Шинэ мэдээ

Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ1 сар 18. 11:07Овечкин онцгой амжилтын эзэн боллоо1 сар 17. 13:35Хятадад нэг хүнд ноогдох бодит орлого өсжээ1 сар 17. 12:43Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 10:22Австралид дэгдсэн түймрийн утаа дэлхийг тойрно1 сар 17. 9:56Индонезын хоёр арал усан дор оржээ1 сар 16. 14:41“Amazon” Энэтхэгт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна1 сар 16. 14:36Махны квотоор хэтэвчээ зузаалсан сайд Ч.Улаан1 сар 16. 13:43Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ1 сар 16. 12:112020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу1 сар 16. 11:21Японы эзэн хаан төрийн анхны айчлалаа Их Британид хийнэ1 сар 16. 10:08НҮБ: Филиппинчүүдэд амны хаалт тараах шаардлагатай байна1 сар 16. 9:00Техасын дунд сургуульд гал нээсэн хэрэг гарчээ1 сар 16. 8:07АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 14.6 хувиар буурчээ1 сар 15. 14:16Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна1 сар 15. 11:31Япон, АНУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ1 сар 15. 11:02БНХАУ АНУ-ын 200 тэрбум ам.долларын барааг худалдаж авна1 сар 15. 10:16Хүн амын тооллого түүврээр 70 хувьтай байна1 сар 14. 15:07“Windows 7” үйлдлийн системийн шинэчлэлийг өнөөдрөөс зогсооно1 сар 14. 13:36Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” болж байна1 сар 14. 12:51Ч.Улаан сайд огцрох ёстой1 сар 14. 12:33Х.Роухани: АНУ бүс нутгийн хурцадмал байдлыг дэвэргэж байна1 сар 14. 11:57БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд АНУ-ыг зорьжээ1 сар 14. 11:23Италийн Ерөнхий сайд Туркт айлчилна1 сар 14. 10:38Канадад 140 мянга орчим хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ1 сар 14. 10:16Зөвшилцөж баталсан ҮХНӨ-ийг зөрүү буруугүй мөрдөгтүн, сахигтун1 сар 13. 14:37Цөмийн гэрээг дагаж мөрдөхийг Иранд уриалжээ1 сар 13. 12:46Онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрт олгох нөхөн төлбөрийг Иран, Украины хэлэлцээгээр тогтооно1 сар 13. 12:33АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногт уулзана1 сар 13. 10:43Ливийн арми гал зогсоож байгаагаа мэдэгджээ1 сар 13. 9:45

Ц.Цолмон: ШХАБ-д гишүүнээр элсэх цаг нь болсон

/12-р сарын 18/  -  10 цаг 36 минут

-Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх, эсэх асуудалд төр, засгийн түвшинд төдийгүй, олон нийт маш ихээр анхаарлаа хандуулж байна. Үндсэндээ тус байгууллагад бүрэн эрхт гишүүн орон болох нь зөв, буруу гэсэн эрс тэс байр суурь, үзэл бодлын алинд нь та хамаарагдаж байна вэ?

-Миний хувьд Монгол улс тус байгууллагад гишүүнээр элсэх цаг нь болсон гэж үздэг. Монголчууд энэ асуудлаар маргалдаад байгаа юм биш ээ! Харин ШХАБ-д элсэх талаар үзэл, бодлоо уралдуулж байгаа гэж ойлгох нь зөв байх. Яахав, тодорхой хоёр асуудал дээр бидний дунд санал зөрөлдөөн гарч байгаа л даа. Нэгд, ШХАБ цаашаа яаж хөгжих юм, хандлага, бодлого нь юунд чиглэх вэ? Хоёрт, хэрэв гишүүнээр элссэн тохиолдолд манай улсын баримталж ирсэн гуравдагч хөршийн бодлогод ямар нэгэн өөрчлөлт гарах болов уу, яах бол гэдэг дээр зөрөлдөөн байгаа юм. ШХАБ-ын нэр, нөлөө, үйл ажиллагаа бүс нутагтаа төдийгүй өргөжин тэлж байна. Одоогоор найман гишүүн, ажиглагч орнуудынхаа хамт атлантын далайгаас Номхон далай, хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэл өргөн уудам газар нутгийг хамарч, Евразийн эх газрын 61 хувийг эзэлсэн нөлөө бүхий эвсэл боллоо. Эдийн засгийн хүчин чадлынх нь талаар бол олон юм ярилтгүй л дээ. Энэтхэг, Пакистан гишүүнээр элссэнээр ШХАБ-ын нөлөө, үйл ажиллагаа улам тэлэх нь тодорхой болж байна. Монгол улс 14 жил ажиглагч орны статустайгаар явж ирлээ. одоо ахисан түвшинд хүрч, гишүүнээр элсэхэд болохгүй юм үгүй.

