Шинэ мэдээ

Венесуэлийн парламент түр Засгийн газар байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ1 сар 19. 11:18Гишүүдийн олонхийн саналаар даргаа огцруулдаг болох нь Ерөнхийлөгчийн засаглалыг ойртуулах алхам уу1 сар 18. 16:26Төрийн департамент ажилдаа эргэн орохыг ажилтнууддаа уриалжээ1 сар 18. 15:11Д.Сумъяабазар сайд Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа1 сар 18. 15:05Дарамтын “гурвалжин”1 сар 18. 12:52Ж.Батзандан гишүүн та миний гэр бүлийн амьдрал руу дэндүү орж байна шүү1 сар 18. 12:50БНАСАУ-ын төлөөлөгч Вашингтон хотноо хүрэлцэн очжээ1 сар 18. 10:44Бээжинд кибер аюулгүй байдлын аж үйлдвэрийн цогцолбор байгуулна1 сар 18. 9:29Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл хуульчдын шүүмжлэлд өртөв1 сар 17. 15:29Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа1 сар 17. 12:09Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ1 сар 17. 11:09Их Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна1 сар 17. 10:28“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав1 сар 17. 10:11АНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ1 сар 17. 9:46Канадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53

Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ

/11-р сарын 6/  -  16 цаг 07 минут

Эрдэнэт хотын унаган хүүхдүүд санаачлан “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо”  нийгэмд үйлчлэх  Төрийн бус байгууллагыг байгуулжээ. Залуусын бүтээлч санаачлага, үйлдвэрлэгчдийг дэмжих замаар Эрдэнэт хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготой уг  байгууллагын  Гүйцэтгэх захирал У.Энхбаяр болон тэргүүлэгчид  өөрсдийн үйл ажиллагаа, чиглэлийг сэтгүүлчдэд танилцуулав.  Манай улсын гурав дахь том хот хэмээдэг Эрдэнэтийн унаган хүүхдүүд хэдийнэ эрийн цээнд хүрч, төрөлх хотоо хөгжүүлэх үйлсэд манлайлан гар бие оролцох цаг үе ирсэн нь энэхүү зорилгын үндэс болсон байна. Тиймээс “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагад зөвхөн тус хотод төрж, өссөн залуучууд нэгдсэн нь онцлог юм.

Өнөөдрийн байдлаар, Орхон аймгийн хэмжээнд 135 аж ахуйн нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг гэсэн статистик тоо бий.  Зуу гаруй мянган хүн амтай хотын хувьд энэ хангалттай биш. Тиймээс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжсэнээр энэ тоон үзүүлэлтийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хот болгоно гэж тэд ярьж байна. Энд уул уурхайн салбарын тэргүүлэгч компани Эрдэнэт үйлдвэрийг түшиглэх нь хамгийн давуу талтай. Орон нутгийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах, тэдний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах “урт настай” гэрээг нэмэгдүүлэхэд санаачилгатай ажиллахаа уг байгууллагын залуус онцоллоо. 2016 онд Эрдэнэт үйлдвэр орон нутгийн 11, 2017 онд 13 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, 7,7 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн нь аймгийн хэмжээнд буй нийт аж ахуйн дөнгөж арван хувь нь юм. Энэ чиглэлээр Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, худалдан авалтын үйл ажиллагаанд Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийн эзлэх орон зайг нэмэгдүүлэх юм байна. Ингэхдээ үйлдвэрлэгчдийнхээ өрсөлдөх чадвар, бараа бүтээгдэхүүний чанар, найдвартай тогтвортой байдлыг хангахад анхаарч, баялаг бүтээгч болон худалдан авагчдын найрсаг, өгөөжтэй харилцааг шинэ шатанд гаргахаа илэрхийлэв.

“Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагынхны үйл ажиллагааны нэг гол хэсэг  нь залуучуудын бүтээлч, шинэлэг санал,  Старт ап төсөл хөтөлбөрийг дэмжихэд чиглэнэ. Хэдийчинээ үйлдвэрлэгчид нэмэгдэнэ, төдий хэмжээгээр Эрдэнэт хот аж үйлдвэржилтийн том төв болох зам нээгдэнэ гэж тодорхойлов.  Энэхүү үйлсийг бодит ажил болгоход Эрдэнэтийн залуус бид аль нэг нам, улс төр,  ашиг сонирхлоос ангид байж, дуу хоолойгоо нэгтгэнэ гэдгээ тус байгууллагынхан мэдээллээ. Одоогоор тус байгууллагад Орхон аймагт тогтмол үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийн танил болсон 10 гаруй аж ахуйн нэгж нэгдэх саналаа ирүүлжээ. Тус байгууллагынхан ойрын үед Орхон аймгийн ИТХ-ын удирдлагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах аж.   

М.Балжинням



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.