Шинэ мэдээ

Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ1 цаг 24 минутын өмнөТамхинаас татгалзахын ашиг тус1 цаг 30 минутын өмнөАНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ1 цаг 31 минутын өмнөМ.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ8 сар 22. 9:53АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 22. 9:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа8 сар 22. 9:44“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59

Европын удирдагчид Н.Мадурод тулган шаардах бичиг хүргүүлжээ

/1-р сарын 28/  -  9 цаг 28 минут

 Венесуэлд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахгүй бол сөрөг хүчний төлөөлөгчийг тус улсын Ерөнхийлөгч хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрнө гэж Европын удирдагчид Николас Мадурод анхааруулсан байна.

Энэ долоо хоногийн лхагва гарагт сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарлаж, АНУ зэрэг хэд хэдэн орон түүнийг хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ сарын эхээр Н.Мадурогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь хугацаа эхэлж, тангараг өргөсний дараа сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг уриалж эхэлсэн юм.

Бямба гарагт болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн уулзалтын үеэр байнгын гишүүн Франц, Их Британи дээр Герман, Испани болон Европын бусад орнууд нэгдэж, Венесуэлд найман хоногийн дотор сонгууль зохион байгуулах шаардлагын талаар тохиролцсон байна.

Харин Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаза хэлэхдээ, Н.Мадуро хууль ёсны дагуу Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа бөгөөд сонгууль дахин явуулах талаар дарамт шахалт үзүүлэх шаардлагагүй гэжээ.

Венесуэлийн ард түмнийг бүрэн төлөөлөх Засгийн газар тус улсад хэрэгтэй

Европын Холбооны нэрийн өмнөөс Их Британийн Гадаад хэргийн сайд Алан Дункан мэдэгдэл хийсэн бөгөөд үүнд Венесуэлийн ард түмнийг бүрэн төлөөлөх Засгийн газар тус улсад хэрэгтэй гэж хэлсэн байна.

Харин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн ОХУ-ын үзэж буйгаар, улс орнууд Х.Гуайдог дэмжих нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж буй явдал бөгөөд олон хүний амь үрэгдэх үүд хаалгыг нээж магадгүй ажээ. Мөн БНХАУ, Мексик, Турк зэрэг улс Н.Мадурог дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн бямба гарагт Вашингтон дахь Венесуэлийн Батлан хамгаалахын атташе, хурандаа Хосе Луис Сильва Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр Х.Гуйадог хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлээд, сонгууль зохион байгуулах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.