Шинэ мэдээ

Порошенко сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөв4 сар 22. 14:41В.Зеленскийд Канадын Ерөнхий сайд баяр хүргэжээ4 сар 22. 14:41Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг сарын сүүлчээр зарлана4 сар 22. 13:56“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компаний захирал Б.МӨНХБАТ гэгч нь МОНГОЛ УЛСАД байхгүй ЦАЛИНТАЙ4 сар 22. 13:38“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 28 мянган хүн оролцжээ4 сар 22. 11:25Д.Песков: В.Путин, Ким Жөн Ун нарын уулзалт болох газрыг мэдэгдээгүй4 сар 22. 11:20Ливийн асуудлаарх тогтоолыг даруй батлахыг уриалжээ4 сар 20. 11:35АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг нийтэлжээ4 сар 20. 11:18БНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй4 сар 19. 12:38Эдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ4 сар 19. 12:37Бельгид салафитуудын 100 орчим байгууллагыг илрүүлжээ4 сар 19. 9:30Лондонд цэвэр агаарын бүс бий болгожээ4 сар 19. 9:21"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 16:14МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 16:01Ким Жөн Ун агаарын цэргийн ангид зочилжээ4 сар 17. 12:21АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэхэд ЕХ бэлэн байна4 сар 17. 9:31АНУ-д газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин нэмэгджээ4 сар 17. 9:30Цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутгаас АНУ-ын хилийн зүг хөдөлжээ4 сар 16. 13:21ХСҮТ-ийн туяа эмчилгээний шинэ аппарат 6 сард ашиглалтад орно4 сар 16. 10:56Зам тээврийн яамны газрын дарга Д.Доржхандын ширээн дээр гацсан төрийн бодлого4 сар 16. 10:11Израильчууд Сар руу “Берешит-2” хөлгийг хөөргөнө4 сар 16. 9:57Умард Солонгосчууд үндэсний гол баяраа тэмдэглэж байна4 сар 16. 9:56Трамп 30 гаруй сая ам.долларын хандив цуглуулжээ4 сар 15. 14:46Ким Жөн Ун энэ сард ОХУ-д айлчилж магадгүй4 сар 15. 11:02Ж.Цолмон: АШУҮИС-ийн эмнэлэг Монголын багш нарын эрүүл мэндэд хувь нэмэр оруулна4 сар 15. 9:51“Boeing 737 Max” онгоцоор нислэг үйлдэх хугацааг хойшлуулжээ4 сар 15. 9:50Сири, Ирак болон Иран улс төмөр замуудаа холбохоор төлөвлөж байна4 сар 15. 9:41Хунтайж Харри гэргий М.Маркли нар хүүхдээ ургамал хоолоор өсгөнө4 сар 13. 12:19Ассанжийг шилжүүлж магадгүй байгаа нь сэтгүүлчдэд аюултай гэв4 сар 13. 12:18АНУ Ж.Ассанжийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ4 сар 13. 11:21

Венесуэлийн парламент түр Засгийн газар байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ

/1-р сарын 19/  -  11 цаг 18 минут

 Венесуэлд шилжилтийн Засгийн газар байгуулах тухай хуулийн төслийг сөрөг хүчний хяналтад байдаг Үндэсний ассамблей /нэг танхимтай парламент/ хэлэлцэж байгаа тухай мэдэгджээ. Ийм мэдэгдлийг парламентын дарга Хуан Гуайдо Бразилын “Globo” сонинд ярилцлага өгөх үеэрээ хийсэн байна. Ярилцлагыг пүрэв гарагт тус сонины цахим хуудсанд нийтэлжээ.

“Венесуэлд урьд өмнө нь хэзээ ч байгаагүй шилжилтийн үеийн Засгийн газар байгуулах үйл явцыг эхлүүлэх боломж олгосон хуулийг бид хэлэлцэж байгаа бөгөөд хэд хэдэн салбарын оролцоотойгоор хэрэгжүүлэх ёстой. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар эмхлэн байгуулах ажлыг бид урагш ахиулж, үр дүнд нь чөлөөт, ардчилсан сонгууль явуулах боломжийг бий болгох хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Шилжилтийн Засгийн газар байгуулахад хэн оролцох вэ? гэдэг асуултад хариулахдаа тэрбээр бүгдийг нь хуульд тусгана гэж онцлон тэмдэглэжээ. Венесуэлийн парламентын дарга мөн тус улсын Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэх эсэхээ одоогоор шийдээгүй байгаа гэдгийг дурдсан байна. “Энэ асуудал янз бүрийн салбарынхантай хийх хэлэлцээний үр дүнгээс хамаарна. Энд урьд өмнө байгаагүй нөхцөл байдлын тухай яригдаж байгаа гэдгийг дахин хэлэхийг хүсч байна” гэж тэрбээр хэлжээ. Венесуэлийн Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх боломжтой гэж Гуайдо өмнө нь мэдэгдсэн бөгөөд нэгдүгээр сарын 23-нд зохион байгуулах эсэргүүцлийн ажиллагаанд нэгдэхийг ард иргэддээ уриалжээ.

Николас Мадурог Ерөнхийлөгчийн албан тушаалд улиран сонгогдож тангараг өргөсөнтэй нь холбогдуулан түүнийг төрийн эрхийг хууль бусаар булаан авсан гэж зарласан хуулийг Венесуэлийн парламент мягмар гарагт баталсан байна. Ийм арга хэмжээ нь Мадурогийн бүх үйл ажиллагааг хуулиар хүчингүй болгоно гэсэн үг юм. Үүнээс гадна, Мадурогийн Засгийн газрын гадаадын банкууд дахь дансанд нэвтрэх боломжийг хаахыг Үндэсний ассамблей 46 улсад хандан уриалжээ.

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Мадуро нэгдүгээр сарын 10-нд тангаргаа өргөсөн билээ. Тэрбээр 2015 оны 12 дугаар сараас хойш улс төрийн сөрөг хүчний хяналтад байгаа парламентад бус Дээд шүүхэд тангараг өргөсөн юм. Бразил болон Латин Америкийн өөр 11 улс Мадурогийн шинэ бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.45.114Зочин   • 1 сарын 19. 18 цаг 03 минут

bid iim gutamshigt ireedui ruu hurdtai duhj bna daa.genko gedeg haantai hurelsuh gedeg serlemchintei

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.