Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл хуульчдын шүүмжлэлд өртөв16 минут 50 секундын өмнөBrexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа3 цаг 37 минутын өмнөКим Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ4 цаг 37 минутын өмнөИх Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна5 цаг 18 минутын өмнө“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав5 цаг 35 минутын өмнөАНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ6 цагийн өмнөКанадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ1 сар 11. 10:18Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна1 сар 10. 13:53Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ1 сар 10. 13:49Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж1 сар 10. 13:38Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ1 сар 9. 14:13

МАН-ын гишүүд Ерөнхий сайдад дахин шаарлага хүргүүллээ

/12-р сарын 20/  -  16 цаг 46 минут

МАН-ын гишүүн Д.Мөнхтөр, М.Бөмбөг, Б.Болормаа, Б.Лхагважав, Д.Наранцэцэг тэргүүтэй "Намаа цэгцлэх 100+ хөдөлгөөн"-ийхөн  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаарлага хүргүүлж байгаа талаараа энэ сарын 17-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр тэд дахин шаардлага хүргүүллээ.

Энэ талаар “Намаа цэгцлэх 100+ хөдөлгөөн"-ий ерөнхий зохицуулагч Д.Мөнхтөр хэлэхдээ
“МАН-ын дарга У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүлж байна. Учир нь өмнө нь өгсөн бидний шаардлагыг намын бага хурал дээр огт хэлэлцсэнгүй, ямар нэгэн хариу өгсөнгүй. Тиймээс бид өнөөдөр дахин шаардлагыг хүргүүлж байна. Хэрэв бидний шаардлагын хариуг 14хоногийн дотор ирүүлэхгүй бол МАН-ынхаа 200 мянга гаруй гишүүдийн нийтлэг эрх ашгийн төлөө МАН-ын дүрмийн 19-р зүйлийн 1 дэх заалтын дагуу МАН-ын ээлжит бус Их хурлыг хуралдуулах хөдөлгөөнийг 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг 152 хороонд өрнүүлэн ажиллах болно” гэсэн юм.

 Харин “Намаа цэгцлэх 100+ хөдөлгөөн"-ий дэд зохицуулагч Б.Лхагважав, “Өнөөдөр шударга ёс гэдэг зүйл үгүй болж. Тиймээс бид шударга ёсыг хайж байна. Өнөөдөр нийгмийг хөөсрүүлж, зүй бусаар талцуулсан хуурамч мэдээллүүдийг цахим орчинд тарааж, хүмүүсийн тархийг угааж байна. Үүнийг бид бүгд бүгдээрээ харж байна. Одоо энэ бүгдийг цэгцлэх цаг болсон. Тиймээс бид намын даргадаа 14 хоногийн хугацаатай шаардлага хүргүүллээ” гэв.

 Тэд өнөөдөр хүргүүлсэн шаардлагаа, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хүргүүлэхээр Тусгаар тогтнолын ордон дээр очиж МАН-ын Улс төрийн бодлогын ахлах ажилтан н.Төрболдод хүлээлгэн өглөө.

Тус шаардлагад, Эрхэм танд МАН-ын жирийн гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бид 2018 оны 12-р сарын 17-ны өдөр 3 зүйл бүхий шаардлагыг хүргүүлсэн билээ.  МАН-ын 3-р бага хурал хуралдаж өндөрлөлөө. Манай намд үүсээд буй таны эхлүүлсэн хагарлын үр дагаврын төлөөсөнд МАН-ын жирийн гишүүд дэмжигч, ард иргэд бага хохироосой хэмээн хүсч байгаа төдийгүйбүтэн 1 жилийн туршид ШУДРАГА ЁС-ыг нийгэмд тогтооногэж тунхаглан сурталчилсан хоосон үгэнд тань намын жирийн гишүүд бид итгэл алдарч байгаагаа үүгээр уламжилж байна.

Та МАН-ын дарга хэмээх нэр хүндтэй, хариуцлагатай албанд сонгогдсоноос хойш хэлсэн үгнүүд тань өнөөгийн зарим нэг увайгүй хийрхсэн, алсын хараагүй, популист улс төрчдөөсогт ялгарах зүйлгүй болсныг илтгээд зогсохгүй, нийгэмд болон намдаа дарангуйллын хар сүүдрийг тусгаж эхэлснийг өчигдөр хуралдсан намын бага хурлын тавилттай жүжгээс хангалттай мэдэрлээ.
Таны эргэн тойрны үнэнч албатуудтань зөвхөн таныг болон өөрсдийгөө магтуулахын тулд хэт нэг талыг барьсан өрөөсгөл мэдээллийг нийгэмд түгээж улмаар энэхүү ажилдаа асар их хэмжээний хөрөнгө мөнгийг хэвлэл мэдээлэлд зарцуулж байгаа нь цаашид хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилж, ардчилал, шудрага ёсыг уландаа гишгэх хандлага руу чиглүүлж эхэлснийг танд анхааруулах нь илүүц биз ээ. 

