Шинэ мэдээ

Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа2 цаг 28 минутын өмнөКим Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ3 цаг 28 минутын өмнөИх Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна4 цаг 9 минутын өмнө“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав4 цаг 26 минутын өмнөАНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ4 цаг 51 минутын өмнөКанадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ1 сар 11. 10:18Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна1 сар 10. 13:53Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ1 сар 10. 13:49Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж1 сар 10. 13:38Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ1 сар 9. 14:13Трамп, Макрон нар АНУ-ын цэргийг Сириэс татах төлөвлөгөөг хэлэлцжээ1 сар 9. 10:52

Шүүхийн захиргааны байгууллага ирэх оны зорилтоо тодорхойллоо

/12-р сарын 7/  -  17 цаг 12 минут

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн 2018 оны 12 дугаар сарын 5-7-нд болж энэ жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийн зорилтоо тодорхойллоо.

Мөн 2018 оны ажлаараа тэргүүлсэн шилдэг шүүхийн тамгын газрыг шалгаруулсан юм.

Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэхийн төлөө санаачилга, зүтгэлтэй ажиллаж 2018 оны ажлын үнэлгээгээр “Тэргүүн” байрт Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, “Дэд” байрт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, “Гутгаар” байрт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар тус тус шалгарлаа.

 “Иргэдийн итгэл хүлээсэн шүүх”-ээр Говь-Алтай аймгийн шүүхийн тамгын газар, “Хэргийн хөдөлгөөний удирдлагаар манлайлагч хамт олон”-оор Хөвсгөл аймгийн шүүхийн тамгын газар, “Бүтээлч хамт олон”-оор  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар шалгарсан юм.

Шүүхийн захиргааны байгууллага 2018 онд хэргийн хөдөлгөөний удирдлагыг жигдрүүлэх, шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилт тавьснаа хэрэгжүүлснийг гадаад, дотоодын судалгааны дүн нотолдог.  “Азийн сан”-аас арван аймаг, есөн дүүрэгт хийсэн судалгаагаар шүүхийн үйлчилгээ сайжирсан дүгнэлт гарсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жилд хоёр удаа зохион байгуулдаг “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгаагаар шүүхийн үйлчилгээ сайжирсан гэдэг дүгнэлт гарчээ.

Ирэх онд өмнөх амжилтаа бататгаж, шүүхийн хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж зөвлөгөөний үеэр онцоллоо. Мөн хүний хөгжлийн бодлогод анхаарч шүүхээр үйлчлүүлсэн иргэдийг эрх зүйн мэдлэг, шүүхэд мэдүүлэх эрхийн мэдээллээр хангах нь ирэх оны зорилт гэдгийг танилцуулсан юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.