Шинэ мэдээ

Э.Баасанжалба: Архивын лавлагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй болсон6 цаг 10 минутын өмнөМУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг шинэ уран бүтээлээрээ мэндчилж байна6 цаг 12 минутын өмнө“Бүсгүйн зурвас” жүжгийн дуу цацагдаж эхэллээ6 цаг 14 минутын өмнөЕвропын депутатыг Венесуэлээс гарахыг шаарджээ8 цаг 15 минутын өмнөХаитид жагсагчид АНУ-ын төрийн далбааг шатаажээ8 цаг 15 минутын өмнөНҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхээс татгалзжээ2 сар 18. 9:23“Шар хантаазатнууд”-ын жагсаал цуглаанд оролцогчдын тоо буурчээ2 сар 18. 9:20АНУ-ын жижиглэн худалдааны борлуулалт буурчээ2 сар 16. 12:23"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 12:15Цагаандаа гарсан луйварчин Ц.Энхтайван гэгч хүүхний хэрэг шүүхэд шилжээд байна2 сар 15. 13:43Д.Трамп улс даяар онц байдал зарлахаар төлөвлөж байна2 сар 15. 11:14Хориг арга хэмжээнүүд нь алсдаа АНУ-д хохирол учруулна гэж үзэж байна2 сар 15. 10:00БНХАУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна2 сар 15. 9:31АНУ дахь Венесуэлийн Элчин сайдын яамны дансанд нэвтрэх боломжтой болжээ2 сар 15. 9:29Трамп түр зогсолтоос зайлсхийх саналд гарын үсэг зурахаар төлөвлөж байна2 сар 14. 12:33Ховд аймаг Боррего Спрингс хоттой түншлэлийн харилцаа тогтоолоо2 сар 14. 10:01ОПЕК нефтийн эрэлтийн урьдчилсан таамгаа бууруулав2 сар 14. 9:46Мансууруулах бодисын зартай наймаачин Х.Гусманы гэм буруутайг тогтоожээ2 сар 14. 9:45Хяналтын шинжээчид БНАСАУ-ын цөмийн объектуудыг шалгана2 сар 13. 12:38Зочид буудалд гарсан гал түймрийн улмаас олон хүн амиа алджээ2 сар 13. 12:37АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг үр дүнтэй болно гэж үзэж байна2 сар 13. 12:16Македон улсын нэрийг өөрчлөх ажлыг эхлүүлжээ2 сар 13. 11:37Сөүл хотын нохой нядалгааны газруудыг хаана2 сар 13. 9:52“Renault” компанийн шинэ тэргүүн Японд очно2 сар 12. 12:42Энэтхэгт хуурамч согтууруулах ундаанд олон хүн хордож амиа алджээ2 сар 12. 9:22Унгарын Ерөнхий сайд төрөлтийг дэмжих шинэ төлөвлөгөө танилцуулжээ2 сар 12. 9:22Хоккайдо болон Сахалины оршин суугчдыг визгүй зорчуулах чиглэлд хамтран ажиллана2 сар 11. 10:35Одон орончид шинэ жижиг галактик нээжээ2 сар 11. 9:22"Ростех" утасны яриаг замаас нь барьж сонсохоос хамгаалсан утас худалдаанд гаргав2 сар 11. 9:15Хугацаанаас нь өмнө сонгууль явуулах асуудлыг ард түмэнтэйгээ хэлэлцэхэд бэлэн байна2 сар 4. 12:36

ОДДЫН ӨВЧИН инээдмийн жүжгийн нээлт энэ сарын 15-нд болно

/11-р сарын 12/  -  16 цаг 45 минут

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ 11 дүгээр сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчиддээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.

Зохиож, найруулсан жүжгүүд нь Бродвейн театрын тайзыг эзэгнэж, Холливудын дэлгэцийг дүүргэж байдаг К.Людвиг хэмээх энэ эрхмийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдаж үзэгчидэд инээд баясалыг хүртээх нь гарцаагүй.

