Шинэ мэдээ

“British Airways” компанийн нисгэгчид ажил хаялтаа цуцалжээ9 сар 19. 12:25Газар Дундын тэнгисээс 109 цагаачийг аварчээ9 сар 19. 11:12Канберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана9 сар 19. 9:46Халуун орны хуй салхи дэгдэх аюултайг анхааруулжээ9 сар 19. 9:17Афганистанд дэлбэрэлтийн улмаас 48 хүн амиа алджээ9 сар 18. 13:27Худалдааны хэлэлцээрийг сонгуулийн өмнө эсвэл дараа байгуулж магадгүй9 сар 18. 10:45Хятадын Сангийн дэд сайд АНУ-ыг зорино9 сар 18. 9:25“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 17. 17:00Б.Мягмарсүрэн: Уран бүтээлийн аз жаргалаа эдлээрэй гэж багш маань хэлсэн9 сар 17. 16:12АНУ, Япон худалдааны татварын асуудлаар эхний тохиролцоонд хүрчээ9 сар 17. 12:33ОХУ, Иран, Туркийн төрийн тэргүүн нар уулзжээ9 сар 17. 12:04Японд 80 мянга гаруй айл өрх цахилгаангүй байна9 сар 17. 9:23АНУ, БНАСАУ-ын ажлын яриа хэлэлцээ эхэлж магадгүй байна9 сар 17. 9:22Б.Отгонсүх: Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа9 сар 16. 14:14Халдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ9 сар 16. 9:22БНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ9 сар 16. 9:21Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа9 сар 16. 9:20Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 11:48Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ9 сар 12. 9:26БНАСАУ хамгийн хаалттай орнуудын хоёрдугаарт жагсжээ9 сар 12. 9:22"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна9 сар 11. 9:31Р.Эрдоган: Туркийн боловсролын чанарыг сайжруулна9 сар 11. 9:05Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”9 сар 10. 15:54Хөлөг онгоцон дотор гацсан БНСУ-ын иргэдийг аварчээ9 сар 10. 14:02Монголоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэг болгожээ9 сар 10. 10:03Их Британид ээлжит бус сонгууль явуулах асуудлаар дахин санал хураана9 сар 10. 9:21Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ9 сар 9. 14:07Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй9 сар 9. 9:22Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ9 сар 9. 9:21ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ9 сар 7. 11:11

Дуучин Лодко: “Гэргий” тоглолтоо монголын сайхан бүсгүйчүүд, гэргий нартаа зориулан хүргэх болно

/2-р сарын 26/  -  14 цаг 10 минут

Монголын урлагийн ертөнцөд залуу шинэ үеийнхэн хүч түрэн орж ирж буй энэ цаг үед өөрийн гэсэн өнгө аяс, дуу хоолойгоороо бусдаасаа онцгойрч, олонд танигдан, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу дуучин Лодког уншигчид маань хэдийнээ таньдаг болсон байх.

Олон сайхан хайрын дуугаа сонсогч фэнүүдийнхээ өргөн бариад байгаа өнөө цагийн өнгө төрх болж чадсан дуучин сүүлийн Лодко сүүлийн үед өөрийн бие даасан анхны тоглолтын бэлтгэл ажилдаа ороод тун завгүй байгаа.

Ингээд дуучин Лодкотой анхны бие даасан тоглолтынх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Дуучин Лодког уран бүтээлээрээ олонд танигдаад багагүй хугацааг үдэж байна. Ер нь урлагт хэзээнээс хөтлөгдөн орсон бэ?

-Би цэцэрлэгт байхаасаа л дуулж, бүжиглэж эхэлсэн юм. Хүүхдийн “Яргуй” наадамд оролцож байсан, сургуулийнхаа урлагийн үзлэгт ордог байлаа. Тэгээд багаасаа минь дуу хөгжим зааж өгсөөр дуу хөгжимд хайртай, дуртай болгосон.  Сансрын 48-р сургуульд байхдаа найзуудтайгаа “Frendly Frends” хамтлаг байгуулж бүжиглэдэг байсан юм. Арван жилдээ их л идэвхтэй сургуулийн урлагийн үзлэг дууны тэмцээн юу л байна хамгийн түрүүнд явж байдаг хүүхэд байсан. Тавдугаар ангид байхдаа дуу бичлэгийн студид дадлагын ажилтнаар ажиллаж, үргэлжлүүлээд өөрийн уран бүтээлээ хийж эхэлснээр урлагийн замд эргэлт буцалгүйгээр орсон. Тэр ч утгаараа одоог хүртэл урлагаасаа хөндийрч чадаагүй дуугаа дуулаад явж байгаа байх гэж боддог.

-Хамтлагт дуулж байгаад хэзээнээс өөрийн бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн бэ?

-Тавдугаар ангиас эхлээд хамтлагт дуулж, өөрөө дууны үг бичиж дуулж, бие даан уран бүтээлээ ч хийж эхэлсэн. Уран бүтээл минь 2008 оноос олонд хүрч эхэлсэн байгаа. 2010 оноос эхлээд ганцаарчилсан уран бүтээлдээ шаргуу ороод байгаа.

-Дууныхаа үгийг өөрөө зохиодог гэлээ. Тэгэхээр дуу бүхэн чинь өөрийн гэсэн түүхтэй байх.

