Шинэ мэдээ

Сайхан мэдээ: Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Дэлхийн шилдэг залуу манлайлагч"-аар шалгарлаа12 сар 12. 14:59“Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой”12 сар 12. 12:26Монголын эзэнт гүрний Алтан Ордны улсын 750 жилийн ойг татар, казахууд тэмдэглэнэ12 сар 12. 12:21“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа12 сар 12. 11:16Дуучин Н.Бямбадорж "Донжтой бүсгүй"12 сар 12. 10:42Кабул хотын захад үйлдсэн халдлагын хариуцлагыг талибууд хүлээв12 сар 12. 10:20“Хүүхдийн Евровидение-2019” Польшид болно12 сар 12. 9:33НҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ12 сар 12. 9:31Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая12 сар 11. 16:46Лондонд Brexit-ийг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсчээ12 сар 11. 10:31Черногорт олон мянган хүн жагсаал цуглаан хийжээ12 сар 11. 10:30Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна12 сар 10. 11:58Э.Макрон даваа гарагийн орой мэдэгдэл хийнэ12 сар 10. 11:58Цагаан ордны тамгын газрын дарга оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө12 сар 10. 10:06АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ12 сар 10. 9:47Албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг Т.Мэйд уриалжээ12 сар 10. 9:34Төрийн нарийн бичгийн дарга маань үзгээ бэлэглэсэн юм шүү12 сар 10. 9:27Их Британийн телевизийн сувгууд “Brexit”-ийн асуудлаарх мэтгэлцээнийг дамжуулахаас татгалзав12 сар 8. 11:42Парист үйлдсэн халдлагын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдэд эрүү үүсгэв12 сар 8. 11:14Э.Чулуунбаатар: Худалдаа эрхлэгчид чуулж тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ12 сар 7. 17:43Н.Учрал: Худалдаа эрхлэгчдээ дэмжсэн цагт л өрхийн орлого, ажлын байр нэмэгдэнэ12 сар 7. 17:37Шүүхийн захиргааны байгууллага ирэх оны зорилтоо тодорхойллоо12 сар 7. 17:12УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна12 сар 7. 16:18АНУ хар тэнгис рүү хөлөг онгоцуудаа илгээхээр бэлтгэж байна12 сар 7. 9:42“Huawei”-н санхүүгийн захирлыг баривчилсантай холбогдуулан БНХАУ эсэргүүцлээ илэрхийлэв12 сар 7. 9:40Өмнөд Солонгосчуудын 60 гаруй хувь нь Ким Жөн Уны айлчлалыг дэмжиж байна12 сар 7. 9:39Д.Нарантуяа: Худалдаачдын нуруун дээр татвар маш хүнд хэцүү тусдаг12 сар 7. 9:17Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүнээр Д.Нарантуяа сонгогдлоо12 сар 6. 17:28Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24Терроризмын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо буурчээ12 сар 6. 9:26

Жижиглэн худалдаа эрхлэгчид тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж ЧУУЛНА

/12-р сарын 5/  -  14 цаг 47 минут

Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос жижиглэн худалдаа эрхлэгчдэд төрийн бодлого үгүйлэгдэж байгаа талаар болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа, Үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Байгальмаа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны зөвлөх, ХҮИС зөвлөх багш Д.Нарантуяа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Чулуунбаатар, Монголын Хүнсчдийн холбооны ахмадын зөвлөл Д.Вандан-Очир, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны хүндэт гишүүн Д.Лхагважав болон 21 аймаг, сум дүүргээс оролцож байгаа худалдаа эрхлэгчдийн төлөөлөгчид оролцож, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, шийдэлд хүрэхээр ажиллаж байгаа талаараа хэлсэн юм.

Тухайлбал, хурлын эхэнд "Монгол улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим,  ГХЯ, Улаанбаатар хотын ЗАА, Монголын Хүнсчдийн холбоо,  ХҮИС-тай хамтран арванхоёдугаар сарын 6-7-ны ѳдрүүдэд “ИХ ХҮРЭЭ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулахаар болсон талаар онцоллоо.

Хэвлэлийн хурлын үеэр, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны зөвлөх, ХҮИС зөвлөх багш Д.Нарантуяа "Өнөөдрийн хуралд 21 аймгийн худалдаачдын төлөөлөл ирсэн байгаа аж. Орон нутагт худалдаачдад тулгамдаж байгаа асуудал нь мэргэжлийн худалдагч байхгүй, худалдааны салбарт ажиллах хүч дутагдалтай байна. Энэ асуудлыг бодлогын хүрээнд хэлэлцэнэ. Хоёрдугаарт гадаадын технологи инновацийг үндэсний үйлдвэрлэлдээ нутагшуулах, мөн стандартуудыг шинэчлэх, худалдааны зохицуулалтын хуулийг шинэчлэх зэрэг олон асуудлыг чуулганаар хөндөнө. Дараагийн нэг асуудал бол үйлдвэрлэлийн асуудал байна. Худалдаа дангаараа хөгжинө гэж байхгүй. Үйлдвэрлэлтэйгээ хоршиж худалдаа хөгжинө. Хэрэглэгчийн хэрэгтэй хүсч байгаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээр дамжуулж бэлтгэж, зах зээлд гаргах нь чухал байгаа юм. Үйлдвэрлэл, худалдаачид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцана. Мөн чуулганаар зөвхөн дотоодынхоо худалдаачдын асуудлыг хөндөхгүй гадаадаас экспертүүдийг сургалт болно. Цаашид худалдааны салбарыг хөгжүүлж сайжруулна" гэв.

Мөн "Жижиглэн худалдаа эрхлэгчдийн салбарыг төрөөс бодлогын хүрээнд дэмжих зайлшгүй шаардлагатай байгааг дуулгасан юм. Түүнчлэн долларын ханш огцом өссөнөөр худалдаачдийн нуруун дээр маш том ачаа болж, жижиглэн худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжийн иргэд түрээс, татвар, торгууль гэх мэт дарамтан дор амьдралаа залгуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгаа талаар ч хэлсэн юм.  

Тэд хоёр өдрийн турш үргэлжлэх арга хэмжээгээрээ  “Хууль эрх зүй, бизнесийн орчин”, “Технологи инноваци”, “Хөрөнгө оруулалт” гэх үндсэн гурван сэдвийн хүрээнд чуулж Дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудал болон өнөөдөр худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг авч үзэж шийдвэрлэх арга зам, боломжуудаа болон цаашдын хөгжлийн гарцуудаа хамтаараа тодорхойлон хэлэлцэж шийдвэрлэх юм байна.

Чуулганы хүрээнд маргааш буюу энэ сарын 6-нд МЖХЭХ-ны их хурал,  өдөр 14.00 цагт Сүхбаатарын талбайд Үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийг ойн баярт зориулсан Монгол Улсын есѳн дүүрэг хорин нэгэн аймгийн жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн оролцсон баярын цуглааныг зохион байгуулах бөгөөд тус арга хэмжээнд Улаанбаатар хотод худалдаа эрхэлж буй ААН, албан байгууллагуудыг идэвхитэй оролцохыг уриаллаа.

Харин ндэсний худалдаа эрхлэгчдийн “ИХ ХҮРЭЭ-2018” чуулганаа энэ сарын 7-нд буюу баасан гарагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулахаар болсон бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс худалдааны салбарын төлөөлөгчид болон эрх бүхий байгууллагын төлөөллүүд ирэхээр болсныг онцоллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.