Шинэ мэдээ

Б.Отгонсүх: Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа9 сар 16. 14:14Халдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ9 сар 16. 9:22БНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ9 сар 16. 9:21Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа9 сар 16. 9:20Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 11:48Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ9 сар 12. 9:26БНАСАУ хамгийн хаалттай орнуудын хоёрдугаарт жагсжээ9 сар 12. 9:22"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна9 сар 11. 9:31Р.Эрдоган: Туркийн боловсролын чанарыг сайжруулна9 сар 11. 9:05Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”9 сар 10. 15:54Хөлөг онгоцон дотор гацсан БНСУ-ын иргэдийг аварчээ9 сар 10. 14:02Монголоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэг болгожээ9 сар 10. 10:03Их Британид ээлжит бус сонгууль явуулах асуудлаар дахин санал хураана9 сар 10. 9:21Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ9 сар 9. 14:07Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй9 сар 9. 9:22Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ9 сар 9. 9:21ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ9 сар 7. 11:11Иран уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой9 сар 6. 9:37ОХУ, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ9 сар 6. 9:34Мексикийн эрх баригчид 170 гаруй цагаачийг баривчилжээ9 сар 5. 15:36БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ9 сар 5. 15:19АНУ дунд зайн тусгалтай баллистик пуужин турших бодолтой байна9 сар 5. 12:10Алс Дорнодын хөгжлийн сан 15 хэлэлцээр байгуулна9 сар 5. 9:27Украины Ерөнхий сайдыг Германд айлчлахыг урьжээ9 сар 5. 9:25БНХАУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг хэлэлцжээ9 сар 4. 17:35Кабулд болсон дэлбэрэлтийн улмаас олон хүн амиа алджээ9 сар 4. 9:34Хийн нийлүүлэлтийн аюулгүй байдлын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ9 сар 3. 11:33БНСУ худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа Японыг хасна9 сар 3. 11:10Төв аймагт 5 дунд сургууль, 10 цэцэрлэг шинээр ашиглалтанд оржээ9 сар 2. 13:00Хонконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ9 сар 2. 9:32

Н.Учрал: Худалдаа эрхлэгчдээ дэмжсэн цагт л өрхийн орлого, ажлын байр нэмэгдэнэ

/12-р сарын 7/  -  17 цаг 37 минут

Монгол улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой  тохиож байна. Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо,  ХҮИС-тай хамтран “ИХ ХҮРЭЭ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгууллаа.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал  “Цаашдаа та бүхнийхээ санал бодлыг илүүтэй их сонсох болно. Худалдааны салбарын хууль эрх зүйн орчин бие даасан зохицуулалтгүйгээр өдий хүртэл явж ирсэн байна. Дэлхийн ихэнх улс орнууд худалдаа эрхлэгчдийнхээ эрх зүйн орчинг тодорхой болгосон. Худалдаа эрхлэгчдийнхээ бие даасан эрх зүйн орчныг нь бий болгон ажилладаг. Манайд ч гэсэн худалдаа эрхлэгчдийн талаар худалдааны бие даасан эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа гэдгийг би өнгөрсөн хугацаанд уулзалтууд хийж, саналууд сонссон. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд худалдаа эрхлэгчийн бие даасан сантай байдаг. Энэ сангаараа дамжуулж худалдаа эрхлэгчдэдээ зээл тусламж олгодог байгаа. Түүнийг дагаад худалдаа эрхлэгчдийнх нь амьжиргаа дээшилдэг сайхан тогтолцоо байна.   Цаашдаа манай улс ч ийм жишиг дагаж болно. Түүнчлэн тамхины хяналтын хуулинд байгаа 500 метр гэдэг заалтыг авч хаяж худалдаа эрхлэгчдийнхээ магнайг тэнийлгэнэ гэдэг байр суурь надад байгаа. Худалдаа эрхлэгчдээ дэмжсэн цагт л өрхийн орлого, ажлын байр нэмэгдэх юм байна. Ард түмэн маань ажилтай орлоготой байх юм гэсэн бодолтой байгаа” гэсэн юм.

Баянзүрх дүүргийн “Цэцэн хангай” компаний захирал Ч.Лхагважаваас тодрууллаа.

-Худалдаа эрхлэгчид хоёр өдөр чууллаа. Чуулганаас ямар үр дүн хүлээж байв? Хүлээж байсан үр дүн чинь гарав уу?

Хоёр өдрийн чуулганд олон газрууд хамтарч, тулгамдаж байсан асуудлыг ярьлаа. Хамгийн гол нь шийдэл, үр дүн нь хэрэгжээсэй гэж хүлээж байна. Анх 2015 онд зөвлөгөөн болж, олон асуудлыг шийдэж, хэрэгжилт нь өнөөдрийг хүртэл сайнгүй байсан. Энэ юунаас нөлөөлж байна гэвэл Монголын худалдаачдад хууль эрх зүйн орчин байхгүй учраас бид нар орхигдож байна.  Тэр яригдаж байсан зүйлүүдийг өнөөдөр хэлэлцлээ.

