Шинэ мэдээ

Э.Баасанжалба: Архивын лавлагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй болсон5 цаг 52 минутын өмнөМУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг шинэ уран бүтээлээрээ мэндчилж байна5 цаг 54 минутын өмнө“Бүсгүйн зурвас” жүжгийн дуу цацагдаж эхэллээ5 цаг 56 минутын өмнөЕвропын депутатыг Венесуэлээс гарахыг шаарджээ7 цаг 57 минутын өмнөХаитид жагсагчид АНУ-ын төрийн далбааг шатаажээ7 цаг 57 минутын өмнөНҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхээс татгалзжээ2 сар 18. 9:23“Шар хантаазатнууд”-ын жагсаал цуглаанд оролцогчдын тоо буурчээ2 сар 18. 9:20АНУ-ын жижиглэн худалдааны борлуулалт буурчээ2 сар 16. 12:23"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 12:15Цагаандаа гарсан луйварчин Ц.Энхтайван гэгч хүүхний хэрэг шүүхэд шилжээд байна2 сар 15. 13:43Д.Трамп улс даяар онц байдал зарлахаар төлөвлөж байна2 сар 15. 11:14Хориг арга хэмжээнүүд нь алсдаа АНУ-д хохирол учруулна гэж үзэж байна2 сар 15. 10:00БНХАУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна2 сар 15. 9:31АНУ дахь Венесуэлийн Элчин сайдын яамны дансанд нэвтрэх боломжтой болжээ2 сар 15. 9:29Трамп түр зогсолтоос зайлсхийх саналд гарын үсэг зурахаар төлөвлөж байна2 сар 14. 12:33Ховд аймаг Боррего Спрингс хоттой түншлэлийн харилцаа тогтоолоо2 сар 14. 10:01ОПЕК нефтийн эрэлтийн урьдчилсан таамгаа бууруулав2 сар 14. 9:46Мансууруулах бодисын зартай наймаачин Х.Гусманы гэм буруутайг тогтоожээ2 сар 14. 9:45Хяналтын шинжээчид БНАСАУ-ын цөмийн объектуудыг шалгана2 сар 13. 12:38Зочид буудалд гарсан гал түймрийн улмаас олон хүн амиа алджээ2 сар 13. 12:37АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг үр дүнтэй болно гэж үзэж байна2 сар 13. 12:16Македон улсын нэрийг өөрчлөх ажлыг эхлүүлжээ2 сар 13. 11:37Сөүл хотын нохой нядалгааны газруудыг хаана2 сар 13. 9:52“Renault” компанийн шинэ тэргүүн Японд очно2 сар 12. 12:42Энэтхэгт хуурамч согтууруулах ундаанд олон хүн хордож амиа алджээ2 сар 12. 9:22Унгарын Ерөнхий сайд төрөлтийг дэмжих шинэ төлөвлөгөө танилцуулжээ2 сар 12. 9:22Хоккайдо болон Сахалины оршин суугчдыг визгүй зорчуулах чиглэлд хамтран ажиллана2 сар 11. 10:35Одон орончид шинэ жижиг галактик нээжээ2 сар 11. 9:22"Ростех" утасны яриаг замаас нь барьж сонсохоос хамгаалсан утас худалдаанд гаргав2 сар 11. 9:15Хугацаанаас нь өмнө сонгууль явуулах асуудлыг ард түмэнтэйгээ хэлэлцэхэд бэлэн байна2 сар 4. 12:36

Ленинград хотыг чөлөөлсний 75 жилийн ой тохиолоо

/1-р сарын 29/  -  9 цаг 19 минут

Дэлхийн II дайны үед ЗХУ-ын Ленинград хотыг нацист германы бүслэлтээс чөлөөлсний 75 жилийн ой өчигдөр тохиолоо. Уг бүслэлтийн улмаас хэдэн зуун мянган энгийн иргэн амиа алдсан билээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин одоогийн Санкт-Петербург /Ленинград/ хотод болсон тэмдэглэлт арга хэмжээнд биечлэн оролцсон хэдий ч нэгдүгээр сарын 27-нд тус хотын төв талбайд болсон цэргийн парадад оролцоогүй ажээ. 

Ленинград хот 1941 оны есдүгээр сарын 8-наас 1943 оны нэгдүгээр сарын 27-н хүртэл 872 хоног бүслэлтэд байсан юм. Энэ хугацаанд 1.2 сая орчим энгийн иргэн амь үрэгдсэний дийлэнх нь өлсгөлөн эсвэл өвчний улмаас нас баржээ. 

Хэдийгээр янз бүрийн тооцоо байдаг хэдий ч ЗХУ дэлхийн II дайны туршид нийт 27 сая хүнээ алдсан гэдэгт ихэнх мэргэжилтнүүд санал нийлдэг аж. 

Санкт-Петербург хот бүслэлтэд байх үеэр амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлж нэг минут чимээгүй байсны дараа цэргийн парадыг эхлүүлсэн байна.  

Өрнөд цэргийн тойргийн командлагч, хурандаа генерал Александр Журавлев нээлтийн үеэр, “дайнаас эргэж ирээгүй болон шарх, өвчний улмаас амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд оросууд мэхийн ёсолж байна. Тэдгээр аав, өвөө нарыг ОХУ-ын Зэвсэгт хүчин үргэлж санан дурсах болно” гэж хэлжээ.

Цэргийн парадад орчин үеийн болон тухайн үеийн цэргийн хувцсаар жигдэрсэн 2500 гаруй цэрэг, академийн сонсогч оролцсон байна. Мөн нацист Германыг ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн “Т-34” танк, зэрэг галладаг пуужингийн систем, явган цэргийн хуягт машин гэх мэт 80 орчим цэргийн техникийг парадад оролцуулжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.