Шинэ мэдээ

Э.Баасанжалба: Архивын лавлагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй болсон5 цаг 58 минутын өмнөМУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг шинэ уран бүтээлээрээ мэндчилж байна6 цагийн өмнө“Бүсгүйн зурвас” жүжгийн дуу цацагдаж эхэллээ6 цаг 3 минутын өмнөЕвропын депутатыг Венесуэлээс гарахыг шаарджээ8 цаг 3 минутын өмнөХаитид жагсагчид АНУ-ын төрийн далбааг шатаажээ8 цаг 4 минутын өмнөНҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхээс татгалзжээ2 сар 18. 9:23“Шар хантаазатнууд”-ын жагсаал цуглаанд оролцогчдын тоо буурчээ2 сар 18. 9:20АНУ-ын жижиглэн худалдааны борлуулалт буурчээ2 сар 16. 12:23"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 12:15Цагаандаа гарсан луйварчин Ц.Энхтайван гэгч хүүхний хэрэг шүүхэд шилжээд байна2 сар 15. 13:43Д.Трамп улс даяар онц байдал зарлахаар төлөвлөж байна2 сар 15. 11:14Хориг арга хэмжээнүүд нь алсдаа АНУ-д хохирол учруулна гэж үзэж байна2 сар 15. 10:00БНХАУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна2 сар 15. 9:31АНУ дахь Венесуэлийн Элчин сайдын яамны дансанд нэвтрэх боломжтой болжээ2 сар 15. 9:29Трамп түр зогсолтоос зайлсхийх саналд гарын үсэг зурахаар төлөвлөж байна2 сар 14. 12:33Ховд аймаг Боррего Спрингс хоттой түншлэлийн харилцаа тогтоолоо2 сар 14. 10:01ОПЕК нефтийн эрэлтийн урьдчилсан таамгаа бууруулав2 сар 14. 9:46Мансууруулах бодисын зартай наймаачин Х.Гусманы гэм буруутайг тогтоожээ2 сар 14. 9:45Хяналтын шинжээчид БНАСАУ-ын цөмийн объектуудыг шалгана2 сар 13. 12:38Зочид буудалд гарсан гал түймрийн улмаас олон хүн амиа алджээ2 сар 13. 12:37АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг үр дүнтэй болно гэж үзэж байна2 сар 13. 12:16Македон улсын нэрийг өөрчлөх ажлыг эхлүүлжээ2 сар 13. 11:37Сөүл хотын нохой нядалгааны газруудыг хаана2 сар 13. 9:52“Renault” компанийн шинэ тэргүүн Японд очно2 сар 12. 12:42Энэтхэгт хуурамч согтууруулах ундаанд олон хүн хордож амиа алджээ2 сар 12. 9:22Унгарын Ерөнхий сайд төрөлтийг дэмжих шинэ төлөвлөгөө танилцуулжээ2 сар 12. 9:22Хоккайдо болон Сахалины оршин суугчдыг визгүй зорчуулах чиглэлд хамтран ажиллана2 сар 11. 10:35Одон орончид шинэ жижиг галактик нээжээ2 сар 11. 9:22"Ростех" утасны яриаг замаас нь барьж сонсохоос хамгаалсан утас худалдаанд гаргав2 сар 11. 9:15Хугацаанаас нь өмнө сонгууль явуулах асуудлыг ард түмэнтэйгээ хэлэлцэхэд бэлэн байна2 сар 4. 12:36

Ерөнхий сайд яагаад Г.Занданшатарыг сонгов

/1-р сарын 31/  -  20 цаг 02 минут

Өвлийн эхэн сараар "буцалж" эхэлсэн улс төр одоо л нэг юм учраа олох  гэж байгаа бололтой.  Ард түмэн ч үүнийг хүсч, шударга ёсыг өдөр шөнөгүй нэхсээр үнэндээ туйлдах нь.

Тодруулбал, УИХ-ын даргыг огцруулах хүсэлтээ албан ёсны болгож хуулиндаа тусгаж байгаад хэл ам дагуулж, талцал хуваагдал болсон асуудлыг эцэслэсэн.

Тэгвэл шинэ цагаан сараар өмнө УИХ-ын даргыг томилж, хууль тогтоох дээд байгууллагыг "эзэнтэй" болгох гэж байх шиг байна. Тодруулбал, УИХ-ын даргын суудалд горилогчид олон байсан ч өнөөдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийнхөн намын дарга, Ерөнхий сайдынхаа оруулсан саналын дагуу УИХ-ын шинэ даргаар Г.Занданшатарыг томилохоор 100 хувийн саналаар санаа шулуудаад байна.

Дээр хэлсэнчлэн горилогчид түм бумаараа байсан. Харин эдгээрээс хамгийн нүдээ олсон томилгоог л хийх нь чухал байв. Тийм үүрэг МАН-ын даргад байлаа. Ард түмэн ч үүнийг хүсч, хүлээж байна. Тэгвэл улс төрд өөрийн гэсэн түүх, замналыг бүтээсэн туршлагатай бол туршлагатай. Мэдлэг боловсролтой бол мэдлэгтэй, бусдыг бодвол хаа хамаагүй холбирч давхиад байдаггүй гэдэг үндсэн шалгаруудыг гол болгож Ерөнхий сайд өөрийн танхимын "гал тогоог" хариуцаж ирсэн хүнээ сонгосон гэдгээ хэлсэн.

