Шинэ мэдээ

Бразил хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн туршилтыг явуулжээ3 сар 23. 11:40Х.Гуайдогийн туслахыг даруй суллахыг уриалжээ3 сар 23. 11:37Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж3 сар 22. 16:20Шүүгчид иргэдийн өмгөөлөл авах эрхэд халдаж байна3 сар 22. 10:26Украин улс цэргийн зориулалттай дроныг туршжээ3 сар 22. 9:45Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав3 сар 22. 9:44Гарын таван хуруу мюзикл Улаанбаатар хотод тоглогдоно3 сар 21. 14:58Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн албан тушаалдаа орлоо3 сар 21. 9:58Эрдоган цаазаар авах ялыг сэргээхэд бэлэн байна3 сар 21. 9:56М.Помпео бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр Кувейт, Израил, Ливаныг зорьжээ3 сар 21. 9:54Венесуэлийн эрх баригчид Колумбитай залгаа хилээ хэсэгчлэн нээжээ3 сар 20. 12:12Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53Албан тушаалаасаа огцрохыг Алжирын Ерөнхийлөгчөөс шаардав3 сар 20. 9:33Шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төлөөлөгчийг урина3 сар 20. 9:29М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:21Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02Гадаадад суралцмаар байна уу ? Нээлттэй өдөрлөг3 сар 19. 13:57Ж.Ардерн: Хохирогчдын оршуулгын зардлыг Засгийн газраас гаргана3 сар 19. 12:47Трамп цалингийнхаа дөрөвний нэгийг Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хандивлажээ3 сар 19. 12:46Германы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна3 сар 19. 9:25Сенатч К.Гиллибранд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө3 сар 19. 9:25Б.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай3 сар 18. 13:14Шинэ Зеландын сүмийн халдлагыг ганцаараа үйлдсэн болохыг тогтоожээ3 сар 18. 9:37Хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ3 сар 18. 9:34БХАТИХ-ын чуулганы хаалтын хуралдаан боллоо3 сар 15. 15:39Японы Олимпын хорооны ерөнхийлөгч огцорно3 сар 15. 15:27БНАСАУ АНУ-тай хийж буй хэлэлцээгээ зогсоохоор төлөвлөж байна3 сар 15. 15:27Шөнийн цэнгээний газрын “ажиллах цагийг өөрчилсөн”-өөр ахуйн хүрээний архидалт нэмэгдэнэ3 сар 15. 13:36Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа3 сар 15. 13:36

Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж

/1-р сарын 10/  -  13 цаг 38 минут

Ерөнхий прокурор болон Хууль зүйн сайд, “Эрдэнэт”-ийн, Ардчилсан намын дарга гэх мэт өндөр албан тушаал хашиж байсан Д.Дорлигжавыг АТГ-аас шалгаж цагдан хорьж байгаа энэ үед иргэдийн ихэнхи нь улс төрд “цэвэрлэгээ” хийгдэх нь хэмээн горьдож байгаа бол зарим нь хэлмэгдүүлэлтийн “шинэ давалгаа” үүсэх вий хэмээн эмээнгүй харж байна.

Ерөнхийдөө Монголчууд бид “ниргэсэн хойно хашгирч, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” нь их болжээ. Яагаад бид сумын малын эмч байсан нөхөр ерөнхий прокурор болтлоо цойлж байхад нь дуугараагүй юм бэ? Яагаад өнөө алсын хараатай, мэргэшсэн тэр байтугай түмэн нүдтэй төрийн төлөөлөгч болсон эрхмүүд маань тэр хүнийг шаардлага хангахгүйг мэдсээр байж УИХ-аар батласан юм. Бүгд буруутай.

Харин материал үзэж байхнээ Д.Дорлигжавыг Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 05 сарын 10-ны өдрийн Е/17 тоот (Зөвшилцөх тухай) захирамжийн дагуу 2010 оны 5 сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүдийн 94,5% дэмжин улсын ерөнхий прокуророор сонгосноос бараг 2 жилийн дараа буюу 2012 оны 04 сарын 19-ний өдөр иргэн Э.Эрдэнэжамъян Үндсэн хуулийн цэцд “Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн хуулийг зөрчсөн байж болзошгүй тухай” мэдэгдэл хүргүүлж байсан байх юм.

Тухайн үед иргэн Э.Эрдэнэжамъянгийн мэдэгдлийн дагуу цэц шийдвэр гаргалгүй нилээд удсан бөгөөд түүний мэдэгдэлд дурдагдсан “...хуульчийн мэргэжлээр 10 жил ажиллаагүй, хуульчийн сонгон шалгаруулалтад ч орж байгаагүй...” гэсэн үндэслэлийг арилгахын тулд ажлаа аваад хоёр жил болчихоод байсан Ерөнхий прокурордоо Сүхбаатар дүүргээс хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн баримт бүрдүүлээд иргэн Э.Эрдэнэжамъянгийн мэдэгдлийг үндэслэлгүй хэмээн захирамжилж байж. Цэц нь өөрөө иргэний мэдэгдэлд хариу өгөх хуулийн хугацаагаа зөрчин байж ерөнхий прокуророо хамгаалсан түүх ийм ажгуу.

