Шинэ мэдээ

Бразил хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн туршилтыг явуулжээ3 сар 23. 11:40Х.Гуайдогийн туслахыг даруй суллахыг уриалжээ3 сар 23. 11:37Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж3 сар 22. 16:20Шүүгчид иргэдийн өмгөөлөл авах эрхэд халдаж байна3 сар 22. 10:26Украин улс цэргийн зориулалттай дроныг туршжээ3 сар 22. 9:45Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав3 сар 22. 9:44Гарын таван хуруу мюзикл Улаанбаатар хотод тоглогдоно3 сар 21. 14:58Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн албан тушаалдаа орлоо3 сар 21. 9:58Эрдоган цаазаар авах ялыг сэргээхэд бэлэн байна3 сар 21. 9:56М.Помпео бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр Кувейт, Израил, Ливаныг зорьжээ3 сар 21. 9:54Венесуэлийн эрх баригчид Колумбитай залгаа хилээ хэсэгчлэн нээжээ3 сар 20. 12:12Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53Албан тушаалаасаа огцрохыг Алжирын Ерөнхийлөгчөөс шаардав3 сар 20. 9:33Шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төлөөлөгчийг урина3 сар 20. 9:29М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:21Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02Гадаадад суралцмаар байна уу ? Нээлттэй өдөрлөг3 сар 19. 13:57Ж.Ардерн: Хохирогчдын оршуулгын зардлыг Засгийн газраас гаргана3 сар 19. 12:47Трамп цалингийнхаа дөрөвний нэгийг Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хандивлажээ3 сар 19. 12:46Германы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна3 сар 19. 9:25Сенатч К.Гиллибранд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө3 сар 19. 9:25Б.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай3 сар 18. 13:14Шинэ Зеландын сүмийн халдлагыг ганцаараа үйлдсэн болохыг тогтоожээ3 сар 18. 9:37Хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ3 сар 18. 9:34БХАТИХ-ын чуулганы хаалтын хуралдаан боллоо3 сар 15. 15:39Японы Олимпын хорооны ерөнхийлөгч огцорно3 сар 15. 15:27БНАСАУ АНУ-тай хийж буй хэлэлцээгээ зогсоохоор төлөвлөж байна3 сар 15. 15:27Шөнийн цэнгээний газрын “ажиллах цагийг өөрчилсөн”-өөр ахуйн хүрээний архидалт нэмэгдэнэ3 сар 15. 13:36Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа3 сар 15. 13:36

Э.Билгүүн: Ц.Ариунаа өөрөө үймээн самуун үүсгэчихээд хувьцаа эзэмшигч Ж.Оюунгэрэлийг гүтгэж байна

/2-р сарын 24/  -  14 цаг 20 минут

"British school of Ulaanbaatar" сургуулийн хуулийн зөвлөх Э.Билгүүнээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Өчигдөр шөнө Бритиш Скүүл рүү яагаад дайрсан юм бэ?

-Ц.Ариунаа, Ц.Амраа, Х.Батжаргал нар шоронд олон жил ял эдэлж яваад гарч ирсэн хүмүүс, танхай этгээдүүд, Босоо Хөх Монголынхон нийлсэн 200 гаруй хүн сургуулийн 4 талаас дайрч, хаалга эвдэж, дотогш орж өрөөнүүдийн хаалгыг эвдэж, их хэмжээний бэлэн мөнгө, санхүүгийн бичиг баримтууд, компютерийн процессор хулгайлж байгаад баригдсан. Хулгайлсан этгээд нь сургуулиас халагдсан Х.Батжаргалын жолооч, Ц.Ариунаагийн охин байсан. Цүнхтэй их хэмжээний бэлэн мөнгө, санхүүгийн бичиг  баримтуудыг хулгайлуулсан нэг эмэгтэйг барьж чадаагүй. Компютерийн процессор хулгайлуулсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага газар дээр нь барьж, одоо саатуулан шалгаж байгаа.

