Шинэ мэдээ

Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа3 цаг 13 минутын өмнөКим Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ4 цаг 13 минутын өмнөИх Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна4 цаг 54 минутын өмнө“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав5 цаг 11 минутын өмнөАНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ5 цаг 36 минутын өмнөКанадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ1 сар 11. 10:18Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна1 сар 10. 13:53Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ1 сар 10. 13:49Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж1 сар 10. 13:38Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ1 сар 9. 14:13Трамп, Макрон нар АНУ-ын цэргийг Сириэс татах төлөвлөгөөг хэлэлцжээ1 сар 9. 10:52

Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ

/1-р сарын 11/  -  10 цаг 18 минут

“...Арван хуруу шиг найзууд минь Бүгдээрээ нэг ангийхан...” хэмээх дуугаараа олноо танигдсан Торгууд нутгийн дуучин  МУСТА Б.Энхбаттай ярилцлаа. Залуу дуучин маань тун удахгүй “Ээжийгээ бодох л юм даа” хэмээх хоёр дахь бие даасан тоглолтоо хүргэх гэж байна. Тоглолтын найруулгаа шинэлэг, хүмүүст ухаарал хайрлахаар шийдэхийг хичээж байгааг зочин маань онцлосон юм.

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа. Торгууд нутгын дуучин хэмээн нэрлэгдэх болсон шалтгаанаас тань яриагаа эхэлье гэж бодлоо.

-За баярлалаа. Намайг Батчулууны Энхбат гэдэг. Би Ховд аймгийн Булган суманд төрсөн, Торгууд ястан. Манай суманд ихэвчлэн Торгууд үндэстэн амьдардаг. Иймээс би Торгууд үндэстэн, нутаг усаа магтан дуулсан олон уран бүтээл гаргасан. Магадгүй үүнээс энэ нэрийг хүртсэн болов уу! гэж бодож байна.

-Дуучин мэргэжлийг яагаад сонгох болсон бэ? Анх урлагийн гараагаа хаанаас эхэлж байв?

-Би багаасаа их дуулах дуртай урлагт сонирхолтой хүүхэд байсан. Нэгдүгээр ангиасаа долоодугаар анги хүртэл бүжиглэж, сум, аймаг, орон нутгийнхаа тэмцээн уралдаанд ордог байлаа. Нэг удаа “Яргуй” наадамд багштай яваад дуулж байгаа хүүхдүүдийг хараад дуулмаар санагдсан/инээв/. Үүнээс хойш аравдугаар анги төгстлөө дуулж “Яргуй” наадамд эхний нэг хоёрдугаар байранд орж байсан. Улаанбаатар хотод ирж хүүхдийн дууны наадамд орж тэргүүн байр эзлэн ОУ-ын хүүхдийн Найрамдал зусланд амрах эрхээр шагнуулж байлаа. Энэ бүхэн маань дуучин болох эхлэлийг тавьсан.

-Мэргэжлийн дуучнаар хэзээнээс суралцах болсон бэ?

-Урлагийн дээд сургуулийг дуулаач, найруулагч гэсэн хос мэргэжлээр МУГЖ Буриад Долгормаа хэмээн алдаршсан Долгормаа багшийнхаа удирдлага доор  2007 онд төгссөн. Өөрөөр хэлбэл дуулаач мэргэжилтэй, найруулагчаар давхар мэргэшсэн гэсэн үг юм. Сургуулиа төгсөөд ЦДБЭЧ-т гоцлол дуучнаар таван жил ажилласан. Одоо бие даан уран бүтээл хийж байна.

-Найруулагчынхаа ажлыг хийж, уран бүтээл гаргаж байсан уу?

-Их сургуульд байхдаа ангийнхаа тоглолт, хүүхдийн жүжиг зэрэг багшаас өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэж найруулж байсан. Оюутан байхдаа ДБЭТ-т дагалдан хийж, дипломынхоо ажлыг хийж байлаа. Мөн Төв аймгийн “Монгол туургатан” театрт ажиллаж байсан. Энэ хугацаандаа Ганхуяг найруулагчийнхаа жүжгүүдэд туслах дүрүүдийг бүтээж, туслах найруулагчаар ажиллаж байсан.

