Шинэ мэдээ

Э.Баасанжалба: Архивын лавлагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй болсон7 цаг 6 минутын өмнөМУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг шинэ уран бүтээлээрээ мэндчилж байна7 цаг 8 минутын өмнө“Бүсгүйн зурвас” жүжгийн дуу цацагдаж эхэллээ7 цаг 11 минутын өмнөЕвропын депутатыг Венесуэлээс гарахыг шаарджээ9 цаг 11 минутын өмнөХаитид жагсагчид АНУ-ын төрийн далбааг шатаажээ9 цаг 12 минутын өмнөНҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхээс татгалзжээ2 сар 18. 9:23“Шар хантаазатнууд”-ын жагсаал цуглаанд оролцогчдын тоо буурчээ2 сар 18. 9:20АНУ-ын жижиглэн худалдааны борлуулалт буурчээ2 сар 16. 12:23"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 12:15Цагаандаа гарсан луйварчин Ц.Энхтайван гэгч хүүхний хэрэг шүүхэд шилжээд байна2 сар 15. 13:43Д.Трамп улс даяар онц байдал зарлахаар төлөвлөж байна2 сар 15. 11:14Хориг арга хэмжээнүүд нь алсдаа АНУ-д хохирол учруулна гэж үзэж байна2 сар 15. 10:00БНХАУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна2 сар 15. 9:31АНУ дахь Венесуэлийн Элчин сайдын яамны дансанд нэвтрэх боломжтой болжээ2 сар 15. 9:29Трамп түр зогсолтоос зайлсхийх саналд гарын үсэг зурахаар төлөвлөж байна2 сар 14. 12:33Ховд аймаг Боррего Спрингс хоттой түншлэлийн харилцаа тогтоолоо2 сар 14. 10:01ОПЕК нефтийн эрэлтийн урьдчилсан таамгаа бууруулав2 сар 14. 9:46Мансууруулах бодисын зартай наймаачин Х.Гусманы гэм буруутайг тогтоожээ2 сар 14. 9:45Хяналтын шинжээчид БНАСАУ-ын цөмийн объектуудыг шалгана2 сар 13. 12:38Зочид буудалд гарсан гал түймрийн улмаас олон хүн амиа алджээ2 сар 13. 12:37АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг үр дүнтэй болно гэж үзэж байна2 сар 13. 12:16Македон улсын нэрийг өөрчлөх ажлыг эхлүүлжээ2 сар 13. 11:37Сөүл хотын нохой нядалгааны газруудыг хаана2 сар 13. 9:52“Renault” компанийн шинэ тэргүүн Японд очно2 сар 12. 12:42Энэтхэгт хуурамч согтууруулах ундаанд олон хүн хордож амиа алджээ2 сар 12. 9:22Унгарын Ерөнхий сайд төрөлтийг дэмжих шинэ төлөвлөгөө танилцуулжээ2 сар 12. 9:22Хоккайдо болон Сахалины оршин суугчдыг визгүй зорчуулах чиглэлд хамтран ажиллана2 сар 11. 10:35Одон орончид шинэ жижиг галактик нээжээ2 сар 11. 9:22"Ростех" утасны яриаг замаас нь барьж сонсохоос хамгаалсан утас худалдаанд гаргав2 сар 11. 9:15Хугацаанаас нь өмнө сонгууль явуулах асуудлыг ард түмэнтэйгээ хэлэлцэхэд бэлэн байна2 сар 4. 12:36

М.Энхболд: Өнгөрсөн сонгуулийн үр дүн, эрх мэдлийг булаацалдалгүй, ирж буй сонгуулийнхаа амжилтыг бодож эвлэж ажиллаасай

/1-р сарын 30/  -  15 цаг 06 минут

-Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа хэлсэн үгний онцлох 23 эшлэл