МАН-ын жирийн гишүүд бид Монгол Улсын Үндсэн хууль, МАН-ын дүрмийн хүрээнд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө намынхаа байрнаас нохой мэт хөөгдөн гарч, өвлийн 20 градусын тэсгэм хүйтэнд бүтэн өдрийн туршид таниас болон таны албатуудаас шаардлагынхаа хариуг авахаар хүлээн зогслоо.Гэвч та бидний тавьсан шаардлагын хариуг ирүүлээгүй төдийгүй МАН-ын бага хуралд цухас ч дурьдаагүй нь намын гишүүдээ илтэд басамжилж, үл тоомсорлосон үйлдэл хэмээн бид үзсэн төдийгүй нам маань цөөн хүний эрх мэдлээ хадгалж үлдэх санаархлыг хэрэгжүүлэгч оромж болсныг олон нийтэд болон намын гишүүдэд мэдрүүллээ.
Иймд МАН-ын 200 гаруй мянганжирийн гишүүд, дэмжигчдийнтөлөөлөл бид танд болон таны үнэнч албатуудад дараах шаардлагыг Монгол Улсын Үндсэн хууль, МАН-ын дүрмийн 4.1-д заасны дагуу дахин хүргүүлж байна.

Үүнд:
1. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар нь намын эв нэгдлийг хангах, намын өдөр тутмын ажлыг ёс зүйн өндөр түвшинд удирдан чиглүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, улмаар олон нийтийг бухимдуулж буй Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл, элдэв тендэрт өөрсдийн болон ашиг сонирхол нэгтэй хувийн компаниудыг ялуулах ажлыг зохион байгуулахад нэр холбогдсон нь намын гишүүдийн болон иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлж намын нэр хүндийг унагасаар байна. Мөн түүнчлэн МАН-д үүсээд буй хагарал, тэмцлийг намжаах, ойлголцолд хүргэхийн төлөө ажиллах ёстой үндсэн үүргээ умартан, намын гишүүд дэмжигчдийн татвар, хандиваас бүрдсэн хөрөнгө мөнгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд намын гишүүдээ гутаан доромжлох, улам хагаралдуулах ажилд зарцуулж байгаа нь МАН-ын дүрмийн 1.5.1, 1.5.7, 4.2.1, 4.2.3, 4.2.5, 4.2.8, 4.2.9 зэрэг зүйл, заалтуудыг удаа дараа зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нарыг намын сонгуульт албан тушаалаас нэн даруй огцруулах саналыг гаргаж, намын гишүүдэд зарлан мэдээлж, намын бага хуралд хэлэлцүүлэх. 
2. УИХ болон Засгийн газрын түвшин үүсээд буй үл ойлголцлын асуудлаар олон нийтийг талцуулах, хэт дэвэргэх мэдээ мэдээллийг цаашид түгээхгүй байхыг намын хариуцлагатай албан тушаалтан, идэвхтэн сонгуультнуудад анхааруулж, МАН-ын дүрмийн 24.2 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллах.

Жич: Дээрх шаардлагын хариуг 14хоногийн дотор ирүүлэхийг таниас хүсье. Хэрэв тогтоосон хугацаанд албан ёсоор хариу ирүүлээгүй тохиолдолд МАН-ынхаа 200 мянга гаруй гишүүдийн нийтлэг эрх ашгийн төлөө МАН-ын дүрмийн 19-р зүйлийн 1 дэх заалтын дагуу МАН-ын ээлжит бус Их хурлыг хуралдуулах хөдөлгөөнийг 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг 152 хороонд өрнүүлэн ажиллах болсныг үүгээр мэдэгдье" гэж онцолжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.15.218зочин   • 2018, 12 сарын 29. 11 цаг 24 минут

Зөвдөө МАН дотроо ярилцаж нэг талдаа гарах нь зөв МАН ыг 2 удаа хгралдуулж хувааж байгаа Хүрэлсүхийг сольсон дээрдээ. Эхлээд нам дотроо эрүүлж.Тэртэй тэргүй сонгуульд намаар орж байгаа өнөөгийн нөхцөлд өөр арга алга

182.160.0.181Зочин   • 2018, 12 сарын 27. 14 цаг 17 минут

MAN-garuud mongoliin turuus zailtsgaa

203.91.115.44Зочин   • 2018, 12 сарын 26. 10 цаг 33 минут

IIM HOSHNOGO DOLOOJ BOOV HUHUJ AMIDRAGSAD ZUGEER L ZAILTSGAASAN N DEER ODOO UHSENII CHINE NAM! ELBEGDORJ ENHBOLD 2. UDAHGUI SHOROND ORNO

203.91.115.44Зочин   • 2018, 12 сарын 26. 10 цаг 31 минут

MANANGIIN BOOV HUHUGCHID BOLIOO ODOO TA NAR GENET L NAM YARIAAD YAHAV DEE MONGOLIIN HAMAG BAYALGIIG MANAN BULEGLEL LUIVARDAJ AVAAD GADNIIHAND UGJ BAIHAD YU CH DUUGARAAGUI MURTLUU YUNII CHINE NAM BEE MALNUUDAA

202.179.31.119Иргэн   • 2018, 12 сарын 25. 11 цаг 31 минут

Та нарын намаа төлөөлнө гэж юу байдгийн битгий хайран цагаа гарзад тэнэгээ

202.179.11.250ард   • 2018, 12 сарын 24. 19 цаг 10 минут

наад ялзарсан намаас чинь илүү улс орныг бусьнуулж байгаа хулгайчуудтай тэмцээчээ

183.177.100.210ман   • 2018, 12 сарын 21. 11 цаг 49 минут

дэмжиж байна

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.