Шинэ мэдээ

Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа2 цаг 26 минутын өмнөКим Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ3 цаг 26 минутын өмнөИх Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна4 цаг 6 минутын өмнө“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав4 цаг 24 минутын өмнөАНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ4 цаг 49 минутын өмнөКанадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ1 сар 11. 10:18Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна1 сар 10. 13:53Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ1 сар 10. 13:49Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж1 сар 10. 13:38Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ1 сар 9. 14:13Трамп, Макрон нар АНУ-ын цэргийг Сириэс татах төлөвлөгөөг хэлэлцжээ1 сар 9. 10:52

“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа

/12-р сарын 12/  -  11 цаг 16 минут

2007 онд “Монголын авьяаслаг бизнесмэнүүдийн нууц” хэмээх ном худалдаанд гарч, тэр жилдээ хамгийн их борлуулалттай буюу бэстселлер номоор шалгарч байсан цаг саяхан. Уг номыг “Маш нууц” сонины эрхлэгч О.Чинзориг эрхлэн гаргахаар шийдэж, өөрийн сэтгүүлч анд Ж.Батсүхийн хамтаар авьяаслаг бизнесмэнүүдийн амьдрал, арвин туршлага, уналт, босолтын түүхийг олны хүртээл болгосон билээ. Тэр цагаас хойш 11 жилийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 11-нд уг номыг “Маш нууц паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн шинэчлэн гаргажээ. “Монголын цуутай бизнесмэнүүд” номд залуу хойч үеийнхэнд үлгэр дууриалал, сургамж болохуйц бизнесмэнүүдийн арвин баялаг үүх түүх багтсан болой. 

“Хүмүүс эцэс төгсгөлгүй үргэлжлэх тэмцлийн их далай руу үсрэхдээ ялан дийлэхийн аз жаргалаас амтлахыг хүсдэг” гэж Италийн нэрт найрагч, Нобелийн шагналтан Жозуэ Кардуччи нэгэнтээ хэлсэнчлэн хэн туйлбартай зүтгэж, овсгоо самбаа гаргана тэр л хүссэнээ амтлах нь амьдралын шалгуур ажгуу. 
 
Энэ хорвоод бид бүгдээрээ л нүцгэн ирсэн, нүцгэн буцах жамтай. Хүмүүнд олгогдсон энэ ахархан амьдралыг амьд явж бус, жинхэнэ амьдарч туулахын тод жишээ болсон 25 түүх, 25 дотоод ертөнц, 25 авьяас чадвар, амьдралын туршлага, мэдлэгтэй, өөр өөрийн гэсэн өвөрмөц замналтай баялаг бүтээгчдийн бодит түүхийг та бүхэндээ толилуулахыг зорьсон байна. 
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд хэдийнэ 30 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд Монголын анхны долларын тэрбумтнууд төрж гарсан билээ. Тэд хэн нэгний нуусан алт, эрдэнэсийг олоогүй, гэнэт тэнгэрээс тэдэнд мөнгөөр хур бороо цутгаагүй бөгөөд гагцхүү өөрсдийн хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд саад бэрхшээл, амжилт, уналт босолт, зовлон зүдгүүр, баяр гунигийг хослуулан байж энэ бүгдийг цогцлоож чадсан юм. 
 
Ээжийнхээ оёдлын машинаар хувцас урлаж хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байсан “Женко” Х.Баттулга Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон, 15 хүүхэдтэй малчин айлын дунд хүү “Гацуурт”-ын Л.Чинбат бизнесүүдээс анх удаагаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагнагдсан, “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал Монгол Улсын шилжилтийн 25 жилийн шилдэг бизнесмэнээр тодорсон зэрэг олон сайхан бахархам үйл явдал тохиосныг энд онцлох нь зүйтэй болов уу. Бизнес эрхлэгчид өөрсдийн хувийн зорилго, эрмэлзлэлээрээ нийгмийг өөрчилж, шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтуудыг Монголд нэвтрүүлж, аж үйлдвэр болон банк, санхүүгийн томоохон байгууллагуудыг байгуулж, улмаар тэдний ачаар түүх, соёлын үнэт үзмэрүүд бүтээгдэж байгаа. 
 
“Дуудах нэрийг аав, ээж, дуурсагдах алдрыг өөрөө” гэдэг зүйр үг бий. Энэхүү номд багтсан бизнесмэнүүд өөрсдийн бий болгосон бизнес буюу үүсгэн байгуулсан компаниараа овоглогдож, аль хэдийнэ олны танил болцгоожээ. Өөрөөр хэлбэл, тэд “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу, “Монполимет”-ын Ц.Гарамжав, “Ард”-ын Ч.Ганхуяг гэж дуудагдах болсон байх жишээтэй. 
 
Тэгвэл газар зарж, байгаль дэлхийгээ сүйтгэж, татвар хураамжаа төлөхөөс зайлсхийж, гэр, төр хоёроо ялгахаа больж баяжсан нөхдүүд Монголын шилдэг, авьяаслаг, цуутай бизнесмэнүүдийн шалгуурт нийцэх нь ёс зүйгүй хэрэг буй за. Хүүхэд залуус хөнгөн хялбар аргаар амьдрахыг хүсэж, бэлэнчлэх сэтгэлгээнд дэндүү ихээр автсан өнөөгийн нийгэмд эдгээр баялаг бүтээгчдийн үүх түүх, арга туршлагыг түүчээлэн хүргэх нь нэгийг бодож, хоёрыг тунгаахад тус нэмэр болох биз ээ. 
 
Та бизнес эрхлэгч, аль эсвэл биш ч байсан энэ номыг уншсанаар зорилготой амьдарч, түүндээ хүрэхийн тулд ямар ч бэрхшээлийг туулах эрч хүчийг олж харж чадваас энэхүү номыг бүтээгчдийн хүсэл ч бас биелэгдэх болой. 
 
Уг ном УИД-ийн “Мэжистик”, “Азхур”, “Интерном”, “Мир” номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд цахим түгээлтийн BookLoBook SaleFree Delivery – Номын хүргэлт – Азхур пэйж хуудсуудаар захиалж, үнэгүй хүргүүлж авах боломжтой аж. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.179.108Зочин   • 2018, 12 сарын 30. 1 цаг 04 минут

Зууны манлай хулгайч луйварчид яс тоогоороо байна . Хар дансанд оруулах хэрэгтэй . Удахгүй цуваад үхэцгээнэ .

202.21.117.34мн   • 2018, 12 сарын 20. 10 цаг 05 минут

Монголын цуутай луйварчингууд гэж нэрлэвэл зохилтой. Мөрөөрөө бизнесээ хийгээд явахгүй төр лүү зүтгэх ямар хэрэг байсан юм бол доо. Төрөөс илүү идэж луйвардах шунал нь ханаагүй юм болов уу

202.126.88.40Hhhhh   • 2018, 12 сарын 12. 14 цаг 50 минут

Yaj hulgai hiivel bayjih ve hedgiig zaana hurdan avch unshitsgaa

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.