  1. Өргөдлөө өөрөө өгөхөд ч ямар нэгэн учир шалтгаан байх ёстой. Тийм шалтгаан байгаагүй учраас өргөдлөө өгөх боломж байгаагүй. Тиймээс хуулийн дагуу чөлөөлөгдөж байна.
  2. Миний удирдсан Улсын Их Хурал сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж бардам хэлнэ. Хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн тоо, хуралдааны ирц өмнөх Парламентуудаас илүү байсан.
  3. Улсын эдийн засаг уналтад орсон үед бид ажлаа эхэлж байлаа. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг бид баталсан. Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг цэгцлэх, журамлах хууль эрхзүйн орчныг бид хамтран бүрдүүлсэн. Эдгээр нь эдийн засгийн өсөлт, нааштай өөрчлөлт, дэвшил гарахын үндэс суурь болсон.
  4. Засгийн газар хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс өөрчлөлт гарахгүй байгаа Улаанбаатар хотын утааны асуудлаас эхлээд, Оюутолгой, Тавантолгойн ордын ашиглалт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн гэх мэт олон асуудлаар Ажлын хэсгүүд байгуулсан.
  5. Гадаа гудамжинд жагсаж байгаа иргэд, олон түмнээ би ойлгож, тэднийгхүндэтгэж байгаа. Иргэдийн амьдрал тааруу, амьжиргааны нөхцөл нь амаргүй байгааг мэдэж мэдэрч,тэдний ярьж, шүүмжилж байгаа зүйлүүдийг анхаарч, дүгнэлт хийж байгаа.
  6. Жагсаал зохион байгуулагчид хорь гаруй жилийн хугацаанд Монголын нийгэмд үүссэн бүх буруу, муу муухайг нэг хүнд тохож, нэг хүнд хаяглаж болдог юм байна гэдгийг сайн харууллаа.
  7. УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд шударга ёс тогтоно, нийгмийн тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ, монголчуудад гэрэл гэгээтэй ирээдүй бий болно, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна, амьдрал сайжирна гэх мэт амлалтуудаа биелүүлэхийг иргэд олон түмэн та бүхнээсшаардахболно. Эдгээр нь та нартдаалгавар болон үлдэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.
  8. Над руу хар будгийг хангалттай их цацсан. Тэр будаг цагийн эрхэнд, нар салхины аясаар арилах биз ээ. Миний төрд зүтгэсэн ажил амьдралын зам, хийсэн бүтээсэнд минь алдаа оноо бий байх аа. Гэхдээ хийсэн бүтээсэн, алдсан оносныг маань ард түмэн үнэн зөвөөр нь ойлгох цаг ирнэ.
  9. Миний хувьд энэ бүх гүжирдлэг, гүтгэлгийг даваад гарч чадна. Надад эцэг, эхээс олгосон хүмүүжил бий. Төрдзүтгэх хугацаандаа олж авсан тэвчээр хатуужил бас байна. Харин эхнэр, хүүхдүүдэд маань зориулж жагсаал цуглаан хийж, шаардах хуудас өгч, Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд байгаагүй үйлдэл гаргасанд харамсаж байна. Би ямар хүмүүстэй энэ танхимд сууж байнадаа гэж бодогдох үе ч надад байсаан. Тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан үе ч бийшүү.
  10. Монголын төрд захирах, дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох гэсэн ёс жаяг тогтчих вий гэж санаа их зовж байна. Энэ үгийг би парламентын танхимд зориуд, хариуцлагатайгаар хэлье.
  11. Би МАНАН-г дэмжигч биш. Хамгаалагч, өмгөөлөгчнь ч байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гүй Засгийн газар байгуулж явсан намтартайхүн. Харамсалтай нь жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан сайдуудын нэг Л.Болд жагсаал цуглаан удирдаж явна.
  12. Яг 13 жилийн өмнөх энэ өдөр би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “Үндэсний эв нэгдлийн” гэсэн тодотголтой Засгийн газрыг байгуулж, Засгийн газартаа өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшинг БСШУ-ны сайдаар, өнөөдрийн БХ-ын сайд Н.Энхболдыг ГХ-ны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Гэвч тэд маань 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тодруулж, намайг огцруулах бичигт гарын үсэг зурсанд харамсаж байна.
  13. УИХ-ын даргад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад МАНАН-гийн тухай сануулж,“Та МАНАН-гийн толгойлогч” гэж хэлж байсан хүн байгаагүй шүү. Цаг хугацаа, хүмүүсийн араншин ийм л амархан өөрчлөгдөж байна.
  14. Оюутолгойн орд газрыг ашиглах талаар Монголд хамгийн ашигтай гэрээ хэлцлийг УИХ-д 2007 онд өргөн барьж байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед УИХ-ын шийдвэргүйгээр Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээг шууд байгуулах гэж байсныг таслан зогсоож байсан.
  15. Надад уул уурхайн нэг ширхэг ч лиценз байхгүй гэдгийг хэлье. Еөнхий сайдаар ажиллаж байхдаа эмх замбараагүй олгогдсон уул уурхайн 7200 лицензийг 3600 болгон бууруулж, цэгцэлсэн. 
  16. “60 тэрбумын хэрэг”гэж хоёр жил гаруй ярилаа. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллага дүнгээ тавьсан. Одоо ч бас шалгаж байгаа. Цаашдаа энэ асуудлыг орхилгүй, хэн, хаана, ямар албан тушаалд томилогдсон ургийн модоозурж, ил тод ярих нь зүйтэй гэж бодож байгаа. Үүнийг би шаардах болно.
  17. Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би өөрөө гарын үсэг зурж, УИХ-д нэрийг нь дэвшүүлж байсан. 64 гишүүнгэдэг бол энэ Их Хурлын дийлэнх олонхи юм. Тийм учраас би энэ Их Хурлын цаашдын үйл ажиллагааны талаар сэтгэл зовнисон хүний хувьд хэдэн үг хэлье гэж бодож байна.
  18. Нэгдүгээрт, та бидний бүрдүүлсэнУлсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж, ном ёсоороо өндөрлөх ёстой шүү.
  19. Хоёрдугаарт, энэ Их хурал хууль зөрчсөн, хуульд үл нийцсэн ямарваа нэгэн асуудлыг авч хэлэлцдэггүй байгаасай гэж хүсэж байна.
  20. Гуравдугаарт, хүчин төгөлдөр болсон хуулийг өдөрт нь багтаан ашиглаж, шуурхай ажиллаж байгаа шигээард түмний өмнө тулгараад байгаа, нийгмийн тулгамдсан,шийдлээ хүлээж байгаа асуудлуудад манай Их Хурал шуурхай хандаж, асуудлыг зөв шийдээсэй.
  21. Дөрөвдүгээрт, парламентат ёс, парламентын тогтолцоогоо улам бүр боловсронгуй болгож, баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн эрхийн үлдсэнхугацаанд амжиж хийгээсэй гэж би хүсдэг. Энэ бол 2016 онд бидэнд ард түмний мааньитгэж,хүлээлгэсэн үүрэг хариуцлага юм.
  22. Тавдугаарт, парламентат ёсны алтан зарчим бол ухаанаа уралдуулж, мэтгэлцэж асуудлыг шийдэх явдал юм. Энэ танхимд тулгалт, шахалт үйлчилдэг биш,ард түмнээс мандат авсан Их Хурлын гишүүд төрийн эрх барих эрхээ хэн нэгний шахалт дарамтгүйгээр хэрэгжүүлдэг, цөөнхөө хүндэтгэдэг, олонхийн гаргасан санал шийдвэрийг дагаж мөрддөг байгаасай гэж хүсэж байна. Энэ үгийг би зөвхөн парламентад биш, өөрийнхөө нам болон Намын бүлэгт хандаж хэллээ.
  23. Зургадугаарт, өнгөрсөн сонгуулийн үр дүн, эрх мэдлийг булаацалдаж, талцаж хэрэлдэх биш, ирж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, биелүүлэхийн төлөө эвлэж нийлж ажиллаасай гэж хүсэж байна. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.53.213.174Зочин   • 2 сарын 11. 2 цаг 39 минут