-Манай улстай хамгийн найрсаг, дотно харилцаатай явж ирсэн гуравдагч хөршийн орнууд ШХАБ-ын тухайд болгоомжлонгуй ханддаг шүү дээ. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед ч манай улс энэ байгууллагад гишүүнээр элсэх асуудал яригддаг байсан. Гэхдээ өнөөг хүртэл гишүүн бололгүй ажигласаар ирсний шалтгаан нь юу байсан байх вэ?

-Нэг хэсэг нь ШХАБ-ыг НАТО болон АНУ-ын нөлөөллийн эсрэг байгуулагдсан ОХУ, Хятадын тэргүүлсэн цэвэр цэргийн эвсэл гэж үздэг. Манайд ч ийм бодолтой хүмүүс бий. Ингэж хардах нь өрөөсгөл. Яг үнэндээ ШХАБ нь энэ бүс нутгийн улс орнуудын цэрэг, улс төрийн харилцан итгэлцлэлийн байгууллага юм. Энэ бүс нутгийн орнууд харилцан хэн нэгэнрүүгээ довтлохгүй, дайтахгүй, эдийн засгийн интег­рацчилалаар хөгжилд хүрэхэд нь ШХАБ баталгаа болж байгаа юм. Түүнээс биш НАТО, АНУ-тай дайтах гээд байгаа юм биш л дээ. Энэтхэг, Пакистан хоёулаа зэрэг гишүүнээр элсэн орсны гол шалтгаан нь хоорондоо зөрчилдөн дайтахгүй, байлдахгүй гэсэн туйлын зорилгод оршиж байгаа хэрэг. Тэгээд ч 2025 он хүртэлх үйл ажиллагааныхаа үзэл баримтлалд ШХАБ нь цэргийн эвсэл, байгууллага биш байна гээд тодорхойлсон байгаа. Би ШХАБ-ыг цэргийн эвсэл гэж боддоггүй. Орос, Хятад хэн нэгэнтэй дайтахын тулд ШХАБ-ыг ашиглана гэх нь хэтэрхий гэнэн дүгнэлт байх болов уу. Байлдахдаа туллаа гэхэд ШХАБ-ын гишүүдтэй, гишүүдгүй Орос, Хятадын аль аль нь дангаараа НАТО, АНУ-ыг сөрөх бүрэн чадалтай, хүчирхэг батлан хамгаалах системтэй гүрнүүд. Тиймээс манай улсын тухайд айж, сэжиглээд байх зүйл огтхон ч байхгүй.

