Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

Украинд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэллээ

/12-р сарын 31/  -  11 цаг 35 минут

12 дугаар сарын сүүлийн өдөр украинчуудын хувьд зөвхөн улиран одож буй оноо үдээд зогсохгүй ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлж байна. Хуульд заасны дагуу сонгууль болохоос гурван сарын өмнө кампанит ажлыг эхлүүлэх ёстой аж. Ерөнхийлөгчийн сонгуулийг гуравдугаар сарын 31-нд товлосон учраас энэ удаагийн сонгуулийн кампанит ажил шинэ он гарахаас яг нэг хоногийн өмнө эхэлж байна.

Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнд оролцохыг хүсэгчид энэ өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 3-ны өдөр хүртэл нэр дэвшигчийн хувиар Сонгуулийн төв хороонд /СТХ/ бүртгүүлэх боломжтой. СТХ-нд бүртгүүлэх журам тав хоног үргэлжилдэг учир сонгуулийн сунгаанд ямар хүмүүс оролцох нь хоёрдугаар сарын 8-наас хойш тодорхой болно.

Энэ удаагийн сонгуулийн кампанит ажил маш хурц бөгөөд мөргөлдөөнтэй болно гэдэгт улстөрчид итгэлтэй байна. “Энд эргэлзэхгүй зүйл байхгүй. Учир нь энэ нь нийгэм, эдийн засаг болон нийгмийн улс төрийн байдалтай холбоотой байдаг” гэж Украины шинжээч Андрей Золотарев үзэж байна. Шинжээчийн үзэж байгаагаар, гуравдугаар сарын ерөнхийлөгчийн сонгуульд урьд өмнө байгаагүй олон хүн нэр дэвшинэ.

Гэхдээ украинчуудын дийлэнх нь буюу 60 хувь нь ирээдүйн төрийн тэргүүнээрээ ямар хүнийг сонгохоо одоог хүртэл шийдээгүй байгааг нийгмийн судалгааны албадаас явуулсан олон тооны санал асуулгын дүн харуулжээ. Энэ нь сонгуулийн дүнг урьдчилан таамаглахад шинжээчдэд хүндрэл учруулж байгаа аж.

Үүний сацуу "Социс" судалгааны төвөөс явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшигчдийн жагсаалтыг Украины Ерөнхий сайд асан, "Батькивщина" намын дарга Юлия Тимошенко, тус улсын одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко нар тэрүүлсэн байна. Гэхдээ Порошенко төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх эсэхээ хараахан мэдэгдээгүй байгаа юм. Хэрэв Украины Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болсон бол санал асуулгад оролцогсдын 19.3 хувь нь Тимошенкод, 14.4 хувь нь Порошенкод саналаа өгнө гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Тимошенког ялна гэдэгт итгэлтэй байгаагаа 23.6 хувь нь илэрхийлсэн бол 20.8 хувь нь Порошенког ялна гэжээ. Санал асуулгыг 12 дугаар сарын 8-18-ны хооронд Украины бүх бүс нутагт явуулсан байна. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.