-Ариунаа гэдэг эмэгтэй Петровисийн Оюунгэрэл сургууль дээрэмдлээ гээд уйлаад бичлэг хийгээд байсан ш дээ? 

-Ц.Ариунаа нь хулгай хийсэн этгээдүүдийг зохион байгуулж байгаад цагдаад баригдангуутаа гэнэтхэн л гар утсаараа бичлэг хийгээд, уйлаад, худлаа ярьж эхэлсэн.

-Ямар зорилгоор?

-Ц.Ариунаа, Х.Батжаргал, Ариунаагийн төрсөн ах Ц.Амараа нар компаний санхүүгийн бичиг баримтууд, процессор, цүнхтэй зүйл хулгайлуулсан нь хулгайлсан нь цаад зорилго нь сурагчдын сургалтын төлбөрийг хувийн дансаараа авч, хувьдаа ашигладаг байсан олон зөрчлөө нуун дарагдуулах, нотлох баримтуудыг устгах зорилготой гэж хардаж байгаа. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа, удахгүй тогтоогдох байх.

-Хулгай хийсэн хүнийг цагдаагийнхан барьсан уу?

-Цүнхтэй зүйл хулгайлсан эмэгтэй баригдаагүй. Сургуулийн сурагчдын төлбөр, их хэмжээний бэлэн мөнгө, доллар байсан. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, шуурхай ажиллаж байгаа. Удахгүй баригдах байх.

-Петровисийн Ж.Оюунгэрэл сургуулийг эзэллээ гээд уйлаад байсан?

-Сургуулийг эзэлсэн асуудал огт байхгүй. Сургууль хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сургууль 1 дэх өдрөөс ажилдагаараа хэвийн ажиллана.

-Хэн энэ сургуулийн албан ёсны захирал нь юм бэ?

-Х.Батжаргал нь Компаний Тухай Хуульд заасны дагуу 1 жилийн өмнө буюу 2018 оны 4-р сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 тоот шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Оронд нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 тоот шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон. Халагдчихаад 1 жил орчим ажлаа өгөхгүй, хууль бусаар ажиллаж байгаа.

-Яагаад шинэ захиралдаа ажлаа өгөхгүй байгаа юм бол?

-Маш олон зөрчил, хууль бус асуудлууд байгаа. Сурагчдын төлбөрийг хувийн дансаар, бэлнээр аваад сургуулийн үйл ажиллагаанд зарцуулдаггүй, хувьдаа их хэмжээгээг авсан байж болзошгүй асуудал байгаа. ХУД-ийн ЦХ-т гомдол гаргаж шалгуулахаар холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж байгаа.

-Өмнөх захирал Х.Батжаргалыг ажлаас чөлөөлсөн ямар шийдвэр байгаа вэ?

-British School of Ulaanbaatar төлбөр өндөртэй сургуулиудын нэг. Зорилго нь сурагчдад дэлхийн жишигт нийцсэн чанартай боловсрол олгох. Эцэг эхчүүдийн хөлс, хөдөлмөрөөрөө олсон мөнгө хүүхдүүдэд, тэдний боловсролд, сургалтын чанарыг сайжруулахад нь зориулагдах болохоос эгч дүү, найз нөхдийн тансаг хэрэглээ, халаас руу орох нь буруу. Маш олон хууль бус ажиллагаа, асуудлууд байсан учир ажлаас нь 2018.4.05-ны өдөр чөлөөлсөн. Мөн ХУД-ийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2018 оны 12-р сарын 19-ний өдөр дугаар 183/ШШ2018/02867 тоот шийдвэрээр Х.Батжаргалын гүйцэтгэх захирлын эрх хэмжээ дуусгавар болсныг тогтоосон. Шийдвэр нь энэ байна.

-Ариунааг эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн гээд байсан? 