songuulias 3 honogiin omno 20 terbum togrog hujaa nart shiljuulsen asuudliig nuhatstai shalgaarai

43.228.131.180ххо   • 2 сарын 4. 15 цаг 03 минут

ЭВЛЭН САЙХАН НЭРИЙН ДОР МАФ.ИНГЭХ ЮМ БОЛ ХАРИН ЯЛАГДАХ БАЙХ.

124.126.2.106hudlaa gutgej hanahgui yum a   • 2 сарын 4. 21 цаг 36 минут

Yamarch tsag ued evtei baihdaa l huchtei baisan. Asuudald uhaanaa uralduulj metgeltsej hamgiin bolomjit huvilbar deer negdej evleh ni hunii niigmiin songodog zarchim.Uuniig mafi geh,yum l bol har buruugaar oilgog.oilgood zogsohgui tuuniigee unen meteer ysahimaar taraaj hunii ner hundiig gutaagchid bol niitiin erh ashig,uls oron geheesee iluu huviin erh ashgiig urital bolgogch uhvar mochid Oyun-Erdene ,Hurelsuh metiin tal dutuu bolovsorson humuusiin l hiideg ajil bololtoi. Battulagiig yariach yaahav ter haranhuia buduuleg er yum chin.

66.181.170.215Зочин   • 1 сарын 31. 16 цаг 47 минут

М.Энхболд яах гэж өчигдөр Хаан банкнаас 5 тэрбум төгрөг авав энэ ямар санаа оноо гаргах гэж байна

124.126.2.106hudlaa gutgej hanahgui yum a   • 2 сарын 4. 21 цаг 30 минут

Oyun-Erdene Enhboldiig 5 terbum togrog avsan geed bicheerei gesen uu? kkk daalgavriig ni Zochin ta sain bieluulj bichij baina. Zochind Eronhiilogch lavtai toriin odon ogno dee kkk End tend muu yum haana baina tuuniig Enhboldod nyalaad baigaarai gej Jonhuu ni hero ahaar ni damjuulj heluuleed baidag yum gesen shuu

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.