 - Чуулганаар хэлэлцсэн зүйлд таны бизнест сайнаар нөлөөлөх онцлох шийдвэрүүд юу байна?

Чуулганд ирсэн нийт худалдаа эрхлэгчдийн хүсч байгаа зүйл бол хууль эрх зүйн орчин.

Манай орон хөгжиж өгөхгүй байгаа бас нэг шалтгаан бол хүү багатай төслийн зээлүүд хэрэгжиж өгөхгүй байгаа болов уу гэж боддог. Хууль эрх зүйн орчноо шийдвэрлээд бага хүүтэй төслийн зээлийг иргэддээ нээлттэй болгох асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсч байна.

Говьсүмбэр аймгийн бизнес эрхлэгч Ч.Болормаагаас тодрууллаа.

 -Хоёр өдрийн чуулган боллоо. Таны хувьд энэ чуулганыг яаж дүгнэж байна. Чуулганаар ямар ямар асуудлыг хэлэлцэв?

-Хоёр өдрийн турш бизнес эрхлэгч бидэнд тулгардаг гол гол асуудлуудыг нэлээн нухацтай хэлэлцлээ. Миний хувьд Монголын жижиг дунд худалдаа эрхлэгчдийн холбооны төлөөлөн удирдах хэсгийн гишүүн болсон, баяртай үйл явдал тохиож байна. Маш их асуудал тулгарч байгаа, ярихаасаа илүүтэй гаргасан шийдвэртэй тууштай бизнес эрхлэгчдэд гардаг хүндрэлүүдийг арилгахын төлөө ярьсан шигээ ажиллаасай гэж хүсч байна даа.

-Хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд ямар бэрхшээл хүндрэл тулгарч байна. Та бизнес эрхлээд хэчнээн жил болж байна бэ?

-Миний хувьд бизнес эрхлээд 20 жил болж байна. 20 жилийн хугацаанд компанийхаа тогтвортой байдлыг илүү харж, сүүлийн хэдэн жил хүний нөөцийг анхаарч ажиллаа. Бидний хувьд хамгийн их тулгарч байгаа асуудал бол хүний нөөц, чадвартай боловсон хүчин. Хүний нөөцөнд байлаа гэхэд эргээд чадваргүй хандлага, харилцаа гээд хүн дээр гардаг асуудлууд маш их байна. Манай салбар нь Улсын нийт хүний нөөцийн 15%-ийг бүрдүүлдэг. ЖДҮХС-аас ямар нэгэн хөнгөлттэй зээл олгох ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй  байсаар байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.187Lavlaa   • 1 сарын 24. 8 цаг 06 минут

Ha ha Mongolchuud suuliin 30 Jill usrengui khogjood bayajaad baigaa bugs naimaand garsantai kholbootoi aj neg Baraa khereglegchiin gar deer khurekh zamdaa 3-5 khniig khoolond zalguulana Uildverlej buteedeg khun Khovor Bugdeeree khudaldaa khiij Tom tomoor mungo unagakh sonrkhltoi

202.9.42.24зочин   • 2018, 12 сарын 18. 22 цаг 25 минут

Одоо юм хийхгүй хятадаас юм авчирч зарж буйгаа худалдаа эрхлэгч гээд андуураад эндүүрээд байх шигээ.Өөрсдөө гараараа юмаахийгээд түүнийгээ зарж борлуулж чадаж байвал худалдаа байхаа.панз хийхийг үгүй гэж бодож байна.

64.119.26.56Зочин   • 2018, 12 сарын 17. 9 цаг 30 минут

ХУДАЛДАХ ЮМАА ҮЙЛДВЭРЛЭХГҮЙ БОЛ ЮУ ЗАРАХИЙН? ЖДҮ-ЧИН УЧРАЛ ИЧ ДЭЭ..

202.131.245.210zochin   • 2018, 12 сарын 16. 13 цаг 54 минут

DEMJIH YOSTOI MONGIIG NI UIH OORSDOO AVCHIHAAR YAJ HOGJIH VE DEE UCHRALAA

202.179.24.122зочин   • 2018, 12 сарын 14. 11 цаг 22 минут

хулгайч

66.181.165.246И₮"А   • 2018, 12 сарын 13. 13 цаг 22 минут

БҮГД ХУДАЛДАА ХИЙГЭЭД ХЭН АЖИЛ ХИЙХ /БАРИЛГА БАРИХ, НОГОО ТАРИХ, ЯДАЖ ОЙМС НЭХЭХ ....../ ВЭ?

202.9.45.150Зочин   • 2018, 12 сарын 11. 18 цаг 58 минут

JDU-chid NUchral guai uuruu urduur ni orj avchaad yamar bodlogo yamar munguur jijig dund uildverlel hudaldaa naimaa erhlegchidee demjih geed bgaa yum be.icheech luivarchaan.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.