Д.Дорлигжавын нэрийг УИХ-д зөвшилцүүлэхээр оруулсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захирамж ч Үндсэн хуулийг зөрчсөн байхад тэд хамгаалан үлдсэн. Тухайн үеийн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ч тэр УИХ-ын гишүүд ч энэнд анхаарал хандуулалгүй “нүдэн балай, чихэн дүлий” өнгөрсөн байгаа нь харамсалтай. УИХ-ын гурван гишүүн (Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Сүхбаатар) нар татгалзсан байгаа боловч протоколд * тэмдэг тавьсныг харахад санал хураах үеэр чуулганы танхимд байгаагүйгээс товчлуур дарагдаагүй бололтой.

Үндсэн хууль зөрчин сонгогдсон прокурор “хүчийг аван” олон ч компани, аж ахуйн нэгж, хувь хүнийг дарамтлан мөнгө авч өнөөх “шударга бусын хонгил”-оороо чирсэн байж болзошгүй тул өнөөдөр АТГ-аар шалгуулж байна. Тухайн үед нь Хууль зүйн байнгын хорооны эрхэм хуульч гишүүд, УИХ-ын ядаж ганц гишүүн эсэргүүцэн хууль ёсоо шааардсан бол, хоёр жилийн дараа ч хамаагүй Үндсэн хуулийн цэц шударга ажиллаад түүнийг эгүүлэн татсан бол гэж бодогдоно.

Өнөөдөр “60 тэрбум”-ын толгойлогч байсныг нь мэдсээр байж намаасаа ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан М.Энхболдыгоо огцор гээд намынхан нь жагсаж байгаа нь агаар нэгэн бусуу?

Сануулахад анх “60 тэрбум”-ын бичлэгийг ч Э.Эрдэнжамъян анх дэлгэж байсан юм.

Г.Ариунчулуун



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.147Зочин   • 1 сарын 14. 20 цаг 58 минут

явж явж энхболд гэж шаадаг байнашд хэн бичүүлж байгаа нь ойлгомжтой

112.72.8.90санаа   • 1 сарын 14. 10 цаг 48 минут

Бид "Жаран цагаан хонь" -ны түүхээр ганц социализмыг бус үндэсний дахиж хэзээ ч босгож дийлэхгүй үйлдвэрүүл үндэсний ажиллах хүчнийг бэлдсэн. Одоо юу ч үгүй болсон оронд нь болоогүй орон сууцтай зочид буудалтай. Үүнийгээ үндэсний хөрөнгөтөнг бий болгосон гэдэг. Нөгөө хөрөнгөтөн нь нэг иймэрхүү . Хөөрхийдөө бидэн шиг тэнэг улс энэ хорвоод цөөхөн дөө цөөхөн.

202.9.42.186Бат   • 1 сарын 12. 13 цаг 14 минут

Бүгд ядуу байж зах зээлийн нийгэм байж болохгүй энэ процес их будиантай явцаар үүссэн одоо болимоороо нэгэнт хөрөнгөжисөн нь эргээд үйлдвэрлэлийн салбар хөгжүүлээч өөрөө зовж олоогүй болохоор энэ үү ойлгохгүй юм аа

202.9.43.107Зочин   • 1 сарын 11. 15 цаг 22 минут

Бүү гэх үгорхижээ

202.9.43.107Зочин   • 1 сарын 11. 15 цаг 21 минут

Дүү минь хэлмэгдүүлэлт гэдэг чинь Н. Энх-баярын үг. Одоо энэ үгийг хэрэглэж бай,хэт хуучирсан юм. Одоо баялагийн дахин хувиарлалтыг хэрхэн зөв хийх гэдгийн төлөө тэмцэл. Улс төржихөө болио,нас чинь ахиад буйр суурь суух болсон шүү Эрдэнэ жамъян.

202.9.43.107Зочин   • 1 сарын 11. 15 цаг 15 минут

Яагаад Дорлигжав мэт нөхөд суга дээш дэвшсэн гэвэл Монголчуудын нэрэлхүү,мэдэмхийрхэхдээ мундагийн хар гай. Ардчилал гэхээр хүн бүхэн ардчилагч болчихсон. Үнэндээ түүний мөн чанрыг мэдэх нэг ч хүн байгаагүй,гэхдээ цөм мэлэж байна гэж дайрсан. Эд ч адил,харин явц дунд их баяжиж болох юм байна гэдгийг гадаадынхан зааж өгсөн. Ерөнхийлөгч маань хүртэл Муунийн шашны удирдагчийгугтан авсан. Харин одоо буруу замаар орсон тэр үеийн залуучууд,одоогийн хөрөнгөтөн хөгшид гэмээ хүлээх шинжтэй боллоо. Өөр юм яриад хэрэггүй ээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.