Шинэ мэдээ

Ил цагаан авлига нэхдэг Ж.Батмагнай даргын хаагуур нь хариуцлага тойроод байна аа, АТГ?4 сар 24. 12:32ОХУ-тай БНАСАУ-ын талаарх байр сууриа ойртуулахаар төлөвлөж байна4 сар 24. 12:30БНХАУ-ын ТЦХ цөмийн шинэ шумбагч онгоцоо үзүүлжээ4 сар 24. 12:18Ким-Путиний уулзалт цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээнд нөлөө багатай4 сар 24. 10:06Макрон: К.Гоны эрхийг хамгаалах хэрэгтэй4 сар 24. 10:03Ж.Цолмон: АШУҮИС судалгааны их сургууль болно4 сар 23. 13:28Шри Ланкад болсон цуврал дэлбэрэлтэд 13 орны 30 иргэн амиа алджээ4 сар 23. 12:46Ким Жөн Ун Номхон далайн флотын хөлөг онгоцыг үзэж магадгүй4 сар 23. 9:45Шинзо Абэ Европ, Хойд Америкт айлчилна4 сар 23. 9:43Порошенко сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөв4 сар 22. 14:41В.Зеленскийд Канадын Ерөнхий сайд баяр хүргэжээ4 сар 22. 14:41Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг сарын сүүлчээр зарлана4 сар 22. 13:56“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компаний захирал Б.МӨНХБАТ гэгч нь МОНГОЛ УЛСАД байхгүй ЦАЛИНТАЙ4 сар 22. 13:38“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 28 мянган хүн оролцжээ4 сар 22. 11:25Д.Песков: В.Путин, Ким Жөн Ун нарын уулзалт болох газрыг мэдэгдээгүй4 сар 22. 11:20Ливийн асуудлаарх тогтоолыг даруй батлахыг уриалжээ4 сар 20. 11:35АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг нийтэлжээ4 сар 20. 11:18БНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй4 сар 19. 12:38Эдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ4 сар 19. 12:37Бельгид салафитуудын 100 орчим байгууллагыг илрүүлжээ4 сар 19. 9:30Лондонд цэвэр агаарын бүс бий болгожээ4 сар 19. 9:21"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 16:14МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 16:01Ким Жөн Ун агаарын цэргийн ангид зочилжээ4 сар 17. 12:21АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэхэд ЕХ бэлэн байна4 сар 17. 9:31АНУ-д газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин нэмэгджээ4 сар 17. 9:30Цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутгаас АНУ-ын хилийн зүг хөдөлжээ4 сар 16. 13:21ХСҮТ-ийн туяа эмчилгээний шинэ аппарат 6 сард ашиглалтад орно4 сар 16. 10:56Зам тээврийн яамны газрын дарга Д.Доржхандын ширээн дээр гацсан төрийн бодлого4 сар 16. 10:11Израильчууд Сар руу “Берешит-2” хөлгийг хөөргөнө4 сар 16. 9:57

Б.Батбаяр: Дунд хугацаанд тогтвортой санхүүжилт хийх боломж бүрдлээ

/10-р сарын 31/  -  14 цаг 19 минут

Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүйгээр анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгожээ. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар тус банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяртай ярилцлаа.

-Засгийн газрын баталгаагүйгээр 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргаж мөнгө нь орж иржээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тиймээ. Энэ сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай татаж чадсан. Ингэхдээ 7.25 хувийн хүүтэй, Засгийн газрын баталгаагүйгээр амжилттай арилжсан. Манай бондын хөрөнгө оруулагчдын 39 хувь нь Америк. 37 хувь нь европ, 24 хувь нь Ази. Түүнчлэн дийлэнх хөрөнгө оруулагч нь активын удирдлагын компаниуд байгаа юм. Манай дансанд хөрөнгийн эх үүсвэр орж ирсэн байгаа. Ийнхүү бонд амжилттай арилжаалсан нь улсын валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, богино хугацааны валютын гарах урсгалыг багасгах, дотоодын валютын захад үүсээд буй хэлбэлзлийг сааруулахад эерэгээр нөлөөлсөн. Энэ удаагийн бондод хөрөнгө оруулагчдын захиалга эрэлтээс найм дахин давж биелэсэн нь гадаад зах зээлээс хөрөнгө босгоход эерэгээр нөлөөлөх жишиг хэлцэл боллоо.