Америкийн зохиолч К.Людвиг Монголын үзэгчдэд хэдийнэ танил болсон зохиолч юм. Түүний “Гол дүрийн амрагууд” жүжгийг УГЗ найруулагч Н.Ганхуяг 2009 онд манай тайзнаа найруулан тавьж үзэгчдийн хүртээл болгож байсан билээ.

Уг зохиол нь 16 хэлээр орчуулагдаж, хорин таван оронд тавигдсан байдаг.

Орчин цагийн театрын шинэ урсгал чиглэлээр жүжиг найруулж, зохиодог Кен Людвиг нь нийгэм, цаг үе, хүмүүсийн харилцааны хүрээнд тулгамдсан эмзэг асуудлыг цаг ямагт хөндөж соёл иргэншил, технологийн дэвшил, оюун ухааны шинэчлэлийн эерэг-сөрөг талыг гэр бүлийн хүрээнд тавьж, хүн нийгмээс ямагт хариу нэхэж байдгаараа өвөрмөц зохиолч. Драмын зөрчлийг инээдмийн хэлбэрээр, нэн сонирхолтой гаргадаг нь Кен Людвигийн бусдаас ялгагдах нэгэн онцлог юм.

“Оддын өвчин” инээдмийн жүжгийн продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, Ерөнхий найруулагчаар СТА Ч.Түвшин, орчуулагчаар УГЗ Н.Ганхуяг,  хөгжмийн зохиолчоор УГЗ Г.Энхбаяр, ерөнхий зураачаар СТА С.Ариунболд нарын баг ажиллаж байна.

Шинэ жүжгийн гол дүрүүдэд:

Макс–Э.Тодгэрэл /СТА/, Мэгги–Г.Номуун, Б.Сэтгэлтүвшин, Сондерс-Ц.Жаргалсайхан, Жулия-Ц.Баясгалан, Тито – Г.Алтангэрэл /СТА/, Мария – Н.Баярмаа /СТА/, Диана – Б.Золзаяа, Тахар – Б.Золжаргал

Бид энэхүү уран бүтээлээр дамжуулан “Өнөө цагт хүн болгон манлайлагч-лидер, олноос онцгойрсон “Од” болох гэж зүтгэн, тэрнийхээ төлөө  найз нөхөд, гэр бүлээсээ урваж, хүн чанараа гээж хаяж байна.  Чухамдаа бол ингэж л болохгүй юм шүү” гэсэн гэгээлэг, ухаалаг, хүнлэг санааг үзэгчидэд хүргэхийг зорьж, бодол эргэцүүлэлээ хамтдаа хуваалцахыг хүслээ.

“Оддын өвчин” жүжгийн тайз чимэглэл, хувцас, эдлэл хэрэглэлийг өвөрмөцөөр шийдэж, орчин цагийн модерн, авангард урсгалыг реалист хэлбэрээр уялдуулан урлан бүтээснээрээ сценографийн урлагт шинэ эрэлхийлэлтэй тун өвөрмөц бүтээл болох юм.

Энэ утгаараа найруулагч, уран бүтээлчдийн энэхүү жүжигт хандах хандлагын өвөрмөц илэрхийлэл, цоо шинэ өнгө төрхийг харна гэдэгт итгэлтэй байна.

 “Оддын өвчин” жүжгийн танилцуулга

Уг жүжгийн үйл явдал АНУ-ын Огайо муж улсын Клевлэнд хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд өрнөнө. Дуулаачийн компаний ерөнхий менежер Сондерс нь алдартай дуучин, гайхамшигт тенор хоолойтон Тито Мереллитэй “Отелло” жүжгийн тоглох гэрээ байгуулснаар тоглолтын урилга, зараа сүр дуулиантай тарааж, театрын уран бүтээлчид төдийгүй хотын бишрэн шүтэгч иргэдТитог тэсэн ядан хүлээж буйгаар эхэлнэ. Тэгтэл Тито...

Үргэлжлэлийг харин та жүжгээс үзээрэй...

Тоглолтын тасалбарыгУДЭТ-ын касс, WWW.TICKET.MN, Үнэгүй хүргэлт: 1900-1800-аар худалдаалж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.