Шинэ мэдээ

Х.Лхагвасүрэн: "IT park"-ын ажилчид хугацаагүй ажил хаях боллоо1 цаг 1 минутын өмнө“IT park”-ын захирлыг мерит зарчмаар томилох ёстой7 сар 18. 12:06Монголын ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлжээ7 сар 11. 10:23Монголд анх удаа: Шатан дээрх загварын шоу7 сар 10. 17:38Шагай няслаад сая төгрөг хож7 сар 10. 17:06Оросыг тогтоон барих зорилгоор цогц арга хэмжээнүүдийг баталжээ6 сар 28. 10:32Си Жиньпин Японд ирэх хавар айлчилна6 сар 28. 10:17Си Жиньпин Осака хотод хүрэлцэн иржээ6 сар 27. 14:34АНУ, БНХАУ-ын удирдагчид бямба гарагийн өглөө уулзана6 сар 27. 11:46МҮБХ допингийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол үндэсний бөхөд шударга ёсны хэмжүүр үнэгүйднэ6 сар 27. 10:49“Лалын улс”-ын Йемен дэх бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ6 сар 27. 9:27Казахстан хувьчлалын стратегиa үргэлжлүүлсээр байна6 сар 27. 9:27Турк "С-400" системийг долдугаар сараас хүлээж авна6 сар 26. 12:15Францын Ерөнхийлөгч өнөөдөр Японд очно6 сар 26. 11:19А.Хаменейн эсрэг авсан хоригийн талаар мэдэгдэл хийжээ6 сар 26. 9:38Р.Онончимэг: ОУ-ын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна6 сар 25. 13:08АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг бууруулах механизм бий болгоно6 сар 25. 9:24Нисэх онгоцны буудалд халдсаны улмаас нэг хүн амиа алджээ6 сар 25. 9:22Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16

Ассанж Америкийн улсуудын байгууллагаас хамгаалалт хүсчээ

/2-р сарын 2/  -  10 цаг 42 минут

Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд /ЭСЯ/ орогнож буй “WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Америк хоорондын хүний эрхийн комисст хандан хамгаалалтын арга хэмжээ авах хүсэлт тавьсан байна. Энэ тухай Эквадорын Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдээлжээ.

“Жулиан Ассанжид хамгаалалтын арга хэмжээ авах тухай түүний өмгөөлөгчийн тавьсан хүсэлтийг Америк хоорондын хүний эрхийн комисс нэгдүгээр сарын 29-нд Эквадорын эрх баригчдад танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор тус комисс ЭСЯ дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл авах хүсэлтээ илэрхийлсэн” гэж Эквадорын ГХЯ-ны мэдээлэлд дурдсан байна.

“WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж 2012 оноос хойш Лондон хот дахь Эквадорын ЭСЯ-нд орогнож байгаа юм. Тэрбээр “WikiLeaks”-ийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор өөрийг нь Шведийн эрх баригчид АНУ-д шилжүүлэн өгөхөөс болгоомжлон Эквадор улсаас улс төрийн орогнол хүссэн билээ. Хэрэв Ассанжийн эрхийг зөрчихгүй бол тэрбээр Лондон хот дахь ЭСЯ-ыг ямар ч үед орхих боломжтой гэж Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено өмнө нь мэдэгджээ.

Америк хоорондын хүний эрхийн комисс нь Америкийн улсуудын байгууллагын харьяа байгууллага юм. Тус комисс нь Америкийн Хүний эрхийн тухай конвенцыг тус конвенцод нэгдсэн улс орнуудад зөрчсөн талаарх гомдлуудыг хянан хэлэлцдэг бөгөөд гомдлуудыг Америк хоорондын хүний эрхийн шүүхэд шилжүүлэх эрхтэй байна.

“Wikileaks” цахим хуудас нь АНУ-ын Пентагон, Төрийн Департамент болон төрийн бусад байгууллагын хэдэн зуун мянган нууц материалыг олон нийтэд дэлгэсэн юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.117.95007   • 2 сарын 2. 11 цаг 17 минут

Боливи Венесуел Никарагуа Эквадор Кубаас бусад АНУ.н бѳгсийг долоодог учраас амжихгүй л болов уу

49.0.137.164!   • 2 сарын 2. 10 цаг 58 минут

material opuulah gej alhiimaa ta nar !

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.