Шинэ мэдээ

Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй6 цаг 27 минутын өмнөЕгипет, Франц тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийжээ8 цаг 31 минутын өмнөАмерикийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ5 сар 22. 10:03Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 14:57Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 10:09Багдад хотын ногоон бүсэд пуужингийн цохилт өгчээ5 сар 21. 9:36Ш.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна5 сар 21. 9:34Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ5 сар 20. 13:32Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 10:13Австралийн бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулжээ5 сар 20. 9:39Нефтийн олборлолтоо нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ5 сар 20. 9:38Пуужингийн туршилт явуулсныг нь үл харгалзан хүнсний тусламж үзүүлнэ5 сар 18. 10:46НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 10:38Бразилын шинэ Засгийн газар анхны томоохон эсэргүүцэлтэй тулгарчээ5 сар 17. 9:25Персийн булангийн нөхцөл байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй5 сар 17. 9:24Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 13:35Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчин яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцэнэ5 сар 16. 12:07Д.Трамп: Худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ5 сар 16. 9:09В.Путинтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж мэдэгджээ5 сар 15. 11:51АНУ-ын бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ5 сар 15. 11:08“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан анхаарлын төвд байна5 сар 15. 11:07Путин, Эрдоган нар утсаар ярьжээ5 сар 14. 13:08Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 11:40Япон-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах арга замыг эрэлхийлнэ5 сар 14. 9:43Венесуэл, Ираны асуудал ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын хэлэлцэх гол асуудал болно5 сар 14. 9:28Эрэгтэйчүүдийн оношлогооны төв “Алтан жор” ямар үйлчилгээ үзүүлдэг вэ5 сар 13. 11:02“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 18.6 мянган хүн оролцжээ5 сар 13. 10:17АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Москва, Сочи хотуудад айлчилна5 сар 13. 9:39Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад зориулсан 1.5 тэрбум ам.долларыг шилжүүлнэ5 сар 13. 9:38Хан-Уул дүүргийн 39 багшд өнөөдөр хуримаа хийлээ5 сар 10. 16:24

Стандард энд пүүрс агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг "В" болгон дээшлүүлэв

/11-р сарын 12/  -  11 цаг 39 минут

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний Стандард энд Пүүрс (S&P) агентлаг 2018 оны 11-р сарын 09-ний өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалав. Мөн тус агентлагаас Монгол Улсын "шилжүүлэх ба хөрвөх чадварын" үнэлгээг "В” байсныг “В+” болгон нэмэгдүүлж, богино хугацааны зээлжих зэрэглэлийг "В” хэвээр хадгаллаа.

Ийнхүү зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ тус агентлаг дараах үндэслэлийг авч үзсэн байна. 

Монгол Улсын эдийн засагт хүчтэй сэргэлт ажиглагдаж байгаа ба ОУВС-ын хэрэгжүүлж буй хөтөлбөр, санхүүжилтүүдийн тусламжтай төсөв дээр нэгдсэн арга хэмжээ авч, ирэх 3 жилд төсвийн алдагдлыг бууруулан, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхээр байна. 2017 оны эцэст ДНБ-ний бодит өсөлт 5.2%-д хүрсэн бол 2018 оны 1-р хагаст 6.3%-д хүрч, цаашид 2021 он хүртэл түүхий эдийн үнэ, хөрөнгө оруулалт, Таван толгой болон Оюу Толгой нь (2-р шат) үйлдвэрлэлээс хамаарч жилд дунджаар 5.2%-ийн өсөлттэй байх хүлээлттэй байна.

Тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний 10 жилийн жигнэсэн дундаж өсөлт 5.4% байгаа ба нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ойролцоо улс орнуудтай харьцуулахад эдийн засгийн гүйцэтгэл ихээхэн илүү байгаа. Гэхдээ эдийн засаг нь түүхий эдийн үнээс хамааралтайгаар эмзэг хэвээр байна. Энэхүү эмзэг байдал нь эдийн засаг болон төсвийн өөрчлөлт, хэлбэлзлийг нэмэгдүүлж байгаа.

Монголд хэрэгжиж буй хоёр мега төслүүдэд ахиц гарлаа. Нэгдүгээрт Өмнөговьд үйл ажиллагаа явуулж буй Оюу Толгойн алт, зэсний уурхайн хоёр дахь шатны бүтээн байгуулалт юм. Хоёрдугаар төсөл нь Засгийн газрын тооцоогоор 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Таван Толгойн орд бөгөөд 3 байгууллага хамтарч ажиллахаар байгаа.

Түүхий эдийн үнийн өсөлт болон зардал тал дээр сахилга баттай хандсанаас үүдэлтэйгээр төсвийн данснууд 2018 оны туршид сайжирлаа. 2018 оны эхний 9 сарын байдлаар төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 28.6% өссөн бол зардал 5.4% өссөн байна. Засгийн газар 2019 онд төсвийн зардлыг бага зэрэг тэлэх төлөвтэй байгаа ч одоогийн баримталж буй чиглэлд ямар нэг аюул учрахгүй.

ОУВС-аас тэргүүлэн, бусад зээлдүүлэгч нартай хамтран хэрэгжүүлж буй 5.5 тэрбум ам.долларын реформын хөтөлбөр тус улсад санхүүгийн болон техникийн томоохон дэмжлэг үзүүлж байгаа. Монгол Улс хөтөлбөрийн зорилт бүхий тоон үзүүлэлтийг амжилттай хангаад байгаа нь гадаад орчны болон төсвийн дарамтыг бууруулав. 2015-2016 онд макро эдийн засаг болон санхүүгийн огцом стрессийн дараа үүссэн эдгээр ахиц нь уг улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүллээ.

Эх сурвалж: www.standardandpoors.com/ratingsdirect



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.