Шинэ мэдээ

Порошенко сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөв4 сар 22. 14:41В.Зеленскийд Канадын Ерөнхий сайд баяр хүргэжээ4 сар 22. 14:41Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг сарын сүүлчээр зарлана4 сар 22. 13:56“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компаний захирал Б.МӨНХБАТ гэгч нь МОНГОЛ УЛСАД байхгүй ЦАЛИНТАЙ4 сар 22. 13:38“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 28 мянган хүн оролцжээ4 сар 22. 11:25Д.Песков: В.Путин, Ким Жөн Ун нарын уулзалт болох газрыг мэдэгдээгүй4 сар 22. 11:20Ливийн асуудлаарх тогтоолыг даруй батлахыг уриалжээ4 сар 20. 11:35АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг нийтэлжээ4 сар 20. 11:18БНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй4 сар 19. 12:38Эдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ4 сар 19. 12:37Бельгид салафитуудын 100 орчим байгууллагыг илрүүлжээ4 сар 19. 9:30Лондонд цэвэр агаарын бүс бий болгожээ4 сар 19. 9:21"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 16:14МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 16:01Ким Жөн Ун агаарын цэргийн ангид зочилжээ4 сар 17. 12:21АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэхэд ЕХ бэлэн байна4 сар 17. 9:31АНУ-д газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин нэмэгджээ4 сар 17. 9:30Цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутгаас АНУ-ын хилийн зүг хөдөлжээ4 сар 16. 13:21ХСҮТ-ийн туяа эмчилгээний шинэ аппарат 6 сард ашиглалтад орно4 сар 16. 10:56Зам тээврийн яамны газрын дарга Д.Доржхандын ширээн дээр гацсан төрийн бодлого4 сар 16. 10:11Израильчууд Сар руу “Берешит-2” хөлгийг хөөргөнө4 сар 16. 9:57Умард Солонгосчууд үндэсний гол баяраа тэмдэглэж байна4 сар 16. 9:56Трамп 30 гаруй сая ам.долларын хандив цуглуулжээ4 сар 15. 14:46Ким Жөн Ун энэ сард ОХУ-д айлчилж магадгүй4 сар 15. 11:02Ж.Цолмон: АШУҮИС-ийн эмнэлэг Монголын багш нарын эрүүл мэндэд хувь нэмэр оруулна4 сар 15. 9:51“Boeing 737 Max” онгоцоор нислэг үйлдэх хугацааг хойшлуулжээ4 сар 15. 9:50Сири, Ирак болон Иран улс төмөр замуудаа холбохоор төлөвлөж байна4 сар 15. 9:41Хунтайж Харри гэргий М.Маркли нар хүүхдээ ургамал хоолоор өсгөнө4 сар 13. 12:19Ассанжийг шилжүүлж магадгүй байгаа нь сэтгүүлчдэд аюултай гэв4 сар 13. 12:18АНУ Ж.Ассанжийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ4 сар 13. 11:21

Хэлсэн үгээ санаач Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ

/11-р сарын 19/  -  10 цаг 16 минут

“..Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна. Монгол Улс мандан бадарч, Монгол төр мөнхөд оршиг. “ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.10.04/ Энэ бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаж, төрийн жолоог атгасан У.Хүрэлсүхийн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үг. Ард иргэдийн итгэлийг хамгаалахын төлөө амиа өгөхөөс ч буцахгүй гэдэг эрс ширүүн мэдэгдлийг чуулганы индрээс хийж байв. Ард түмэн хэлсэн үгийг нь чих тавин сонссон. Жинхэнэ монгол эр хүний хэв шинжит дүр төрхийг бүрдүүлсэн гэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд иргэдийн итгэл хүлээлгэсэн нэг жил албан тушаалын тэмцлээс хэтэрсэнгүй. Одоо л олон нийт хийтэй мэдэгдэл, уран үгээр эмч, багш нарыг цалинг нэмж, шатахуун, валютын ханшийг бууруулдаггүй юм байна гэдгийг бодитоор мэдэрч байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдрийг хүртэл нүдэнд харагдаж, гарт баригдах юу хийсэн юм бэ. Иргэдийн аж амьдрал түүний амлаж байснаар өөдлөн дэвшив үү. Харин ч эсрэгээрээ бензиний үнэ тэнгэрт хадтал өсч, үүнийг дагаад өнөөх гурил, будаа, сахар зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөгдөв. Багш, эмч нар цалингаа нэмэхийг шаардаж, Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийв. Хамгийн хачирхалтай нь анх удаа 9 дүгээр сарын 1-нд бяцхан сурагчид хичээлийн танхимдаа биш цоожтой хаалганы цаана өнжсөн. Шинэ хувцсаа өмсч, ангийнхантай уулзахаар хөөрцөглөж байсан сурагчид багш нарын жагсаалыг бас нэгэн “золиос” болсон билээ. Ерөнхий сайд 2018 оныг төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах жил болгон зарласан. Гэтэл эсрэгээрээ төрийн албаны хямралын жил болж орхив. Бодлого боловсруулах учиртай төрийн яаманд албан тушаалын маргаан даамжирч эрдэнэт хүний амь нас эрсэдсэн аймшигт хэрэг гарлаа. Хэсэгтээ нийгмийг айдаст автуулав. Яамыг толгойлж байсан сайд, дэд сайд нар ажлаа өгснөөр энэхүү газрын даргын амь насанд хүрсэн хэргийг хав дараад өнгөрүүлэхийг оролдлоо. Даарин дээр давс гэгчээр удалгүй Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэр бүхий гишүүд хамраалал бүхий хүмүүст бага хувийн хүүтэй зээл авч өгсөн нь илчлэгдлээ. У.Хүрэлсүхийн кабинетын ҮХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийн эхнэр хүртэл энэ сангаас зээл авсан нь илчлэгдэж, албан тушаалаа өглөө. Салбарын сайд нь давуу эрхээ ашигласан нь ёстой л нөгөө чононд хонь хадгалуулахын үлгэр гэгч боллоо. “Надаас болон миний Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй” гэж чуулганы индрээс тунхаглан зарлаж байсан У.Хүрэлсүх Ерөнхий сайд ганц сайд огцруулаад нийтийн бухимдлыг нам дарна гэж төлөвлөсөн нь байгаа оносонгүй. Нийгмийн цахим сүлжээгээр “Бид уучлахгүй” аян өрнөж, жирийн иргэдийн боломжийг хулгайлсан улстөрчдөд хариуцлага тооцохыг У.Хүрэлсүхээс шаардах боллоо. Гэтэл өнөөх зоригтой, зүрхтэй Ерөнхий сайд маань бүлх залгисан мэт чимээгүй байсаар. Саяхны чуулганы нэгдсэн хуралдаанд асуулгад хариулах байснаа “Нуруу өвдлөө” гэж шалтаглаад ирсэнгүй. Өнгөрсөн долоо хоногт Монголын улс төр бужигнаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх баахан зам харайв. Хотын дарга Су. Батболдыг огцруулах тогтоол гаргаж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрууллаа. Иргэд яг үнэндээ улстөржилтөөс залхаж байна. Ард иргэдэд шатахууны үнэ тогтворжиж, валютын ханш буурч, гар дээр авдаг цалин нь хэдэн төгрөгөөр нэмэгдэн, хүүхдүүд нь чанартай боловсрол эзэмшиж байх л чухал байна. Одоо иргэд Ерөнхий сайдаас сүржин мэдэгдэл, хоосон амлалтаас илүүтэй бодитой үр дүн хүлээж байна. Хэлсэн үгээ эргэж нэг санаач Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ, таны хамгийн их айдаг ард түмний итгэл аль хэдийнэ алдарчихаад байна.

