Шинэ мэдээ

Р.Онончимэг: ОУ-ын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна6 сар 25. 13:08АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг бууруулах механизм бий болгоно6 сар 25. 9:24Нисэх онгоцны буудалд халдсаны улмаас нэг хүн амиа алджээ6 сар 25. 9:22Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53

Кубачууд хувьсгалын 60 жилийн ойгоо тэмдэглэж байна

/1-р сарын 2/  -  12 цаг 52 минут

Мягмар гарагт яг шөнө дунд Гаванагийн боомт руу орох хаалгыг хамгаалдаг Сан-Карлос-де-ла-Кабанья хэмээх эртний цайзын хананаас ёслолын буудлага буудаж, Кубад хувьсгал ялсны 60 жилийн ойн баяр болон шинэ жил эхэлснийг зарлан мэдэгджээ.

Кубын эрх баригчид нийслэл хотод уламжлалт ёслолын буудлага буудуулснаас гадна, тус улсын зүүн өмнөд нутагт оршдог, хоёр дахь том хот Сантьяго-де-Кубад баярын арга хэмжээ зохион байгуулсан байна. 60 жилийн өмнө Фидель Кастрогийн хувьсгал ялсныг зарлан тунхаглаж байсан талбайд яг шөнө дунд төрийн дууллыг эгшиглүүлж,  асар том далбааг мандуулжээ. Энэ арга хэмжээнд хотын мянга мянган иргэн оролцсон байна.

Гол арга хэмжээ хувьсгалын удирдагч Фидель Кастрог нутаглуулсан Санта-Ифигения оршуулгын газар болох бөгөөд түүнд түүний дүү Рауль болон Кубын төрийн тэргүүн Мигель Диас-Канель оролцоно. “Тиймээ, Кубын ард түмэн болоод хувьсгалт Засгийн газрын хамтдаа байгуулсан бүхнийг хамгаалах баярын өдөр. Батистын урт удаан дарангуйллыг 1959 оны нэгдүгээр сард төгсгөл болгож, Куба орны хувьд Эрх чөлөөний арал хэмээх нэр алдрыг авчирсан тэр хүмүүст хүндэтгэл үзүүлэх өдөр билээ” гэж Диас-Канель Twitter дэх хуудсандаа бичжээ.

Дарангуйлагч Фульхенсио Батист Кубаас зугтан гарсан тухай мэдээлэл 1959 оны нэгдүгээр сарын 1-нд гарсан байна. Хувьсгал ялсныг Фидель Кастро Сантьяго-де-Куба хотын захиргааны байрны тагтнаас мэдэгджээ. Шинэ оны эхний өдөр буюу Батистын дарангуйллаас чөлөөлөгдсөний өдөр бол Кубын үндэсний гол баяруудын нэг юм.

Орон даяар хот, суурингуудын гудамжуудыг үндэсний далбаа, хувьсгалын уриа лоозон бүхий зурагт хуудсуудаар чимэглэдэг уламжлалтай. Кубын хэвлэлүүд Батистын дарангуйлалтай хийсэн хувьсгалт тэмцлийн тухай он дараалсан товчоог архивын зургийн хамт нийтэлдэг байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.