Шинэ мэдээ

Ливийн асуудлаарх тогтоолыг даруй батлахыг уриалжээ4 сар 20. 11:35АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг нийтэлжээ4 сар 20. 11:18БНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй4 сар 19. 12:38Эдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ4 сар 19. 12:37Бельгид салафитуудын 100 орчим байгууллагыг илрүүлжээ4 сар 19. 9:30Лондонд цэвэр агаарын бүс бий болгожээ4 сар 19. 9:21"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 16:14МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 16:01Ким Жөн Ун агаарын цэргийн ангид зочилжээ4 сар 17. 12:21АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэхэд ЕХ бэлэн байна4 сар 17. 9:31АНУ-д газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин нэмэгджээ4 сар 17. 9:30Цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутгаас АНУ-ын хилийн зүг хөдөлжээ4 сар 16. 13:21ХСҮТ-ийн туяа эмчилгээний шинэ аппарат 6 сард ашиглалтад орно4 сар 16. 10:56Зам тээврийн яамны газрын дарга Д.Доржхандын ширээн дээр гацсан төрийн бодлого4 сар 16. 10:11Израильчууд Сар руу “Берешит-2” хөлгийг хөөргөнө4 сар 16. 9:57Умард Солонгосчууд үндэсний гол баяраа тэмдэглэж байна4 сар 16. 9:56Трамп 30 гаруй сая ам.долларын хандив цуглуулжээ4 сар 15. 14:46Ким Жөн Ун энэ сард ОХУ-д айлчилж магадгүй4 сар 15. 11:02Ж.Цолмон: АШУҮИС-ийн эмнэлэг Монголын багш нарын эрүүл мэндэд хувь нэмэр оруулна4 сар 15. 9:51“Boeing 737 Max” онгоцоор нислэг үйлдэх хугацааг хойшлуулжээ4 сар 15. 9:50Сири, Ирак болон Иран улс төмөр замуудаа холбохоор төлөвлөж байна4 сар 15. 9:41Хунтайж Харри гэргий М.Маркли нар хүүхдээ ургамал хоолоор өсгөнө4 сар 13. 12:19Ассанжийг шилжүүлж магадгүй байгаа нь сэтгүүлчдэд аюултай гэв4 сар 13. 12:18АНУ Ж.Ассанжийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ4 сар 13. 11:21АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тэргүүнд Б.Мораны нэрийг дэвшүүлжээ4 сар 13. 11:19УЕП-ын шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхэд шалгалт хийнэ4 сар 11. 14:58Д.Трамп Израилийн Ерөнхий сайдад баяр хүргэжээ4 сар 11. 13:42Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлжээ4 сар 11. 13:32Олимпын наадмыг хариуцах шинэ сайдыг томилжээ4 сар 11. 12:56Екатеринбург хотын орон сууцанд дэлбэрэлт болжээ4 сар 11. 12:47

Эх оронч Ч.Шаарийбуугийн тухай баримтат кино бүтээжээ

/1-р сарын 28/  -  12 цаг 51 минут

Эх орны тусгаар тогтнол, газар орны бүрэн бүтэн байдлын төлөө 1939 онд Халх голын дайнд эрэлхэгээр амь үрэгдсэн 6 дугаар морьт дивизийн командлагч, хошууч Чимэдийн Шаарийбуугийн тухай "Эх орон эрэлхэг хүүгээ мартахгүй” бүрэн хэмжээний баримтат уран сайханы кино дэлгэцэнд гарч, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Киноны уран бүтээлчид энэхүү бүтээлээ Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн учир ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын комисст хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн байна. Энэхүү ёслолын ажиллагаа ирэх мягмар гарагт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин зэрэг төр засгийн удирдлага, УИХ-ын зарим гишүүд, БХЯ, ХХЕГ-ын удирдлага, нутгийн төлөөлөл оролцож Зайсан дахь Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхлэх аж.

Киноны үйл явдал тэртээх 80 жилийн өмнө 1939 оны 5 дугаар сарын 27, 28-ны өдрүүдийн Халх голын тулалдааны халуун үнэний тухай өгүүлэх бөгөөд Халх голын дайнд эрэлхэгээр амь үрэгдсэн 6 дугаар морьт дивизийн командлагч,  түүхэн хүн Чимэдийн Шаарийбуугийн тухай ахмад сэтгүүлч Л.Гүнсэн, сэтгүүлч, хурандаа Г.Нэргүй нарын 30 орчим жил уйгагүй бичиж, эрэн сурвалжилж олж цуглуулсан мэдээлэл, шинэ баримт дээр тулгуурлан бүтээгдсэнээрээ онцлог аж.

