Шинэ мэдээ

Турк "С-400" системийг долдугаар сараас хүлээж авна6 сар 26. 12:15Францын Ерөнхийлөгч өнөөдөр Японд очно6 сар 26. 11:19А.Хаменейн эсрэг авсан хоригийн талаар мэдэгдэл хийжээ6 сар 26. 9:38Р.Онончимэг: ОУ-ын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна6 сар 25. 13:08АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг бууруулах механизм бий болгоно6 сар 25. 9:24Нисэх онгоцны буудалд халдсаны улмаас нэг хүн амиа алджээ6 сар 25. 9:22Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29

УИХ-н гишүүн Л.Болд: ШХАБ-д элсэх эсэхээ яриад эцсийн шийдвэрээ гаргах цаг нь болсон

/12-р сарын 18/  -  10 цаг 43 минут

-Таныг Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд асуумаар юм байна. “Монголын эдийн засгийн чуулган 2018” форумын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэх үеэрээ Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэх нь зүйтэй гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн. Таны хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Энэ бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, нийт хөгжил дэвшил гээд олон зүйлийг хөндөх чухал асуудал л даа. ШХАБ-т элсэх хэрэгтэй, хэрэггүй гэсэн янз бүрийн байр суурь гарч байгаа. Хүн бүхэн өөрийн саналаа илэрхийлж болно, тэгэх ч эрхтэй. Ерөнхийдөө манай орны хувьд ШХАБ-тай маш ойрхон харилцаатай, үйл ажиллагаанд нь их идэвхтэй оролцоотой явж ирсэн.

Зарим анхаармаар зүйл бий. Тухайлбал, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын хурал дээр “Манай улс төвийг сахих статустай боллоо” гээд бүр зарлаад үүнийхээ дараа УИХ-д саналаа өргөн барьж байлаа. Энэ бол дарааллын хувьд маш том үл ойлголцол байсан. Тэгээд хууль нь ч батлагдаагүй, тэр  статус батлагдаагүй гэсэн үг. Дахиад ийм явдал үнэхээр гарч болохгүй ээ. Үүн дээр анхаарах хэрэгтэй. 

Харин ШХАБ-д элсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн дагуу УИХ хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргах цаг нь бол болсон. Ойрын үед энэ асуудлаар тодорхой санаачилгуудыг Засгийн газар эсвэл Ерөнхийлөгч зэрэг эрх бүхий байгууллагаас гаргана. Гэхдээ Монголын төр ШХАБ-д элсэх эсэхээ бүх талаас нь ёстой хэрэгтэй бол хаалттай хэлэлцээд төрийнхөө бүх бодлоготой маш сайн уялдуулж, нухацтай ярилцаж эцсийн шийдвэрээ гаргах ёстой. Ингэх цаг нь болсон. Тэр үед мэдээж би өөрийнхөө байр суурь, энэ талаар анхаарах асуудлуудаа бүгдийг нь илэрхийлнэ. 

-Хоёр хөршийн хувьд манайхыг ШХАБ-д оруулах хүсэлтээ илэрхийлсэн бололтой. Ажиглагчийн байр суурин дээр Монгол Улс нэлээд хугацаа өнгөрүүлж байгаа нь гишүүнээр элсэхээс цааргалж байгаагийн тэмдэг болчихсон гэх дүгнэлтийг судлаачид хийж байгаа гэх юм?

-Өмнө нь Монголын төр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гээд дээд шатандаа албан ёсны шийдвэрүүд гараагүй байсан учраас үүнийг таамаглаж ярих бололцоо байхгүй л дээ. Одоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын байр суурийг харж байхад энэ асуудлыг шийдэх тодорхой шийдвэрүүд гарах болов уу гэж бодогдож байна. ШХАБ-ын хувьд ч өмнөхөөсөө өөрчлөгдөж өнөөдөр цоо шинэ нөхцөл байдалд орчихлоо. Үүнийг бид үгүйсгэж чадахгүй. Тус байгууллагын хүрээнд хийгдэж байгаа ажлуудаас Монгол Улс яавч хоцорч болохгүй. Төлөв байдал нь өөрчлөгдөж байгаа нь илэрхий байгаа. Өмнө нь гишүүнчлэл нэлээд тодорхой хүрээнд байсан бол одоо Энэтхэг, Пакистан зэргийг оруулаад гишүүнчлэл нь тэлчихлээ. Ингэж өөрчлөгдөж байгаа нөхцөлд Монголын төр үүнийг ярилгүй яваад байж таарахгүй. Тиймээс л одоо ярих цаг нь мөн гэж хэлээд байгаа юм. Яриад эцсийн шийдвэрээ гаргах ёстой. Харин одоогийн зөв, буруу гэж маргалдаад тэрний, энэний гэсэн янз бүрийн хаяг зүүж байгаа нь бол буруу. Ном журмаараа яах вэ гэхээр Үндсэн хуульд заасны дагуу Монголын төрийн эрх барих дээд байгууллагад орж ирсэн саналыг хэлэлцээд эцсийн шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй. 