-Энэ удаагийн эх үүсвэрийг валютын ханшийн эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ. Мөн 2020-2024 онд эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх болно гэж эдийн засагчид хэлж байна. Энэ нь өмнө нь авсан бондуудын эргэн төлөлтийг хийх цаг хугацаатай давхцаж байна?

-Хөгжлийн банкны зүгээс валютын ханшийн эрсдэлээс хамгаалахын тулд хоёр төрлийн арга хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, аль болох ам.долларын орлоготой төслүүдийг санхүүжүүлэх. Ингэснээр тухайн төсөл хэрэгжихэд ханшийн өсөлт дарамт үүсгэхгүй. Түүнчлэн тухайн төсөл бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргавал ханшийн эрсдэлийнхээ 60-аас багагүй хувийг хаах боломж бий. Нөгөөтэйгүүр үүсмэл хэрэгсэл буюу своп хэлцэлийг ашиглаж болно. Мөн Төвбанктай своп хэлцэл хийх эрх манай банкинд байдаг. Валютын ханшийн хувьд энэ онд эдийн засаг сэргэсэнтэй холбоотойгоор импортын хэмжээ өссөн нь ханшийн савалгаанд нөлөөлж байгаа. Гэхдээ “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дуусах хүртэлх хугацаанд харьцангүй тогтвортой байх болов уу. Мэдээж Монгол Улсын хувьд валют олж байгаа гол эх үүсвэр нь уул уурхайн салбар. Тэгэхээр Оюутолгойн дунд шатны санхүүжилт дуусч үйл ажиллагаа нь жигдэрэх үе буюу 2021-2022 оноос бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлбэл валютын ханш буух нөхцөл бүрдэнэ гэж бид үзэж байгаа. Манайхаас гарч байгаа санхүүжилтийг төсөл хөтөлбөрт зарцуулахын хэрээр эргэн төлөлт амжилттай байх нь олон улсын зах зээлээс босгосон мөнгөө төлөхөд хүндрэл гарахгүй.

Дээрх онуудад бондуудын эргэн төлөлтийг хийх учиртай. Бидний хувьд санхүүжилт өгөх төслүүдээ ноос, ноолуур болон экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг төслүүдэд оруулсан. Салбарынхаа онцлогоос хамаарч богино хугацаатай байгаа. Өнгөрсөн хугацаанд 1.7 их наяд төгрөгийг зээл хэлбэрээр гаргасан. Төлбөр хийх хувилбарыг тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулдаг. Нөгөөтэйгүүр манай эдийн засаг сэргэж буй учраас зээлжих зэрэглэл өсч байна. Ингэснээр гаднаас татах санхүүжилтийн хүү буурна. Энэ нь илүү хямд эх үүсвэрээр сунгах эсвэл өрийн удирдлагын бусад арга хэрэгслийг ашиглах бололцоо бий.

-Богино хугацаатай зээлийн эргэн төлөлтөд зарцуулахаар бонд босгосон гэж ойлгож болох уу?