-Сургуулийг үүсгэн байгуулахад Ц.Ариунаа, Ц.Амараа, Х.Батжаргал нар нэг ч төгрөг гаргаагүй, шаардагдах бүх хөрөнгийг хувьцаа эзэмшигч Ц.Оюунгэрэл гаргасан. Дээрх гурван хувьцаа эзэмшигч одоо эзэмшиж байгаа хувьцаандаа ногдох хөрөнгийг хувьцаа эзэмшигч Ц.Оюунгэрэлээс зээлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй, шүүхээс зугтаагаад, одоо эрэн сурвалжлагдаж байгаа.

-Танд баримт нь байгаа юм уу? 

-Байна. Эрэн сурвалжлагдаж байгаа захирамж нь энэ байна.

-Ариунаа гэдэг хүн Хас Банкнаас зээл авч босгон хөрөнгөө дээрэмдүүлчлээ гээд байсан?

-Сургууль үүсгэн байгуулахад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй дээрх гурван хувьцаа эзэмшигч нар 10 орчим жилийн хугацаанд ногдол ашиг нэг ч төгрөг хуваарилаагүй, хувьцаа эзэмшигч болохоод зээлсэн мөнгөө ч төлөөгүй. Арилжааны банкуудаас авсан зээлийн батлан даалтыг хувьцаа эзэмшигч Ц.Оюунгэрэл батлан дааж авч өгсөн. Өөрсдөө зээл авсан асуудал байхгүй.

-Багш ажилчдыг зодсон, хүч хэрэглэсэн асуудал ямар учиртай вэ?

-Багш ажилчдад хүч хэрэглэсэн асуудал огт байхгүй. ХУД-ын эргүүлээр ирсэн цагдаагийн албан хаагч нар хажууд байсан. 2018 оны 2-р сарын 26-ны бямба гаригт дээрх гурван этгээдүүд сургуулийн дотоод мэдээллийн сүлжээг ашиглан сургуулийн бүх багш, ажилчдад та нарыг бүгдийг нь халсан байна гэдэг худал мэдээлэл тарааж, амралтын өдөр сургууль руу дуудаж, үймээн самуун үүсгэх гэж оролдсон. Худлаа мэдээлэл тараасныг, сургуулийн багш, ажилчдаас хэнийг нь ч халаагүйг мэдээд тарцгаасан.

-Ариунаа гэдэг хүн  сургуульд ямар албан тушаал эрхэлдэг вэ?

-Ариунаа нь сургуульд ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй. Өөрийгөө ТУЗ-ийн дарга гэж бусдад танилцуулдаг. Компаний дүрэмд ТУЗ гэж байхгүй учир ТУЗ-ын дарга гэх ойлголт байхгүй юм.

-Цаашид сургууль хэвийн ажиллах уу? Маргааш хичээл эхлэх үү?

-Компаний үйл ажилллагаа хэвийн үргэлжилнэ. Компаний хөрөнгөөс их хэмжээний мөнгө хувьдаа шамшигдуулсан асуудлаар Х.Батжаргал, Ц.Ариунаа, Ц.Амраа болон холбогдох этгээдүүдийг цагдаагийн байгууллагад шалгуулна, хангалттай нотлох баримтууд байгаа.

-Цаашид энэ маргааныг яаж шийдвэрлэх вэ?

-Бүх зүйл хуулийн дагуу л байх ёстой. Сургуулиас хулгайлсан сурагчдын мөнгөөр иргэний хөдөлгөөнүүд, шоронгоор олон жил явсан этгээдүүдийг санхүүжүүлж, сургуулийн барилга руу дайрч, сургуулийн хаалга эвдүүлж, хулгай хийсэн ул мөрөө баллаж, бичиг баримтууд, компютерийн процессор, цүнхтэй их хэмжээний мөнгө хулгайлсан үйлдлүүд нь асуудлыг шийдвэрлэх зөв шийдэл биш юм. Эхнээсээ эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байна. Өөрсдийн хууль бус үйл ажиллагаа нуун дарагдуулахын тулд мөрөөрөө явж байгаа залуучуудыг гэмт хэрэгтэн болгож байх шиг байна. Сурагчдад зориулагдах ёстой байсан хулгайлсан мөнгөөрөө цаашид юу ч хийж магадгүй байгаа. Хулгайгаа нуухын тулд их л зүйл хийх байх. Монгол улсад хууль үйлчилдэг л удахгүй бүх зүйл тодорхой болно.

