Шинэ мэдээ

Ливийн асуудлаарх тогтоолыг даруй батлахыг уриалжээ4 сар 20. 11:35АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг нийтэлжээ4 сар 20. 11:18БНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй4 сар 19. 12:38Эдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ4 сар 19. 12:37Бельгид салафитуудын 100 орчим байгууллагыг илрүүлжээ4 сар 19. 9:30Лондонд цэвэр агаарын бүс бий болгожээ4 сар 19. 9:21"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 16:14МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 16:01Ким Жөн Ун агаарын цэргийн ангид зочилжээ4 сар 17. 12:21АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэхэд ЕХ бэлэн байна4 сар 17. 9:31АНУ-д газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин нэмэгджээ4 сар 17. 9:30Цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутгаас АНУ-ын хилийн зүг хөдөлжээ4 сар 16. 13:21ХСҮТ-ийн туяа эмчилгээний шинэ аппарат 6 сард ашиглалтад орно4 сар 16. 10:56Зам тээврийн яамны газрын дарга Д.Доржхандын ширээн дээр гацсан төрийн бодлого4 сар 16. 10:11Израильчууд Сар руу “Берешит-2” хөлгийг хөөргөнө4 сар 16. 9:57Умард Солонгосчууд үндэсний гол баяраа тэмдэглэж байна4 сар 16. 9:56Трамп 30 гаруй сая ам.долларын хандив цуглуулжээ4 сар 15. 14:46Ким Жөн Ун энэ сард ОХУ-д айлчилж магадгүй4 сар 15. 11:02Ж.Цолмон: АШУҮИС-ийн эмнэлэг Монголын багш нарын эрүүл мэндэд хувь нэмэр оруулна4 сар 15. 9:51“Boeing 737 Max” онгоцоор нислэг үйлдэх хугацааг хойшлуулжээ4 сар 15. 9:50Сири, Ирак болон Иран улс төмөр замуудаа холбохоор төлөвлөж байна4 сар 15. 9:41Хунтайж Харри гэргий М.Маркли нар хүүхдээ ургамал хоолоор өсгөнө4 сар 13. 12:19Ассанжийг шилжүүлж магадгүй байгаа нь сэтгүүлчдэд аюултай гэв4 сар 13. 12:18АНУ Ж.Ассанжийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ4 сар 13. 11:21АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тэргүүнд Б.Мораны нэрийг дэвшүүлжээ4 сар 13. 11:19УЕП-ын шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхэд шалгалт хийнэ4 сар 11. 14:58Д.Трамп Израилийн Ерөнхий сайдад баяр хүргэжээ4 сар 11. 13:42Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлжээ4 сар 11. 13:32Олимпын наадмыг хариуцах шинэ сайдыг томилжээ4 сар 11. 12:56Екатеринбург хотын орон сууцанд дэлбэрэлт болжээ4 сар 11. 12:47

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар "Хувьсал"-аар овоглохоо больсон уу

/1-р сарын 30/  -  15 цаг 07 минут

Одоогоос хорин жилийн өмнө тайзны урлагт тэсрэлт хийн гарч ирсэн “Хувьсал” продакшин сүүлийн үед дэлгэцийн бүтээлээрээ урлагийн ертөнцөд цахиур хагалж буй. Дэлгэцийн анхны бүтээлээ гаргахдаа тухайн үед УДЭТ-ын тайзнаа ид гялалзаж явсан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг урвуулан авч, жинхэнэ утгаараа хувьсал хийсэн нь ч учиртай.

“Бооцоо” жүжиг, “Жинжиймаа” киногоороо үзэгчдийн танил болсон СТА, жүжигчин Д.Ганцэцэг л гэхэд драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг гардаж явсан туршлагатай уран бүтээлч. МҮОНРТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны гол дүрээр анх танигдсан жүжигчин А.Ганчимэг  алдарт “Ромьео Жульетта” жүжгийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Монголын гурав дахь Жульеттагаар тодорч байлаа. Улмаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын урилгаар театрт “данстай” уран бүтээлч болж, үзэгч олны хүндлэлийг хүлээсэн авьяаслаг бүсгүй билээ.

Монголын урлагт найруулагч гэх цөөхөн эмэгтэй уран бүтээлчдийг манлайлж яваа МУГЖ У.Уранчимэгийн хувьд ч тэр. Уильям Шекспирийн “Гамлет”, А.П.Чеховын “Цахлай” зэрэг театрын урлагийн сор болсон сонгодог бүтээлүүдэд тоглож, тайзнаа алдаршсан чадварлаг жүжигчин маань өдгөө чансаатай найруулагчийн нэг зүй ёсоор тооцогдох болсон билээ. Ийм л авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн цогц болсон “Хувьсал”-ын сонголт ч зөв байж, дэлгэцийн урлагт дахин “мэндэлсэн” гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл дэлгэцийн ихэнх бүтээлийнх нь зохиолчоор ажиллаж, басхүү гол дүрүүдийг нь бүтээж явсан хоёр Ганаа “Хувьсал”-аар овоглохоо больсон гэх. Учир нь, тус продакшины “Тэнгэрээс буусан од” шинэ киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн тоглосон бөгөөд сурталчилгааны хуудсанд тэдний дүр төрх харагдсангүй. Хэсэг хугацаанд нам гүмхэн байсан хоёр Ганаа сүүлийн үед өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан шинэ бүтээлийн талаар цухас дурьдаж буйгаас ч харахад “Хувьсал”-ынхан үнэхээр хоёр тийш болсон бололтой.

 Дэлгэцийн таван ч бүтээлээрээ үзэгч олонд төдийгүй урлагийн ертөнцөд “Хувьсал” хийж чадсан үзэсгэлэнт бүсгүйчүүд үнэхээр тус тусдаа уран бүтээл хийхээр болов уу. Угийн шаардлага өндөртэй, аливаад зарчимч ханддаг гавьяат У.Уранчимэг энэ удаа жүжигчин А.Ганчимэгийг орлуулж, хөөрхөн О.Дөлгөөнийг сонгосон нь хэр зөв сонголт бол... Мэдээж, ирэх сард нээлтээ хийх “Тэнгэрээс буусан од” киногоор нь үзэгчид хоёр залуу уран бүтээлчийг хүссэн хүсээгүй харьцуулж харах нь тодорхой. Хамтдаа байхдаа илүү хүчирхэг байж, хамгийн сайн бүтээлийг хийх байсан гэх нууцхан харууслыг үзэгчдийнхээ зүрхэнд үлдээгээд одсон хоёр Ганаагийн сонголт зөв байсан уу, эсвэл “Хувьсал”-ын сонголт зөв үү гэдгийг харах л үлдлээ дээ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.