Шинэ мэдээ

Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа3 цаг 20 минутын өмнөКим Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ4 цаг 19 минутын өмнөИх Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна5 цагийн өмнө“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав5 цаг 17 минутын өмнөАНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ5 цаг 43 минутын өмнөКанадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ1 сар 11. 10:18Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна1 сар 10. 13:53Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ1 сар 10. 13:49Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж1 сар 10. 13:38Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ1 сар 9. 14:13Трамп, Макрон нар АНУ-ын цэргийг Сириэс татах төлөвлөгөөг хэлэлцжээ1 сар 9. 10:52

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба энэ онд хийсэн ажлаа тайлагналаа

/12-р сарын 20/  -  15 цаг 29 минут

Нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийг хэрэгжүүлж байгаа Цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба өнөөдөр 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах өдөрлөгийг зохион байгууллаа. 

Өдөрлөгт ЦЕГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга цагдаагийн хурандаа Ж.Амгалан, ЦЕГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа М.Отгонбаяр, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны газрын дарга цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга И.Баттөгс болон бусад албан хаагчид оролцсон юм.

Өдөрлөгийг нээж ЦЕГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлсэн үгэндээ

“Монгол улсын цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэх нэн онцлогтой анхан шатны нэршсэн ажил бол нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах юм. Энэ хуулиар хүлээсэн чиг үүргийг 2018 онд хэрэгжүүлэхэд хэд хэдэн онцлог шинэлэг ажлууд хийгдэх шаардлагатай байсан. Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдсэн бөгөөд жилийн хугацаанд цагдаагийн байгууллагаас нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээр оногдуулсан 30 гаруй хуулийн зүйл заалтыг иж бүрэн хэрэгжүүлж ажиллажээ. Харин 2019 онд Нийтийн хэв журам хамгаалах нэгж, алба хаагчдын ажил дүгнэх үзүүлэлт, аргачлалыг шинэчлэх, Нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр нэгдсэн сан бүрдүүлж, үйл ажиллагаандаа ашиглах ажлыг хэвшүүлэх, гэрээт харуул хамгаалалтын байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцасны загвар, өнгө, дүрэмт хувцас өмсөж хэрэглэх журмыг шинэчлэх, Зөрчлийн тухай хууль, тогтоомжийг боловсруулах, боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулан, холбогдох газруудад хүргүүлэхээр төлөвлөж байна.

Мөн алба хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль, тогтоомжийг хэрэглэх нэг мөр ойлголттой болгох, тэднийг сургаж, дадлагажуулах чиглэлээр сургалт зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж боловсруулан хүргүүлэх гэх мэт ажлыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ирэх онд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Монгол улсын нийгмийн дэг журмыг хэвийн хэмжээнд нь байлгаж, ард түмнээ амар тайван аюулгүй байлгах зорилтыг биелүүлэн ажилласан та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.” хэмээлээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга цагдаагийн хошууч Б.Ганбаяр:

Манай Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг бөгөөд Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс үйл ажиллагаагаа явуулж байна. Газар нутгийн хувьд 78,9 га газрыг манай нэгдүгээр хэлтэс хариуцан ажилладаг. 2018 онд бид олон нийтэд түшиглсэн цагдаагийн ажил үйлчилгээ, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах олон талт үйл ажиллагааг явуулж, ажил мэргэжлийн тэргүүний хамт олон боллоо. Энэ оны хувьд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах тал дээр анхаарч ажиллалаа. Жишээлбэл дүүргийн Засаг даргын захирамжаар Явган эргүүлийн баг 1, 2 арга хэмжээ, Хүүхэд хамгаалагч төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ оны хувьд гэмт хэргийн тоо 4,8 хувиар буурч, илрүүлэлт 40,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд дан ганц цагдаагийн байгууллага хүчрэхгүй учраас цаашид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, камержуулалтын аяныг өрнүүлэх нилээд ач холбогдол өгч ажиллана.

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун:

Дорнод аймаг дахь Цагдаагийн газар ЦЕГ-аас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллалаа. Үүнээс гадна 2018 онд гэмт хэргийн гаралтыг бууруулах, зөрчлийг илрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Аймгийн хэмжээнд нийт 10 багийг бүсчилж, хүч нэмэгдсэн эргүүлийг зохион байгуулахсан бөгөөд найман тээврийн хэрэгслийг дотоод нөөц бололцоогоо ашиглан ажиллуулсан. Ингэснээр гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурсан. Мөн судалгааны баг долоо хоног бүр үйлдэгдсэн гэмт хэргүүд дээр судалгаа хийж, аймаг, орон нутгийн удирдлагуудыг мэдээллээр хангаж, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын баримт бичиг гаргаж ажилласан. Нөгөө талаар аймгийн шүүх, хэвлэл мэдээллийн байгууллагууд, үндсэн чиг үүргийн байгууллагуудтай гэрээ байгуулж, олон нийтэд хийсэн ажлаа сурталчилах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, малын хулгай, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг сурталчилах ажлуудыг зохион байгуулсан.

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийг дэд хурандаа Ц.Болд:

Манай аймгийн хувьд 120 орчим мянган иргэд байнга оршин суудаг бөгөөд Хангайн бүсийн төв гэгддэг учир ойролцоох аймгуудын иргэд дамжин өнгөрөх урсгал, хүн амын нягтрал ихтэй. Үүнээс гадна мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх олс, хар тамхи гэх ургамлууд ургадаг учраас энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг. Тиймээс энэ тал дээр анхаарал хандуулж жил бүр устгал хийж ажиллаж байна. 2017 онд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байсан бол энэ онд энэ төрлийн гэмт хэрэг, гудамж талбайд үйлдсэн, эмэгтэй хүн, хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан. Цагдаагийн алба хаагчид иргэнтэйгээ тулж ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн эргүүл ажиллуулах, алба хаагчидын ажиллах боломж бололцоог бүрэн хангаж өгснөөр гэмт хэрэг гаралт буурсан гэж үзэж байгаа.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба нь нийгмийн дэг журмыг өдөр тутам сахиулан хамгаалах, баяр ёслолын болон олныг хамарсан арга хэмжээний үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ иргэдэд таатай, хүртээмжтэй хүргэх ажил, арга хэмжээгээ шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар гол зорилгоо болгон ажиллахаар төлөвлөжээ. Энэ үеэр ажил үүргээрээ бусдыгаа манлайлсан албан хаагчидыг шагнаж урамшуулсан юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.