Энэхүү түүхэн баримтат уран сайханы киноны ерөнхий найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нагнайдорж ажиллажээ. Кино зохиолыг Монголын радиогийн ахмад сэтгүүлч соёлын гавьяат зүтгэлтэн Л.Гүнсэн, хурандаа Г.Нэргүй нар бичиж, “Хасу Мегаватт” ХХК-ний Ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш ивээн тэтгэж санхүүжүүлсэн байна.

 Тус түүхэн баримтат уран сайханы киноны Ерөнхий найруулагчаар ажилласан УГЗ Б.Нагнайдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Та бүхэн Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан бүрэн хэмжээний  баримтат уран сайханы кино бүтээж, үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Киноныхоо тухай хуучлаач?

-Манай ахмад сэтгүүлч Л.Гүнсэн гуайн 30 шахам жил уйгагүй бичиж эрэн сурвалжилж байсан нэгэн баатарлаг эх орончийн тухай сонсоод баримтат кино хийе гэсэн сэтгэлд хөтлөгдөөд бараг гурван жил Үндэсний архив болон Батлан хамгаалах яамны түүхийн архивын сан хөмрөгт буй баримтат дүрс, фото зурагзэргийг цуглуулж, бусад холбогдох хүмүүстэй уулзсаны эцэст энэ бүрэн хэмжээний баримтат уран сайхны киног бүтээсэн. Зураг авалтыг 1939 оны Халх голын тулалдаан болж байсан яг тэр газарт нь авсан.

-Киноны гол онцлог юу вэ?

-Энэ кино бол Монголын баримтат кинонд нэг алтан хуудас болно гэж бодогдож байна. Уг кинонд маш олзуурхууштай дахин хэзээ ч давтагдахгүй чухал хэсгүүд бол тэр үеийн 6 дугаар морьт дивизийн  байлдааны штабын даргаар томилогдон үүрэг гүйцэтгэж байсан өдгөө 103 насыг зооглож амьд сэрүүн суугаа Монгол Улсын баатар, хурандаа Пунцагийн Шагдарсүрэнгийн дурсамж яриа юм.

 Мөн 17 дугаар морьт хороог командалж байсан Монгол Улсын домогт баатар Лодонгийн Дандар болон 6 дугаар морьт дивизийн сургуулийн сумангийн дарга Нямжав, Улс төрийн удирдагч З.Төгсжаргал, дивизийн комисар Д.Пэлжээ, байлдааны ангийн дарга Ж.Осор нарын олон дайчдын яриа дурсамж, кино дүрс болон фото зураг оруулж хөдлөшгүй баримтыг нийтэд дэлгэж буйгаараа онцлог юм.

 Баримтуудыг бүүр үнэмшилтэй болгох зорилгоор Ч.Шаарийбуугийн амьдралын зарим хэсгийг  уран сайхны тавилттай зураг авсан гээд бараг 3 жилийг кино бүтээхэд зориуллаа. Хамтран ажилласан бүх уран бүтээлчид болон “Хасу мегаватт” комбанийн хамт олон, “Хасу фильм” продакшныхандаа баярлалаа. Киноны төгсгөлийг бид бүхэн дайчин эр, хурандаа, Монгол Улсын  баатар П.Шагдарсүрэн гуайн сэтгэлийн гуйлтаар төгсгөсөн. “Эх оронч Шаарийбуу  бол баатар болох ёстой хүн” гэж тэр хэлдэг. Тэгээд яагаад баатар болоогүй юм бэ? гэсэн асуултад буурал дайчин нулимс унаган хэлэх үггүй шаналан суугаа нь нэгэн окопт хамт дайтаж, тушаалыг нь биелүүлж явсан тэр нэгэн цэргийн даргын одоо амьд сэрүүн дээрээ заавал баатар цолоор шагнуулна гэсэн их горьдлогоор төгсгөсөн.

Ялалт бүхэн хямд үнээр олдоогүй. Ийм нэгэн түүхэн баримтат уран сайхны киног бүтээсэн уран бүтээлчид хайснаа олсон, олсоноо баталгаажуулж баримтжуулсан байна. Киног бүтээхэд Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд, түүхийн болон цэргийн зөвлөхүүд, оролцсон анги салбар хилийн отряд, заставын нийт бүрэлдэхүүнд баяр хүргээрэй гэж УГЗ  Б.Нагнайдорж найруулагч чухалчлан захисныг мөн дуулгая. Энэхүү кино ирэх гуравдугаар сарын дундуур кино театруудаар гарч эхлэх аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.