-Манай банкны богино хугацаатай эх үүсвэр банк хоорондын хүүгийн хувь хэмжээ өсч байгаа учраас бид менежмент хийсэн юм. Энэ хүү өсч байгаа шалтгаан нь АНУ-ын төвбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэнтэй холбоотой. Хэрэв бид богино хугацаатай эх үүсвэрээ хадгалах юм бол зургаан сарын дараа гэхэд 8.5, жилийн дараа есөн хувийн хүүтэй болно гэж үзсэн. Тэгэхээр есөн хувийн хүү төлөх үү 7.25-ыг төлөх үү гэдэг сонголт хийх хэрэгтэй болсон. Мэдээж бид богино хугацаатай хүү өсөх магадлалтай санхүүжилтийг 7.25 хувийн хүүтэй санхүүжилтээр сольсноор тогтмол эх үүсвэрээс дунд хугацаанд тогтвортой санхүүжилт хийх боломж бүрдэнэ.

-Активийн чанарыг сайжруулахаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Манай банкнаас гарсан зээлийн 30 хувийг таван том аж ахуйн нэгж авсан бөгөөд төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн гурван компани бий. Тухайлбал, Төрийн орон сууцны компанид өгсөн зээлийн санхүүжилтээр олон төслүүдэд санхүүжилт хийсэн боловч хугацаанд нь төлж чадаагүй. Мөн зарим төсөл нь 2-3 жил гацсан байгаа юм. Өнгөрсөн 2017 оны дөрөвдүгээр сард манайхаас санал оруулсны дагуу “Буянт Ухаа-2” төслийн барилгыг зээлэндээ хурааж авсан. Ингээд тухайн төслийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжид нэмэлт санхүүжилт олгосны дүнд энэ оны сүүлч буюу арванхоёрдугаар сард ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Түүнчлэн “Эрдэнэс Монгол” компанийн урд хилтэй холбогдох төлбөртэй автозам барихаар зээл авсан. Зээлийн эргэн төлбөрт асуудал үүссэн. Учир нь автомашины эзэмшигч компаниуд замын төлбөр төлөхдөө асуудал үүсгэдэг юм байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ ярилцаж байгаа. Мөн Хөтөлийн цементийн үйлдвэр, Эрэлийн барилгын үйлдвэрт зээл олгосон. Цементийн үйлдвэрийн тухайд улсын комисс барилгыг нь хүлээж авалгүй хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ талаар салбарын яам болон орон нутгийн засаг захиргаанд хандаж байна. Хэрэв төслийг улсын комисс хүлээж аваад үйл ажиллагаа нь хэвийн явбал бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах зэрэг зарим асуудлыг шийдүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллана.

-Дахиж бонд гаргах шаардлага бий юу?

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой хүлээсэн үүрэг бий. Тэгэхээр 2023 он хүртэл зээлээ нэмэгдүүлэх шаардлага байхгүй. Одоо байгаа эх үүсвэрээрээ зээлээ төлөөд явах хангалттай эх үүсвэртэй.

-Өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар?

-2017-2018 онд Монгол Улсын хувьд зээлжих зэрэглэл буурч, хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон, бизнес эрхлэгчдийн хувьд хүлээлтийн  жил байсан боловч МУХБ-ны зүгээс үүссэн нөхцөл байдалд шинжилгээ хийж, банкныхаа эрх зүйн орчныг сайжруулах, харилцагчдын итгэлийг сэргээх, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх зорилго тавин ажиллаж тодорхой эерэг үр дүнд хүрлээ. Тухайлбал, Банкны эрх зүйн шинэ орчинд  бие даасан, хараат бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон. Мөн Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн төлбөрийг хугацаанд нь төлөх онцгой  хариуцлагатай жил байсан бөгөөд 580 сая ам.долларын Евро бондыг оролцуулан нийт нэг тэрбум 22 сая ам.долларын гадаад эх үүсвэрийн эргэн төлөлтийг хийсэн. Түүнчлэн сүүлийн долоон улирлын туршид банкны актив хөрөнгийн хэмжээ 3.4-3.9 их наяд төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 3.4 их наяд төгрөгт хүрээд байна.

Сэтгүүлч Д.Оюунчимэг

Эх сурвалж: Зууны мэдээ сонин /2018.10.25/



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.