуудлууд гарсан. Тухайлбал, хуулинд заасан хугацаанаас хоёр дахин бага хугацаанд зарласан, гомдол ирсэн байхад гомдлыг авч хэлэлцэхгүйгээр гэрээг байгуулах, шалгаруулалт явуулаагүй, барьцаа хөрөнгөгүй зээл олгосон зэрэг зөрчлүүд илэрсэн. Тендерт өртэй ААН-үүдийг удаа дараа шалгаруулж байсан тохиолдол гарсан. 

Мал хамгаалах сангийн зээлийн эргэн төлөлт нь 50 орчим хувьтай байна. 72 тэрбумын төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн байна. Үүнийг төлүүлэх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй" гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө зээл авах тохиолдол их гараад байна. Үүнийг яаж цэгцлэх вэ? 

-Төрийн өндөр албан тушаалтнуудыг зээл авах ажилд оролцохгүй байх асуудлыг нэлээн ярилцсан. Тэгээд одоо байгаа хуулийнхаа хүрээнд журмаа өөрчлөхөөр ажиллаж байна. Энэ асуудалд нэлээн анхаарал хандуулж байгаа. Нийгэм маш шүүмжлэлтэй хандаж байгаа учир Засгийн газар богино хугацаанд шийдвэр гаргаж ажиллах ёстой. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.217.139.225Иргэн   • 3 сарын 19. 11 цаг 22 минут

Ард түмнээсээ мөнгө шаасан МАН одоо явахгүй ээ явахгүй

203.217.139.228Иргэн   • 3 сарын 19. 11 цаг 21 минут

ЖДҮ-"ийн хулгайчууддаа хариуцлага тооцохгүй бол ирэх сонгуульд МАН-д санал өх хүн маш их цөөрнө шүү.

66.181.160.123zochin   • 3 сарын 18. 13 цаг 46 минут

avdgaa avaad duussan odoo avah eum uldeegui.bitgii jujig taviad bai

103.57.95.79иргэн   • 3 сарын 7. 17 цаг 49 минут

зээл авсан 30аад хүн хууль огт мэддэгүй хүмүүс биш биздээ. Мэдсээр байж авсан мөнгө угаасан Шалгуулаач

103.26.195.131оо   • 3 сарын 11. 13 цаг 05 минут

Ч. Хүрэлбаатарын төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн луйвардаж авсан Хотгор шанагын уурхайг ч бас төр мэдэлдээ буцааж авах ёстой.

103.206.195.163БАТ инженер   • 3 сарын 7. 16 цаг 04 минут

Тэр олон санд хийсэн шалгалтын материалаа нэгд нэгэнгүй ил болгооч. Ихэнхийг нь МАН-ыхан авсан учраас л дараад сэтгүүлчдэд ганц хуудас цаас үзүүлээд хуураад өнгөрөх нь ээ дээ.

103.26.195.131оо   • 3 сарын 11. 13 цаг 05 минут

Ч. Хүрэлбаатарын төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн луйвардаж авсан Хотгор шанагын уурхайг ч бас төр мэдэлдээ буцааж авах ёстой.

43.242.243.57mongol   • 3 сарын 1. 21 цаг 07 минут

Ene erguu zuvhun huvia hicheedeg tiim bolhoor ene hund itgehgui naad hun chini ene sanguudiig yuch gej uurchluud uursduu mungu ideh suvag bolgoson baihiig uguigehgui naad nuhduud chini ih hurliin gishuuded taraah mungiig jijig dund uildveriig demjih san bolgoj huvirgasan sanah heregtei, bid ehleed tolgoig tseverleh heregtei gedegtei sanal neg baisan daraa ni JDU g tseverlene gej bodson herev iim yam hiihgui bol Hurerlsuh er.saidaa uuchlaarai bid temtseh bolno shuu

103.206.195.163зочин   • 3 сарын 1. 10 цаг 45 минут

Зээл авсан хүмүүсийг, түүний дотор өндөр албан тушаалтнуудаа нам харгалзахгүйгээр ил болгооч.Энэ удаад байгаа чинь өөрийн намынхныгаа нууж үлдэх гэсэн ов л гэж харж байна шүү.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.