Нээрээ ч асуудал оволзож, ард түмэн шударга ёсыг хүсэн хүлээж суугаа энэ цаг дор Монгол төрийг юу юугүй самраад хаячих хүн УИХ-ын "толгойд" гаргаад дэмий. Тэр ч утгаараа Г.Занданшатар сайдыг Ерөнхий сайд болон МАН-ын Удирдах зөвлөлийнхөн сонгосон, дэмжсэн хэрэг.

Одоо харин түмэн хэсэгт үсчиж, толгой бие нь хоёр салчихаад байгаа УИХ дахь МАН-ын гишүүдийн эв нэгдэл болон үйл ажиллагааных нь үнэлгээ нь шалдаа буйгаад буй хууль тогтоох дээд байгууллагыг "журманд" нь оруулж, ард түмнийхээ хууль тогтоох дээд байгууллагад итгэх итгэлийг л буцаан авч ирэх хүндхэн ажлыг гүйцэтгэнэ. Ингэхийн тулд хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн байх хэрэгтэй. Магадгүй зарим тохиолдолд өөрийнхөө үзэл бодлоос ч зөрсөн шийдвэрийг улс орон, төр засгийнхаа төлөө гарах л болов уу. Ер нь бол энэ цаг үед УИХ-ын дарга болохыг нэг их хүсээд байх юм биш л дээ. Ихээхэн зорилготой, зоригтой ажиллаж байж л үр дүнд нь хүрэх юм.

Харин үүнийг биелүүлэхэд арай дөхөм гэж хэлж болох өндөр боловсролтой, гурван ч удаа төрд ажилласан туршлагатай, хоёр ч удаа төрийн сайд байгаад үзчихсэн юм үзэж нүд тайлсан хүнд хууль тогтоох дээд байгууллагын "жолоог" атгуулаад үзэх нь зөв болов уу. Ядаж намын даргынхаа өөрчлөлт, шинэчлэлийн тэргүүн эгнээнд яваа учраас хэл амаа ололцохоос эхлээд л төр хоёр тийшээ харж "давхихгүй" л болов уу. Тийм ч учраас Ерөнхий сайд түүнд итгэл үзүүлсэн биз ээ.

 

УИХ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Г.ЗАНДАНШАТАРЫН CV

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
  • 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
  • 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү Эдийн засгийн тэнхимд багш
  • 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
  • 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
  • 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
ШАГНАЛ
  • 2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”
  • 2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
  • 2009 онд “Алтангадас” одон
  • 2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” 
ГАДААД ХЭЛ
  • Англи, Орос


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

85.141.64.147мАН   • 2 сарын 14. 3 цаг 10 минут

Тэнэг сонголтыг яалтай вэ

59.153.113.81Хурга   • 2 сарын 12. 22 цаг 18 минут

Нам дагасан жижиг төлөг л байна. Одоо энийг хуц тавибал баахан давжаа төлгүүд гарна даа. Баянхонгорт удам угсаа сайтай эр хурга байна уу таминь?

119.40.98.162шагнал   • 2 сарын 11. 12 цаг 23 минут

"Онц бөгөөд бүрэн эрх элчин сайд" гэдэг чинь гадаад оронд монгол улсаа төлөөлөн суугаа төрийн алба биш шагнал юм бнашд ээ...

202.179.24.233ИРГЭН   • 2 сарын 11. 8 цаг 37 минут

ЭНЭ ОН ХҮРТЭЛ ДЭЭР ДООРГҮЙ ХУЛГАЙ ЭХ ЗАХАА АЛДАЖ ХЯНАЛТ ХАРИУЦЛАГАГГҮЙ БОЛСОН ҮЕД ХҮН БҮР Л ИХ БАГА ХЭМЖЭЭГЭЭР ОРОЛЦОЖ АЛДСАН НЬ ИЛЭРЧ БНА. ГЭХДЭЭ ЭХ ОРНООСОО УРВАЖ ЭРДЭС БАЯЛАГ ГАЗАР ШОРООГОО ЗАРЖ МОНГОЛЫГ МОДОО БАРЬТАЛ НЬ ИДЭЖ ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧУУДЫГ ЯЛГАХ ХЭРЭГТЭЙ.ХҮРЭЛСҮХИЙН ХАМГААЛАЛТАНД ЗОРИГТОЙ ХӨДӨЛСӨН МАН АН-ЫН 5 ГИШҮҮДИЙН ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨР МОНГОЛД ШИНЭ ЦАГ ҮЕ ТҮҮХ ЭХЛЭЖ БАЙНА.АЛДАДГҮЙ ААВЫН ХҮҮ БАЙДАГГҮЙ Ч АЛДААГАА ОЙЛГОН ЗАСЧ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БОССОН ХЭН БҮХНИЙГ АРД ТҮМЭН УУЧИЛЖ ХАМГААЛАН ТЭМЦЭХ БОЛНО.ХУЛГАЙГ ТАСЛАХ

66.181.183.130Зочин   • 2 сарын 3. 9 цаг 39 минут

АРД ТҮМЭН МИНЬ энэ хүн 14 тэр бумын хэргээр асуудалд орж байсан КА

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.