Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 11:44Бурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ12 сар 7. 11:31Хонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ12 сар 7. 11:21Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал12 сар 2. 11:05МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа12 сар 2. 11:05"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна12 сар 2. 9:57

“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл өргөн барилаа

/2-р сарын 21/  -  10 цаг 41 минут

УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн бүрэн эрхийн дагуу санаачлан боловсруулсан “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-д төвлөрлийг сааруулж, шийдвэр гаргахад бүх талын оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах, нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх талаар заасан байдаг.

Иймд мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 4 бүлэгтэй бөгөөд

-мэргэжлийн нэгдсэн холбооны тогтолцоо, зохион байгуулалт, чиг үүрэгт түүний үйл ажиллагаа болон гишүүдэд тавигдах шаардлагыг тодорхойлж, гишүүнчлэлийн дийлэнх олонхи нь мэргэшсэн төрийн бус байгууллага, хувь хүн байхаар;

-тодорхой салбарын хэмжээнд нэг мэргэжлийн холбоо үйл ажиллагаа явуулах ба оноосон нэрний ард “МНХ” гэсэн тодотголтой байх, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг баталгаажуулахын тулд тухайн холбоо нь улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө салбарын яамандаа холбогдох материалыг хүргүүлж, Сайдын зөвлөлөөр зөвшөөрөл олгох, эсэхээ шийдвэрлэсний дараа улсын бүртгэлд бүртгүүлэх;

-мэргэжлийн нэгдсэн холбоо, төр хоорондын хамтын ажиллагааны чиглэлийг тусгаж, энэ хүрээнд төрөөс мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Манай улс анх 1997 онд Төрийн бус байгууллагын тухай хуулийг баталсан бөгөөд 2017 оны байдлаар 27.000 гаруй төрийн бус байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэгдсэнээс 8000 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.  

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2019.02.20

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.127.170зочин   • 3 сарын 19. 16 цаг 46 минут

бас нэг хэрэгждэггүй хууль батлагдаж. гишүүд хууль санаачлаад батлуулаад мөнгө авдаг гэсэн энэ мөнгөтэй гишүүний түрийвч зузаарах нь

202.131.243.186And   • 2 сарын 24. 1 цаг 33 минут

маш зөв хуулийн төсөл санаачилжээ. Мэргэжлийн ТББ-ын санал авах хэрэгтэй шүү.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.