Ихэвчлэн дууныхаа үгийг өөрөө бичдэг. Анх тавдугаар ангид байхдаа анхныхаа дууг зохиож байсан. “Мөнхөд хайрын эзэн” дуу бол миний анхны уран бүтээл байсан. Энэ дууныхаа үгийг өөрөө анх бичиж байсан.

Дууны үг бичихдээ бусдын өмнөөс бодож, оронд нь өөрийгөө тавьж байж үгээ бичдэг. Тэгэхээр бүх л уран бүтээл минь миний амьдралтай их ойрхон байдаг. Бүхий л дуу минь хамгийн гоё нандин санагддаг.

-Ганцаарчилсан уран бүтээл хийгээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд урын сандаа хичнээн уран бүтээлтэй болов? Анхны цомгоо хэзээ гаргахаар төлөвлөөд байна вэ?

Бие даасан 10 гаруй уран бүтээл хийж, ихэнхийг нь клипжүүлэн үзэгчдэд хүргээд байгаа. Заримыг нь дүрсжүүлж амжаагүй байна. Цаашид олон уран бүтээл хийхээр төлөвлөөд явж байна.

Цомгийн ажилдаа хэдийнэ орчихоод байгаа. Гэхдээ 2019 оны сүүл 2020 оны эхээр багтааж өөрийн бие даасан цомгийг гаргахаар төлөвлөсөн учир маш шаргуу ажиллаж байна.

-Удахгүй бие анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд бэлтгэл ажил ихтэй яваа гэсэн. Тоглолтын талаар сонирхуулаач?

Гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Тэнгис кино театрийн дэргэдэх “holiday in” цэнтрийн mallroom-д 19 цагаас “Гэргий” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын ажил 60 хувьтай явж байгаа. Тоглолт хийнэ гэдэг нилээд их ажилтай байдаг юм байна. Тасалбарыг ticket.mn сайтаар захиалан авах боломжтой. Эсвэл 93222302 дугаарын утсаар тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон  тасалбарыг захиалан авах боломжтой.

Тоглолт маань V.I.P тоглолт учир хүний тоо хязгаартай. Хамгийн ихдээ 250 хүн хүлээж авахаар байгаа. Тоглолтын тасалбарын үнэ 25 мянган төгрөг.

 -“Гэргий” тоглолтын нэр нь их содон байна. Яагаад эмэгтэйчүүдийн баярын өдрийг сонгох болов? 

Би их зөөлөн хүн л дээ. Тиймдээ ч надтай илүү ойрхон байж, энэ бүхнээс илүү их эрч хүч авдаг учир хайрын тухай дуу дуулах дуртай.

Тийм учраас монголын сайхан бүсгүйчүүддээ, гэргий нартаа зориулан энэхүү тоглолт хийх гэж байна. Өөрийн хамгийн сүүлийн уран бүтээл болох “Гэргий” уран бүтээлээр энэхүү тоглолтоо нэрлэсэн байгаа.

-Өөрөө гэргийтэй юу? Энэ асуултын хариултыг олон бүсгүй мэдэхийг хүсч байгаа байх.  

-Найз бүсгүйтэй. Бид хоёр багагүй хугацаанд үерхэж байгаа. Удахгүй гэргий минь болно. Тэгээд залуучууддаа хандан сонгосон бүсгүйгээ гэргийгээ болгож аваарай гэж хэлмээр байна. Сайхан хайр байдаг юм шүү олдвол бүү алдаарай гэдэг шүү дээ.

- Тоглолтонд ямар хамтлаг дуучид оролцох вэ?

“Гурван бүдүүн” хамтлагийн Шагай, “Нэгэнзүгт” хамтлагийн Заяа, Noname хамтлагийн Оргил нар ирж ая дуугаа өргөх байгаа.

-Тоглолтынхоо маргааш өдөр юу хийх вэ? Сонирхолтой байна л даа.

 Ямар ч байсан анхны бие даасан тоглолтооо маш амжилттай болох байх. Маш их хүч хөдөлмөр зарцуулж, олон өдөр хагас нойртой явж байна. Гэсэн хэдий ч үзэгч, сонсогчдоос авсан тэр сайхан урмын мэдрэмжээрээ тоглолтынхоо маргааш өдлрөөс л шинэ уран бүтээлийн ажилдаа орно. Ер нь урлагийн хүмүүст амралтын өдөр гэж байдаггүй. Олон ажлыг хийхээр төлөвлөчихсөн тул амрахыг хүсэхгүй байгаа. Хоёр дахь цомгийн ажлаа ч өөр төрөл жанраар хийж, өөр мэдрэмжийг хүмүүст хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн энэ удаагийнх нь V.I.P тоглолт байгаа. Харин хоёр дахь тоглолтоо UB palace-т юм уу, олон хүнийг хамарсан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа. Гэхдээ цаг хугацаа өдрөө товлоогүй явна.

Х.Соёл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.144ОЦОН   • 2 сарын 26. 19 цаг 52 минут

ААВ ЭЭЖ НЬ ЯМАР ҮНДЭСТЭН БЭ? ТЭНЭГ НЭР ӨГДӨГ ЮМ БЭ?ХАХАХА ЭНЭ ӨӨРӨӨ САЙХАН БҮСГҮЙ ЮМ БИШ ҮҮ.ХЭХЭХЭ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.