Шинэ мэдээ

Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй7 цаг 34 минутын өмнөЕгипет, Франц тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийжээ9 цаг 38 минутын өмнөАмерикийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ5 сар 22. 10:03Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 14:57Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 10:09Багдад хотын ногоон бүсэд пуужингийн цохилт өгчээ5 сар 21. 9:36Ш.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна5 сар 21. 9:34Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ5 сар 20. 13:32Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 10:13Австралийн бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулжээ5 сар 20. 9:39Нефтийн олборлолтоо нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ5 сар 20. 9:38Пуужингийн туршилт явуулсныг нь үл харгалзан хүнсний тусламж үзүүлнэ5 сар 18. 10:46НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 10:38Бразилын шинэ Засгийн газар анхны томоохон эсэргүүцэлтэй тулгарчээ5 сар 17. 9:25Персийн булангийн нөхцөл байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй5 сар 17. 9:24Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 13:35Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчин яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцэнэ5 сар 16. 12:07Д.Трамп: Худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ5 сар 16. 9:09В.Путинтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж мэдэгджээ5 сар 15. 11:51АНУ-ын бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ5 сар 15. 11:08“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан анхаарлын төвд байна5 сар 15. 11:07Путин, Эрдоган нар утсаар ярьжээ5 сар 14. 13:08Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 11:40Япон-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах арга замыг эрэлхийлнэ5 сар 14. 9:43Венесуэл, Ираны асуудал ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын хэлэлцэх гол асуудал болно5 сар 14. 9:28Эрэгтэйчүүдийн оношлогооны төв “Алтан жор” ямар үйлчилгээ үзүүлдэг вэ5 сар 13. 11:02“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 18.6 мянган хүн оролцжээ5 сар 13. 10:17АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Москва, Сочи хотуудад айлчилна5 сар 13. 9:39Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад зориулсан 1.5 тэрбум ам.долларыг шилжүүлнэ5 сар 13. 9:38Хан-Уул дүүргийн 39 багшд өнөөдөр хуримаа хийлээ5 сар 10. 16:24

Барьцаалагдсан сурагчдыг суллажээ

/11-р сарын 23/  -  11 цаг 34 минут

Камеруны баруун өмнөд нутгийн Кумба суурин дахь хувийн сургуулиас барьцаалсан есөн сурагч болон нэг багш суллагдсан тухай орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч “Синьхуа” агентлагт мэдээлжээ.

Суурингийн оршин суугчид 15 орчим сурагч, нэг багш барьцаалагдсан гэж мэдээлсэн боловч энэхүү мэдээллийг худал байсныг тогтоосон байна.

“Сурагчид бүгд суллагдсан. Багш шархадсан хэдий ч мөн суллагдсан. Тэд бүгд гэр бүлийнхэнтэйгээ уулзаад байна. Хүүхдүүдийг барьцаалсан этгээдүүд зэвсэглэсэн салан тусгаарлагчид байсан” гэж цагдаагийн газрын төлөөлөгч Нтоу Ндун мэдээлжээ. Засгийн газрын хүчний явуулсан ажиллагааны үеэр дөрвөн салан тусгаарлагч амь үрэгдсэн гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Энэ сард Камеруны Англи хэлээр ярьдаг бүс нутагт бага насны хүүхдүүдийг барьцаалсан хэрэг хоёр удаа гарсны нэг нь энэ бөгөөд салан тусгаарлагчид тус бүс нутаг дахь сургуулиудыг хаахыг шаарддаг ажээ. Орон нутгийн удирдлагуудын мэдээлснээр, салан тусгаарлагчид хаалгаа барихаас татгалзсан 100 гаруй сургуульд гал тавьсан аж.

11 дүгээр сарын эхээр Баруун хойд бүс нутгийн бага сургуулийн 79 сурагчийг барьцаалсан хэрэгт Засгийн газрын хүчин мөн салан тусгаарлагчдыг буруутгаж байгаа юм. Хүүхдүүдийг хэд хоногийн дараа суллан явуулсан бөгөөд салан тусгаарлагчид өөрсдийгөө олон улсад таниулахын тулд ийм төрлийн хэргийг үйлдэх болсон байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Камеруны Засгийн газрын хүчин болон “Амбазониа” гэдэг нэртэй улс байгуулахыг хүсдэг зэвсэглэсэн салан тусгаарлагчдын хооронд мөргөлдөөн өрнөсөөр байгаа юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.