Шинэ мэдээ

Өргөдлийн байнгын хорооноос “амь” оруулсан 1072 хувьцааг ЗГ дэмжих нь зөв5 цаг 33 минутын өмнөВ.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй12 сар 10. 12:37Баянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо12 сар 9. 13:31Флоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна12 сар 9. 12:27Сенат “Умардын урсгал-2”-ын эсрэг хориг арга хэмжээг хуулийн төсөлд оруулжээ12 сар 9. 9:43“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 11:44Бурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ12 сар 7. 11:31Хонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ12 сар 7. 11:21Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсов

/12-р сарын 24/  -  9 цаг 44 минут

Санхүүжилт байхгүйн улмаас АНУ-ын Засгийн газар баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсоожээ. Конгресст бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхны хооронд Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад хөрөнгө мөнгө гаргах тухай асуудлаарх хэлэлцээ бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааг “шатдаун” буюу асуудлыг шийдэхийн тулд тодорхойгүй хугацаагаар түр зогсооход хүрчээ. 

Америкийн хууль тогтоогчид бүр 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн 2019 оны санхүүгийн жилийн төсвийг одоогоор батлаагүй байгаа юм. Төсвийг 12 дугаар сарын 21-ний үд гэхэд  батлах шаардлагатай байсан боловч баасан гарагт Конгрессын хоёр танхимын хуралдаан хоёул буулт хийсэн шийдвэр гаргаагүй учир холбооны байгууллагуудыг хаахаас зайлсхийж чадаагүй байна. Одоогийн байдлаар Төрийн Департамент, Сангийн яам, Худалдааны яам, Дотоод аюулгүй байдлын яам санхүүжилтгүй болоод байгаа аж. Бусад байгууллагуудын хувьд Конгресс өмнө нь 2019 оны есдүгээр сарын эцэс хүртэл санхүүжилт олгож амжсан байжээ. 

Конгрессын Төлөөлөгчдийн танхим пүрэв гарагт хана барихад 5.7 тэрбум ам.доллар гаргах тухай хуулийн тогтоолын төслийг баталсан байна. Гэвч Сенатын танхим дахь Ардчилсан намынхан хаалт барихад ийм их хэмжээний санхүүжилт олгохыг тусгасан ямар ч тогтоолд хориг тавихад хангалттай тооны санал байгаа гэдгийг анхааруулжээ. Эцэст нь Конгрессын дээд танхимын хурал санал хураалт бололгүй тарсан байна. 

“Шатдаун” удаан үргэлжлэхгүй гэдэгт найдаж буйгаа Трамп Твиттер хуудсаараа мэдэгджээ. Тэрбээр Ардчилсан намынхны санал өөрт нь хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд, хана барихад хөрөнгө мөнгө гаргахын төлөө саналаа өгөхийг тэдэнд  хандан уриалжээ. 

Конгрессын хоёр танхим зөвхөн бямба гарагийн  үдээс хойш хуралдах боломжтой. Засгийн газрын ажил хэр удаан зогсох нь тэдний хэлэлцээний үр дүнгээс хамаарна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.