Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Керчийн хоолойд болсон асуудалтай холбогдуулан Азовын тэнгис рүү хөлөг онгоц илгээхийг НАТО-гоос хүсчээ.
Тэрбээр Германы “Bild” сонинд ярилцлага өгөхдөө, НАТО-гийн хөлөг онгоцнууд Украины аюулгүй байдлыг хангаж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Өнгөрсөн ням гарагт Хар тэнгис болон Азовын тэнгисийн дунд орших Керчийн хоолойд байсан Украины гурван хөлөг онгоц руу ОХУ гал нээж, багийн гишүүдийг баривчилсан үйл явдал болсон билээ.
НАТО энэ асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ, Украиныг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм.
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ирэх онд болох сонгуулийн өмнө өөрийн нэр хүндийг бэхжүүлэхийн тулд энэ өдөөн хатгалгыг зохион байгуулсан гэж түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин буруушаасан байна.
Харин П.Порошенко уг хэрэгтэй холбогдуулан Украины хил орчмын бүс нутгуудаар 30 хоногийн хугацаатай дайны байдал зарлаад байгаа билээ.
12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ХАХА НАТО АЗОВЫН ТЭНГИСРҮҮ УСАН ОНГОЦ ЯВУУЛАХЫГ НЬ ХАРАЯ Л ДАА, УСАН ОНГОЦ БАЙТУГАЙ УСАН ОНГОЦНЫ ЗУРАГ Ч АВААЧИЖ ЧАДАХГҮЙ ШД ХАХА
ene pizdaak monhiin saihan mongonii undargatai boljee. orosuud, Putin bidniig alah geed baina geed l gonginoj saya sayaar ni baruunaas salgaad suuj baidag bolloo
сонгуулийн шоу сүржигнэж нэр хүнд олж дахин сонгогдоно гэж бодож байгаа хохоол яг манай хэд шиг
одоо тэгвэл Орос европын усан хилийг зөрчөөд үз. тэгвэл наадуул чинь яаж орилж чарлах бол
Энэ Украйн гэж улсад ганц олигтой удирдагч байсангүй. Энэ алиа нөхөр бол Украйныг дуусгаж бгаа дөө
Порошенко гэж ерөнхийлөгч шившгээ ч дэлгэж байна даа.Өөрөө хилийн маргаан өдүүлчихээд бусад руу буруугаа чихээд, түүгээр далимдуулж дайны гал өрдөх гээд муу ёсрын амьтан.14 онд Малайзын 300 гаруй зорчигчидтой иргэний онгоцыг устгах тушаал өгчихөөд бас л Оросуудыг гүтгэсэн, юу ч олж долоогоогүй.Бүх баримт өөртэй нь холбогдосон.
НАТО-нхан тэгээд нэг авантюрист шоколадчиний төлөө амиа өгөх тэнэгүүд гэж үү. Тэрний орноос сагсуу янкуудыг оруулах хэрэгтэй.Тэд, бүх дэлхий манай нутаг гэж донгосдог юм чинь гүйгээд ирж мэднэ.
НАТО-г тараах хэрэгтэй
Байсан усан онгоцууд гэнэ үү? ОХУын хилйиг зөрчиж орж ирсэн цэргийн зэвсэглэсэн хөлөгүүд байсан. Энэ орчуулж байгаа хүмүүс эсвэл сэтгүүлч нар жоохон юм уншиж баймаар байна шүү. Азовын тэнгис , хар далай, кэрчийн хоолой яг хаана байдагыг ч мэдэхгүй.
proshinko anhnaasaa l tivuudiin bolon tom gurnuudiin hoorond ys hayj ashig ologch ochuuhen biznesmen umaa
Энэ олхиогүй улс ингээд дайн дэгдээлээ.
НАТО тэртусмаа Америк ах нь Оросоос айж өөрсдийгөө яаая гэж байж дээр нь Украйныг хамгаална гэж юу байхав. Эцсийн арга нь болох дундын зайн пуужинг хориглох гэрээгээс гарна гэж Европыг аюулд оруулсан Америк бүр ч гөлөг болно биз