-Гадаад багш нарыг дарамталж, биед нь халдсан асуудал байгаа гэсэн?

-Ц.Ариунаагийн хөлсөлж авсан дээрх этгээдүүд энэ бүхнийг зохион байгуулж байгаа. Хар хувцас өмссөн дээрх этгээдүүд гадаад багш нарын амгалан тайван байдлыг алдагдуулж, өдөржин, шөнөжин байрных нь гадаа байсан. ХУД-ын цагдаагийн хэлтэст гомдол гаргаж дээрх этгээдүүдийг тараасан. Одоо аюулгүй, цагдаагийн байгууллагатай тус сургуулий зүгээс хамтарч ажиллаж байгаа. Цаашид ийм үйл явдал дахиж болохгүй. Даваа гаригт хичээл эхэлдгээрээ эхэлнэ, сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ, албан ёсны захирал Б.Ерөөлт сургуулийг удирдаж ажиллаж байгаа.

Б.Аз





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.124.20ядуу иргэн   • 3 сарын 1. 14 цаг 01 минут

энд бичсэнээр Монголын элит сургуулийг шоронд байсан хулгайчууд удирддаг юм байна.Тэгээд шоронгийн хулгайчид дэлхийн боловсролыг хүүдүүдэд эзэмшүүлэх гэдэг юу юм бол. Монголын баячуудын хүүхдүүдэд багаас нь хулгайд авилгач дээрэмчин болгохыг заадгийм болов уу. Биет байдлаар нь ингэж үзүүлдгийм болов уу.

122.201.22.167unshigch   • 2 сарын 27. 13 цаг 04 минут

kompanii nuvitsaa ezemshigch 4 hunii neg n l uuriin tuluulluuruu hurlaa hiisen asuudal baina. Hichneen 51% ezemshdeg hedii ch 49% -n oroltsoog ingej uguisgen uzej bolohgui baimaar yum. Huvitsaa ezemshigchdiin hural ch arai bish baina. Umchuu gantsaar ezemshih zorilgotoi uil ajillagaa l haragdaad baina daa.

202.9.43.161suh   • 2 сарын 27. 9 цаг 39 минут

ene odoo yagaad oyungerliig umuuruud bga yum ali deerees,bugsiine doloodog yumuu

103.10.23.218Зочин   • 3 сарын 8. 11 цаг 17 минут

Оркоо компаний хууль хувьцаа гэж л яригдаад байна

202.179.25.4Зочин   • 2 сарын 28. 18 цаг 39 минут

алыг нь хошноготой нь цуг долоодог юм аа

41.138.91.162Зочин   • 2 сарын 26. 7 цаг 38 минут

hglh

41.138.91.162Зочин   • 2 сарын 26. 7 цаг 38 минут

Сайн байна уу Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкны хориг, хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу.  vicentiasolara@gmail.com  vicentiasolara@gmail.com Whatsapp: 0022 966 329 791

41.138.91.162Зочин   • 2 сарын 26. 7 цаг 35 минут

h

41.138.91.162Зочин   • 2 сарын 26. 7 цаг 35 минут

Сайн байна уу Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкны хориг, хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу.  vicentiasolara@gmail.com  vicentiasolara@gmail.com Whatsapp: 0022 966 329 791

103.10.23.218Зочин   • 3 сарын 8. 11 цаг 15 минут

Битгий шаагаад бай. Адилхан нэг луйварчин биз чи

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.