-Тэгэхээр Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д ШХАБ-ын жинхэнэ гишүүнээр элсэх санал оруулна гэсэн хүлээлт байгаа гэж ойлголоо?

-Ерөнхий сайд урд хөршид айлчлахдаа энэ асуудлаар мөн байр суурь илэрхийлж байсан шүү дээ. Тэгэхээр Засгийн газраас ч өргөн барихыг үгүйсгэх арга байхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр аль аль талаасаа ярьж байгаад арга хэлбэрээ тогтох байх гэж харж байгаа. 

-Ер нь энэ асуудлаар таны хувийн байр суурь ямар байна вэ. Үүнд элсэхээр манай төвийг сахих гэдэг имижтэй зөрчилдөх үү?

-Би Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайд байсан хүний хувьд хувийн байр суурь илэрхийлэх бололцоо алга. Бид Монгол Улсын өнөөдөр урдаа тавьж байгаад бүх асуудлуудыг дэнслээд шийдвэр гаргах хэрэгтэй байна шүү дээ. Тэрнээс хэн нэгэн хүний хувийн байр суурь чухал биш. Тэр тусмаа энэ салбарыг хариуцаж байсан хүмүүсийн байр суурь байж болохгүй. Үүн дээр Монгол Улсын эрх ашгийн дагуу шийдвэр гарах ёстой. Хувийн байр сууриа илэрхийлж байгаа хүмүүс зөндөө бий. Янз бүрийн өөр өнцгөөс, өөрийн мэдээллийн хүрээнд, цаг үеийн ойлголтоор ярьж байгаа. Харин сайд хийж байсан хүмүүсийн тухайд хувийн байр суурь юу байх вэ дээ, байж болохгүй. Монгол Улсын байр суурийг л боловсруулахад оролцож, зөв шийдвэр гаргахад хувь нэмэр оруулах үүргээ биелүүлэх ёстой гэж харж байгаа. 

-Эдийн засгийн урт хугацааны хөгжлөө бодох юм бол элссэн нь зөв гээд байдаг. Нэг талаас ШХАБ-д элсэж байж шинэ боломжууд гарч ирнэ гэж байгаа. Нөгөө талаас зарим судлаачид цэрэг, эдийн засгийн нөлөөллийн хүрээг тогтоож байгаа байгууллага учраас элсэх нь буруу гэж байна?

-Хүмүүс өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх нь зөв шүү дээ. Бүх байр сууриуд ил тод байгаа нь манай ардчилсан тогтолцооны хамгийн том давуу тал байхгүй юу. Хаалганы цаана хоорондоо тохироод шийддэг биш бодитой байр сууриа нэгтгээд ярих зүйтэй. Хоорондоо зөрчилтэй байр суурь илэрхийлж байгаа ч тэдний дунд Монголоо хорлох гэсэн хүн нэг ч байхгүй. Бүгд Монгол Улс зөв шийдвэр гаргаасай гэдгийн төлөө л явж байгаа хэрэг. Харин энэ бүх санаа бодлуудыг нэгтгэж байгаад УИХ бүгдийг нь сонсох ёстой. Тэгээд итгэл үнэмшил олж аваад шийдвэрээ гаргах учиртай. Тэр бололцоо ч аажмаар бүрдэж байх шиг байна. 

Эх сурвалж: http://www.undesniishuudan.mn/content/read/158659.htm



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.