Шинэ мэдээ

Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж байна11 сар 20. 13:19Ж. Шижир: Дэлхийд гарах Монгол системийг хөгжүүлж байна11 сар 20. 11:43Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд11 сар 19. 14:29Монгол улс, БНХАУ-тай хил хязгаарын маргаантай асуудал байхгүй11 сар 18. 13:22Хайртай, дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байхыг уриалж байна11 сар 18. 13:16С.Баяр улс төрд ирсэн шиг ирж, явсан шиг явж чадсан11 сар 16. 14:22Э.Халиун: Бие биесээ дэмжин ажиллаж хэцүү цагийг хамтдаа туулах уриалга гаргаж байна11 сар 14. 17:37Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар М.Помпеотой тусдаа уулзана10 сар 24. 10:59ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10 сар 23. 17:43Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10 сар 23. 11:37Их Британи Брекситийн дараах анхны томоохон гэрээгээ байгуулжээ10 сар 23. 11:31Гвинейд сонгуулийн дараах эмх замбараагүй байдлын улмаас олон хүн амиа алджээ10 сар 23. 9:37Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10 сар 22. 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10 сар 22. 15:23Дэлхийн худалдаа 7-9 хувиар унана гэж таамаглаж байна10 сар 22. 10:40Чехийн Шадар сайд коронавирусний халдвар авчээ10 сар 22. 9:50БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ10 сар 22. 9:502-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10 сар 21. 14:08Бенну солироос хөрсний дээж авна10 сар 20. 15:25С.Бат-Эрдэнэ: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг 20-24-ний хооронд зохион байгуулж байна10 сар 20. 12:07БНАСАУ-тай хил залгаа бүсийг БНСУ-ын жуулчдад ирэх сард нээнэ10 сар 20. 10:00Н.Лхажий: Бид мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг сүүлийн үеийн Би-План ангиографиар оношилж, эмчилдэг боллоо10 сар 20. 9:57Японы геополитикийн шинэ санаачилгад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ10 сар 20. 9:39Т.Мөнхсайхан: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ10 сар 16. 13:29"Дисковер Монголиа-2020" чуулга уулзалтаас юу хүлээх вэ?10 сар 16. 13:12ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10 сар 16. 12:25Хатан хаан II Елизавета ордноос гадуурх арга хэмжээнд оролцжээ10 сар 16. 12:20Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10 сар 16. 9:51Арменийн нэг тэрбум ам.долларын үнэ бүхий техник хэрэгслийг устгаснаа мэдэгджээ10 сар 16. 9:47Их Британи, АНУ Сарыг эзэмшихэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ10 сар 15. 9:45

"Гацуурт" ХХК-аас мэдэгдэл гаргалаа

/2-р сарын 1/  -  9 цаг 21 минут

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа худал ташаа мэдээлэлтэй холбогдуулан "Гацуурт" ХХК-иас мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. "Сүүлийн үед тодорхой улстөрчдийн, төрийн, хууль хүчний байгууллагуудын оролцоотойгоор, тэдний захиалгаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан зорилготойгоор “Гацуурт” ХХК-ний нэр хүндэд халдсан худал мэдээлэл олон нийтэд тараах боллоо. 2019 оны 1-р сарын 30-ны өдөр 25-р суваг телевиз болон Мал Хамгаалах Сангийн захирал Д.Пүрэвцэрэн нар “Гацуурт” ХХК-ний ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд тараалаа.

Уг худал мэдээлэлдээ “...Гацуурт ХХК нь улсаас зээлж авсан татвар төлөгчдийн мөнгийг эргүүлэн төлөхгүй гацаажээ, ...2011 онд 1 тэрбум, ....2013 онд 1 тэрбум төгрөгийг ХХААХҮЯ-тай гэрээ хийж, татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлжээ, ...уг зээлээ өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан төлөөгүй байна” гэжээ. “Гацуурт” ХХК нь ТШ/12/02/01 дугаартай Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас зарласан “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж үржлийн аж ахуй байгуулах” төсөл сонгон шалгаруултанд оролцон шалгарч 2012 оны 7-р сарын 23-ны өдөр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамтай №45 тоот “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан. Гэрээнд гүйцэтгэгчийн эрх, үүргийг 3.1-д “...төсөл сонгон шалгаруулалтаар олгогдох санхүүжилтийг зөвхөн махны чиглэлийн цэвэр үйлдрийн үхэр импортолж худалдан авах үйл ажиллагаанд зарцуулна”, 3.2-т “...махны чиглэлийн үхэр импортлохдоо зөвхөн төсөлд зааж ирүүлсэн үүлдрийн үхрийг зах зээлийн үнээр худалдан авна”, 3.4-т “...цэвэр үүлдрийн үхрийг технологийн дагуу арчлан маллахад шаардагдах хашаа байр, өвс тэжээл, усан хангамж зэрэг нөхцлийг бүрэн бүрдүүлж ажиллана”, 3.7-д “...цаашид үржлийн чиглэлийн цэвэр үүлдрийн өсвөр хээлтүүлэгч, хээлтэгч бойжуулан ХХААХҮЯ-аас өгсөн заавал зөвлөмжийн дагуу тухайн бүс нутагт иргэд, аж ахуйн нэгжүүдийн мал сүргийн чанарыг сайжруулах зорилготой ажиллана” гэж тодорхойлсон байдаг.

2012 оны 9-р сарын 14-ний өдөр захиалагч ХХААХҮЯ-ыг төлөөлж МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал, СТБГ-ын мэргэжилтэн Ү.Алтаншагай, МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Я.Алтанцэцэг, МЭҮГБМА-ны дарга Г.Дээшин, ХХААХҮЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Золжаргал, МААБХЗГ-ын дарга П.Ганхуяг, мэргэжилтэн Я.Алтангэрэл нар, “Гацуурт” ХХК-нийг төлөөлөн гүйцэтгэх захирал Н.Наранчимэг нар №15 тоот гэрээ дүгнэсэн акт, тэмдэглэл үйлдэж “Гацуурт” ХХК нь 2012 оны 7-р сарын 23-ны өдөр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамтай №45 тоот “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” -ний үүргээ бүрэн биелүүлж, уг гэрээ дуусгавар болсон. 2013 оны 12-р сарын 16-ны өдөр “Гацуурт” ХХК болон Хүнс , Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны хооронд байгуулсан ХАГ2013-1220-001 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээ” байгуулсан хэдий ч уг гэрээний дагуу манай компани улсаас нэг ч төгрөг аваагүй бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд одоогоор шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна.

“Гацуурт” ХХК нь татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөгийг хууль бусаар аваагүй, төрөөс 2 тэрбум төгрөг зээлж, эргүүлэн төлөөгүй гэх асуудал худал гүтгэлэг болохыг дахин албан ёсоор мэдэгдэж байгаа бөгөөд шүүхээр хүчин төгөлдөр бус гэрээтэй холбоотой асуудал эцэслэн шийдвэрлэгдсэний дараа уг асуудалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ард иргэддээ хүргэх болно" гэжээ.

"Гацуурт" ХХК

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.