Шинэ мэдээ

Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа3 цаг 16 минутын өмнөКим Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ4 цаг 16 минутын өмнөИх Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна4 цаг 57 минутын өмнө“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав5 цаг 14 минутын өмнөАНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ5 цаг 39 минутын өмнөКанадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ1 сар 11. 10:18Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна1 сар 10. 13:53Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ1 сар 10. 13:49Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж1 сар 10. 13:38Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ1 сар 9. 14:13Трамп, Макрон нар АНУ-ын цэргийг Сириэс татах төлөвлөгөөг хэлэлцжээ1 сар 9. 10:52

Төрийн нарийн бичгийн дарга маань үзгээ бэлэглэсэн юм шүү

/12-р сарын 10/  -  9 цаг 27 минут

Сүүлийн үед санаатайгаар нэгэн үйл явдлыг зориудаар мушгиж, нэг хүнийг бүү хэл байгууллагыг минь доромжилсон увайгүй мэдээ яваад байгаад төрийн албан хаагч би үнэхээр харамсаж байна. Юу болсон бэ гэхээр маш энгийн.

10 сард манай байгууллага албан хаагчиддаа зориулан Хувь хүний хөгжлийн талаар өртөөчилсөн сургалтыг Найрамдал зусланд зохион явуулсан юм. Жилд нэг удаа зохион байгуулагддаг сургалт л даа. Яамны аппарат бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, Сайд, дэд сайд, ТНБДарга, сайдын зөвлөхүүд зуслангийн багш нартай хамтран өртөө бүрийг удирдаж, бид ч өртөө болгонд өөрийгөө хөгжүүлэхүйн талаар шинэ зүйл сурч, сайдтайгаа, дэд сайдтайгаа, төрийн нарийн бичгийн даргатай зэрэгцэн сууж хамт бүтээл хийж, нүүр тулан ярилцах, санал бодлоо солилцох боломж олдсон тийм л нээлттэй сайхан сургалт байсан. Сургалтын үеэр Цогзолмаа сайд Найрамдал зусланд багшилж байсан тухайгаа, Ганбаяр дэд сайд тагтан дээрээ 5 янзын амьтан тэжээж байснаа дурсаж, ТНБДарга Баярсайхан фитнесээр хичээллэхийн ашиг тусыг мэдэрсэн тухай гоё яриа өрнөж бид ч хаппи байсан билээ. Сургалтын дараагаар Хараацай театрт хамт олноороо цугларч, сургалтын дүнг хэлэлцэн, яаманд ажиллаж байгаа "багш мэргэжилтэй" албан хаагчдадаа яамны удирдлагаас онцгойлон баяр хүргэсэн юм. Энэ бол уламжлал болсон арга хэмжээ бөгөөд багшилж байсан бидэнд том хүндэтгэл гэж санагддаг. Багш мэргэжилтэй албан хаагч бидний эгнээнд Цогзолмаа сайд, Баярсайхан дарга хоёр нэмж орж ирсэн нь бидэнд бүүр ч сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Энэ үеэр зуслангийн багш нар удирдан хөгжөөнт тоглоом зохион байгуулсан. Хаа газар л “мөс хагалах” маягаар тоглодог хөгжөөнт тоглоомуудын нэг нь оролцогч нараас сонин, хөгжилтэй, олдошгүй зүйлс олж ирэхийг шаарддаг тоглоом байсан. Тэр тоглоомд нь 10 гаруй хүмүүс оролцож, газар хэлтсийнхэн орж буй нэгнээ дэмжин, хэн ч юугаа ч өгөхөд бэлэн шаагилдаж хөгжсөн. Тэр тоглоомыг олон байгууллага, арга хэмжээнд тоглохыг би харж байсан. Сүүлчийн хоёр оролцогчоос ялагч тодруулахад хамгийн нийтэч зантай, үргэлж шинийг сэддэг, хамт олноо хөгжөөгч алиа наргианч, ил цагаахан сайхан сэтгэлтэй нэгэн бүсгүй тоглоомын ялагчаар шалгарсан. Тэр угаасаа сэтгэлгээ сайтай тул эцсийн мөчид ялагч болох аргыг зальжин гэгч сэдэж чадсан. Тоглоомд ялсан найз маань хэсэг хугацаанд эмнэлгийн чөлөөтэй байсан, бид ч түүний эрүүл мэндэд нэлээн санаа зовцгоосон. Ажилдаа оруутаа бидэнтэй сургалтад сууж инээж хөөрч, бүжиглэж байгааг хараад бид их л хайрлаж баярласандаг. Харин дараа нь ялагчийн шагнал гардуулахад Төрийн нарийн бичгийн дарга Баярсайхан тэр бүсгүйг бидний адил хайрлаж улам баярлуулья гэж бодсон биз. "Найзууд минь намайг ажилдаа эргэн томилогдоход баяр хүргэж, “үргэлж ялж яваарай” гээд энэ үзгийг дурсгасан юмаа. Чамдаа "Эрүүл энхийн ялалт амжилтыг үргэлж гартаа атгаж яваарай. Үүгээр би ажилдаа орсон өдөр анхны гарын үсгээ зурсан юм шүү” гээд түүнд бэлэглэсэн. Их л учир утгатай, шагналаасаа ч гоё бэлэг боллоо доо гэж бид хоорондоо ярилцаад л өнгөрсөн. Ийм л юм болсон юм. Сошиалд бичээд байгаа шиг тийм "салхилалт, архидалт, бусармаг зүйл" биш юм шүү. Энэ оюунлаг гэгээн өргөөнд ажиллаж буй хамтран зүтгэгчидээ, байгууллагаа хайрлах сэтгэлээр би энэ постыг бичлээ. Харин бидний дунд энэ ажлыг мушгин гуйвуулж, улстөрийн зорилгоор ашиглах хэн нэгэн байсан нь даанч харамсалтай. Нэгэн зүгт хараад сайн сайхан бүхэн наашлуулан дуудья.

Эх сурвалж:Naranzul Demchig Facebook хаягаас

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.82eee buu uzegd tegsen gesen.   • 2018, 12 сарын 13. 23 цаг 07 минут

Uhsen baas baahan arhidaj hooson chalchicgaaj baigaad l iree biz..hend ch oilgomjtoi shdee..estoi neg yhaangui saidiin yragshgui albat baina daa chi myy..neteg ..........

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.