Enkhbat Batchuluun-н зураг.

-ЦДБЭЧ-д гоцлол дуучнаар ажиллаж байсан гэлээ. Тэр тухайгаа дурсаач?

-Энэ чуулгад ажиллах таван жилийн хугацаанд голлох үүрэгтэй дуучин байсан гэж хэлж болно. Манай чуулга алдартай чуулга. Одоо 30 гаруй дуучинтай. Анх би энд орж байхдаа хоор ангийн албаны даргаар ажиллаж байлаа. Энд байх хугацаандаа Чингис хаан рок дуурийн гол дүр, Хүннү дуурийн гол дүр зэрэг цэргийн тухай олон уран бүтээлд тоглож, гоцлол дуунуудыг дуулж байсан.

-Бие даасан анхны тоглолтоо 2013 онд “Сэтгэлд шингэсэн хайр” нэртэйгээр хийж байсан. Энэ жил хоёр дахь тоглолтоо хүргэх гэж байна. Хоёр дахь тоглолтын бэлтгэл ажил хэр амжилттай явж байна вэ?

-Тухайн үед тоглолтоо “Сэтгэлд шингэсэн хайр” дууныхаа нэрээр нэрлэж байсан. Энэ жилийн тоглолтоо ээждээ зориулан хийж байна. Ээж маань жилийн өмнө бурхан болсон. Иймд ээжийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн тоглолтынхоо бэлтгэл ажилд ороод байна. Энэ тоглолтоо би ашгийн төлөө хийгээгүй тэнгэрт байгаа ээждээ зориулан хийнэ.  Ээждээ зориулан хийж буй энэ тоглолтоо “Ээжийгээ бодлоо доо” дууныхаа нэрээр нэрлэсэн. Иймээс маш их хичээж ажиллаж байгаа. Тоглолтыг маань нутгийн зон олон маань маш их дэмжиж байна. Мөн тоглолтын тасалбар маань 80 хувьтай зарагдсан байгаа нь маш их саашаалтай хэрэг болж байна. Тоглолт болоход 10 хоног үлдлээ.

-“Ээжийгээ бодлоо доо” дуу бүтсэн түүхээс хуваалцвал

-Манай ээжийн бие нь өвдсөн байх үед энэ дууны шүлэг надад ирж байсан. Гэхдээ дууны агуулга нь ээжийгээ алдсан хүний тухай дуу байсан. Би яруу найрагчтай нь ахиж зөвлөөд амьд байгаа ээжийн тухай болгосон. Энэ дууны хөгжмийг Ховд аймгийн хөгжимт драмын театрын хөгжмийн зохиолч Н.Цолмон бичсэн.

-Тоглолтын талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тоглолт 2019 оны нэгдүгээр сарын 19-нд “Аса” циркийн тайзнаа 19 цагаас эхэлнэ. Энэ  жилийн тоглолт маань ганцхан дуу хуураар үргэлжлэхгүй. Хүнд ухаарал хайрлах драм тал руугаа чиглэсэн хүний сэтгэлд хүрсэн тоглолт хийхийг зорьж байна. Та бүхний сайн мэдэх уран уншигч Дэлгэрцэцэг багш, МУГЖ Цэвэгмэд эгч маань ирж эхийн сайхан шүлгүүд унших юм.

Мөн МУГЖ Уранчимэг, Бямбажав МУСТА Эрдэнэдалай, Төрмандах, Чулуунчимэг, Буянжаргал нараас гадна олон уран бүтээлчид урилгаар ирж ая дуугаа өргөх юм. Тоглолтын ерөнхий найруулагчаар Ховд аймгийн хөгжимт драмын театрын найруулагч Цэцэгмаа ажиллаж байна.

Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таньд уран бүтээлийн өндөр амжилт хүсье

Б.Бадралмаа

Дуучин Б.Энхбатын дэмжигчдийн хуудас-н зураг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.