Харин ч бүс нутгийн аюулгүй байдал, харилцан итгэлцлийн баталгаа болох ганцхан байгууллага гэдэг талаас нь харах учиртай. Үйл ажиллагааных нь сөрөг талаас нь зайлсхийгээд явж болно. Гуравдагч хөрш орнуудын тухайд бид уламжлалт бодлогоо улам чамбайруулаад явахад ШХАБ саад болохгүй л дээ. Гуравдагч хөршүүд бидэнд гомдоно гэх мэт ярих нь дэмий. Даяаршлын ертөнцөд хэн нэгэнтэй “найзлалаа” гээд нөгөө нь “өширхдөг” явдал байхгүй болсон шүү дээ. Тэгээд ч гуравдагч хөршийн орнуудаас манай улсыг ШХАБ-д гишүүн болоход дурамжхан байгаа зүйл алга, харин ч Монгол шиг ардчилсан улс орон энэ байгууллагад орохыг нь аль болохоор дэмжих байх. АНУ-ын судлаачид “Монгол улс ямар ч шийдвэр гаргасан байлаа, бид хүндэтгэнэ” гэсэн байна билээ. Магадгүй энэ их хурдтай тэлж буй байгууллагад хэсэг хугацаа өнгөрөхөд Япон, хоёр Солонгос ч нэгдсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тэр цагт харин энэ байгууллагын нэрийг нь зөвхөн нэг хотын нэрээр нэрлэх нь зохимжгүй болж, солих хэрэг гарах байх гэдэгт эргэлздэггүй.

-Манай улсыг гишүүнээр элсүүлэхийн тулд хоёр хөршөөс багагүй дарамт үзүүлдэг гэдэг үг улс төрийн хүрээнээс дам сонсогдоод байдаг л даа. Монгол Улс аргагүйдэн, шахаанд ороод ШХАБ-д элсэх гээд байгаа юм биш биз. Энэ байгууллагыг цэвэр эдийн засгийн интеграцид тулгуурласан гэж хэлэхэд арай ч биш санагддаг юм?

-Биднийг хоёр хөрш маань хүчээр чирч явах гээд хоёр талын харилцаагаар дийлэхгүй болохоороо ШХАБ-аар дамжуулан “хүчиндэх” гээд байгаа юм шиг ярих юм. Энэ байгууллага бидэнд ашигтай болохоор л орох хэрэгтэй гээд байна. Мэдээж цэвэр эдийн засгийн хамтын ажиллагааны төлөө байгууллага биш ээ. Цэрэг, улс төр, эдийн засгийн хамтын харилцан итгэлцлийн байгууллага гэж хэлсэн шүү дээ. Манайхыг гишүүнээр элсэхийг хоёр хөршөөс урьдаг нь Монгол улс бидэнд ер нь хэр итгэл өгдөг юм бэ гэдгийг л харах гэж байгаа болов уу гэж би хувьдаа харддаг.

-Хэрэв ШХАБ-д гишүүнээр элсэхгүй бол Евразийг дамнасан эдийн засгийн аварга төслүүдээс манай улс “пялагдана” гэх нь хэр үндэслэлтэй бол оо?

-Эдийн засгийн коридор гэж ярьж байгаа. хятадын Ерөн­хийлөгч Ши Жиньпин энэ талаар тодорхой хэлсэн. Энэ бүх төсөл, үйл ажиллагааг зөвхөн ШХАБ-ын хүрээнд хийнэ шүү гэж. Тэгэхээр бид бүс нутгийнхнаасаа ганцаараа сугарч үлдэж болохгүй. Энэ байгууллагын ирээдүйг харах юм бол Хятад, Орос хоёр давамгайлсан байгууллага биш болж байна. ШХАБ гишүүн орнуудынхаа дотоод асуудалд оролцдоггүй юм. ШХАБ-д элсмэгц л хоёр хөршийн дохио­ гоор хөдөлдөг болно гэх нь бас л хий хоосон хардлага. Харин энэ байгууллагад хэрхэн идэвхтэй гишүүн байж, үйл ажиллагаанд нь оролцох боломж байна вэ гэд­ гээ бодох хэрэгтэй байна. Хоёр хөрштэйгөө хамтарсан төслүүдээ хурдан хэрэгжүүлээд явмаар бай­на. ГХЯ-наас энэ талаар шинэ санал, санаачилга гаргаж, таатай орчин бий болгоход цаг алдах­гүйгээр ажилламаар байгаа юм.

-Хэрэв ШХАБ-д элсэхгүй гэдгээ манай улс зарлавал ямар үр дүн гарах бол?