Б.Гүнбилэг



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.214ZOCHIN   • 2018, 12 сарын 14. 13 цаг 33 минут

MI- enh boldin derged hurel suh buh talaaraa davuu shuu Ard tumen yamar hairtaig saya haraa bizdee

202.9.43.210Бат   • 2018, 12 сарын 9. 10 цаг 06 минут

Одоо манайд үндсэн хуулиндаа тусгаж параламентын 2 танхимтай болж төрд ард түмний хяналт л хэрэгтэй болсоон

66.181.181.102Сонгогч   • 2018, 11 сарын 25. 20 цаг 54 минут

Задаа итгэлийг авч явж даанч чадсангvй ээ тун харамсалтай одоо яая гэхэвдээ огцорохоосдоо

64.119.17.250mongolmaa   • 2018, 11 сарын 23. 19 цаг 46 минут

hohi ni ee namin ner solij hariutslaga uurne gej tomrool gadagsh zugataj hariutslaga uureed nam olonh bologoor shadar saidin suudlaar shagnuulaad jenkotoi niilj namaa bujignuulj 2 huvaaj ih medegchiin dur esgeed hohin ee huntejeevel tolgoi tsusfana gej enee

124.158.93.7Зочин   • 2018, 11 сарын 23. 12 цаг 01 минут

Монгол улсын ерөнхий сайдад энэ хүний мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлага, хувь хүнийх нь зан араншин арай л дэндүү жулдаж байгаа нь үнэн. Магадгүй гал комдандын дарга хийвэл арай дөхөх байх.

103.9.89.18Зочин   • 2018, 11 сарын 22. 15 цаг 34 минут

Тэнэг салхин сэнс тонил

45.117.35.6D.Erdenebileg   • 2018, 11 сарын 22. 12 цаг 55 минут

Ene door setgegdel bichsen nuhudvvd yamar uruvdultei amitad ve. Bodvol nuguu nuguu idej uudag nuhudiin gar hul yum baihdaa. SHudarga es U.Hvrelsvh 2 yalnaa

66.181.160.76Са   • 2018, 11 сарын 22. 8 цаг 56 минут

Сүхийг буруу ишилсэн МАН өөрөө хамгийн их буруутай. Үр могойндоо идүүлээд монголын их улс төрөөс бандааштай, аллагатай, ЖДҮтэй уучлал ихэмсэглэл, Наранхүүгийн 2 тэр бумтай,нүдний булайтайгаа үүрд алга болж сөнөж мөхлөө дөө хөөрхий. ум сайн амгалан болж монгол төр цэвших болтугай.

202.9.40.48Иргэн Сүх   • 2018, 11 сарын 21. 15 цаг 15 минут

Овоо юм хийх байх гэж бодож байлаа.Байдаггүй дээ. Хүний ятагалганд орж өөрийн мэдэлгүй болсон амьтан юу л гавиа аж. төрийг самууруулагч нэрээр түүхэнд үлдлээ дээ хөөрхөс

103.212.116.162Иргэн   • 2018, 11 сарын 20. 19 цаг 08 минут

Угаасаа зөнөчихсөн хүн биш үү. Наадах чинь энэн үгнүүдээ мартсан ийм хүнээр засаг бариулаад ч яахав дээ. Зүгээр л огцоруулчих

66.181.184.123Зочин   • 2018, 11 сарын 20. 13 цаг 57 минут

Битгий тархи угаа МАНАН минь

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.