-Одоо яригдаж байгаа төслүүд удаашрах байх. Монгол бол бидний эх орон. Төв Ази, Зүүн өмнөд Ази бол Монгол улсын бүс нутаг. Иймд бүс нутгийнхаа хамгийн нөлөөтэй, хүчирхэг байгууллагад орохгүй гээд гадуур нь давхиад байж болохгүй. Манай гадаад бодлогын минимум энэ болоод байна. Бид хоёр хөрштэйгөө хамтран ажиллаж сурах хэрэгтэй байна. Уулын бугыг хараад унасан бухаа мартаж болохгүй л дээ. ШХАБ-д орлоо гээд биднээс харилцаагаа таслах нэг ч улс орон байхгүй.

-За, манай улс гишүүнээр элслээ гэж бодъё. Хэзээ нэгэн цагт буцаад гарах болвол хаалга хэдийд ч нээлттэй байж чадах уу?

-Дүрмээрээ гишүүн орны орох, гарах нь чөлөөтэй. харин нэг жилийн өмнөөс мэдэгдсэн байх ёстой гэсэн ганц л нөхцөл заасан байдаг юм.

-ШХАБ-д элссэн тохиолдолд хамгийн түрүүнд ямар эерэг нөлөө бидэнд мэдрэгдэх бол оо?

-Сүүлийн жилүүдэд хоёр хөр­ шөөс бидэнд итгэх итгэл суларч, зарим тохиолдолд эргэлзээ, үл итгэлцэл төрөх болсон нь анзаарагддаг. Хамгийн чухал нь энэ бүх хардлага үгүй болно. Итгэлгүй гэж үзэж байсан эр­ гэлзээ арилснаар манай улсыг тойрч гарах гэж байсан зарим төслүүд Монголд орж ирэх болно. Эцэст нь хэлэхэд энэ асуудлаар Монгол улсын Ерөнхийлөгч, ГХЯ-наас шийдвэр гаргах явцдаа үе үеийн дипломатч, судлаач, мэрэгжилтнүүдтэй ярилцаж, УИХ-аар хэлэлцэж байгаа нь арга барилын хувьд маш зөв боллоо. Үүнийг би цоо шинэ хандлага гэж харж байна. Монголчууд бүгдээрээ хэлэлцээд, шийдвэрийг ганц хүн гаргаж, хариуцлагаа бүрэн хүлээдэг нь бүр Эзэн Чингис хаанаас уламжилж ирсэн зүй тогтол байгаа юм.

Эх сурвалж:  https://ubinfo.mn/read/9001



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.51.228.248зочин   • 2019, 2 сарын 14. 13 цаг 01 минут

Болохгуй ээ бид дундыг барисан чиг баримжаагаа хадгалбал хэн хэнийх нь дарамтад орохгуй ,,,,

202.70.44.146зочин   • 2018, 12 сарын 18. 16 цаг 26 минут

элсэж болохгүй ээ энэ хүн хэлсэн л байна цэргийн эвсэл байгуулах байгууллага аа гэж тэгэхээр элсэх л юм бол тэдгээрийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй болно, цэргийн эвсэл байгуулна гэвүүл яах уу манай улс цэргийн эвсэлд ороод орос хятадын цэрэг хавсарга болох уу, бид дэлхийд нээлттэй байх боломжоо хаана шүү дээ, дэлхий бөөрөнхий биш хавгай болсон

124.158.93.7ган   • 2018, 12 сарын 18. 12 цаг 08 минут

Манай ҮАБЗ дээр ШХАБ-д элсэх асуудлаар санал хуваагддаг гэнэ билээ. Эсрэг саналтай хүн нь М.Энхболд бөгөөд тиймээс нэгдсэн шийвэр гардаггүй бололтой. Ер нь бол тэнд элсэх нь манайх шиг жижиг улсад төдиилөн сайн биш гэсэн санал эрдэмтэд, дипломатууд яриад байдаг. Тэд дотроо нэг бодолтой байдаг учраас л төдийдөн яардаггүй бизээ.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.