Шинэ мэдээ

Бразил хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн туршилтыг явуулжээ3 сар 23. 11:40Х.Гуайдогийн туслахыг даруй суллахыг уриалжээ3 сар 23. 11:37Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж3 сар 22. 16:20Шүүгчид иргэдийн өмгөөлөл авах эрхэд халдаж байна3 сар 22. 10:26Украин улс цэргийн зориулалттай дроныг туршжээ3 сар 22. 9:45Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав3 сар 22. 9:44Гарын таван хуруу мюзикл Улаанбаатар хотод тоглогдоно3 сар 21. 14:58Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн албан тушаалдаа орлоо3 сар 21. 9:58Эрдоган цаазаар авах ялыг сэргээхэд бэлэн байна3 сар 21. 9:56М.Помпео бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр Кувейт, Израил, Ливаныг зорьжээ3 сар 21. 9:54Венесуэлийн эрх баригчид Колумбитай залгаа хилээ хэсэгчлэн нээжээ3 сар 20. 12:12Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53Албан тушаалаасаа огцрохыг Алжирын Ерөнхийлөгчөөс шаардав3 сар 20. 9:33Шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төлөөлөгчийг урина3 сар 20. 9:29М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:21Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02Гадаадад суралцмаар байна уу ? Нээлттэй өдөрлөг3 сар 19. 13:57Ж.Ардерн: Хохирогчдын оршуулгын зардлыг Засгийн газраас гаргана3 сар 19. 12:47Трамп цалингийнхаа дөрөвний нэгийг Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хандивлажээ3 сар 19. 12:46Германы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна3 сар 19. 9:25Сенатч К.Гиллибранд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө3 сар 19. 9:25Б.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай3 сар 18. 13:14Шинэ Зеландын сүмийн халдлагыг ганцаараа үйлдсэн болохыг тогтоожээ3 сар 18. 9:37Хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ3 сар 18. 9:34БХАТИХ-ын чуулганы хаалтын хуралдаан боллоо3 сар 15. 15:39Японы Олимпын хорооны ерөнхийлөгч огцорно3 сар 15. 15:27БНАСАУ АНУ-тай хийж буй хэлэлцээгээ зогсоохоор төлөвлөж байна3 сар 15. 15:27Шөнийн цэнгээний газрын “ажиллах цагийг өөрчилсөн”-өөр ахуйн хүрээний архидалт нэмэгдэнэ3 сар 15. 13:36Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа3 сар 15. 13:36

АШУҮИС 2024 он гэхэд Ази номхон далайн бүсийн шилдэг 100 сургуульд багтах зорилт тавьж ажиллаж байна

/11-р сарын 6/  -  12 цаг 41 минут

Монгол улсын засгийн газраас их, дээд сургуулиудыг судалгаанд сурилсан их сургууль болгох бодлого явагдаж байгаа. Энэ ажлын хүрээнд АШУҮИС 2024 он гэхэд Ази номхон далайн баруун эргийн бүсийн анагаахын шилдэг 100 сургуульд багтах зорилт тавьжээ. Энэ зорилтын хүрээнд өнөөдөр өндөр түвшний сургуулиудаас ямар хэмжээний зайтай явна, хэрхэн бэлтгэхийг тодорхойлох зайлшгүй шаардлага үүссэн төдийгүй МУИС болон АШУҮИС-ийн урилгаар их, дээд сургуулиудын эрэмбэлдэг QS байгууллагын Азийг хариуцсан төлөөллөгчид хүрэлцэн иржээ. Тэд их, дээд сургуулийг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөх эрэмбэ тогтоолгох асуудалд туслалцаа үзүүлэхээр ирээд байгаа аж.  

Үүнтэй холбогдуулан QS байгууллага болон АШУҮИС, МУИС хамтран “Монголын их, дээд сургуулиудын олон улсжилт, дэлхийн түвшинд очих зам” сэдэвт хэлэлцүүлэг–сургалтыг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт БСШУСЯ, АШУҮИС, МУИС, ХААИС, ШУТИС, СУИС, Отгонтэнгэр их  сургуулийн төлөөлөл оролцсон бөгөөд сургалт хэлэлцүүлгийг АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар нээж эхлүүлсэн.

Сургалт-Хэлэлцүүлэгт QS Азийг хариуцсан ерөнхий захирал Мэнди Мок “Түүх өгүүлэх нь: Зогсолтгүйгээр урагшилж брэнд болон нэр хүндийг бий болгох  нь”/ “Telling your Story: Going the Distance with Branding & Reputation”, QS-Ителлижэнс албаны ахлах мэргэжилтэн Самуэл Вонг  “QS-ийн эрэмбэ”/ “QS Rankings”,  Сингапурын Нанян технологийн их сургуулийн гадаад харилцааны албаны захирал Жэнни Халэн Хэдбэрг “Олон улсжилтын жишээ ба түүнд хийсэн судалгаа”/“Internationalisation Case Study” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

QS Азийг хариуцсан ерөнхий захирал Мэнди Мок дэлхийн эрэмбэд орохын давуу тал, амжилтад хүрэхэд анхаарах чиглэлүүд болон брэндинг, маркетинг хийхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөн стратегиа оновчтой сонгож дэлхийн чансааны их сургуулиа болохдоо үр бүтээлтэй замаар хүрэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн бол QS-Ителлижэнс албаны ахлах мэргэжилтэн Самуэл Вонг QS-ийн эрэмбийн талаар, ямар шалгуур үзүүлэлтийг чухалчилдаг тухай дэлгэрэнгүй тайлбар өгөв.

Харин Сингапурын Нанян технологийн их сургуулийн гадаад харилцааны албаны захирал Жэнни Халэн Хэдбэрг тус сургуулийн танилцуулга болон дэлхийн эрэмбэд орсон туршлагаас хуваалцлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар үндэсний их, дээд сургуулиудын нэгдсэн сүлжээг үүсгэж шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан дэлхийн эрэмбэд ороход шаардагдах шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл цуглуулах, хүсэлт илгээх, QS байгууллагын зохион байгуулдаг хөтөлбөрүүдэд оролцох, зөвлөх үйлчилгээг авах, QS байгууллагаас эрхлэн гаргадаг нэр хүндтэй сэтгүүлүүдэд Монгол Улсын их, дээд сургуулиудын танилцуулга, мэдээллийг нийтлүүлэх замаар олон улсад үндэсний сургуулиудаа сурталчлах боломж нээгдэж буйг онцолсон юм.

Түүнчлэн дэлхийн эрэмбэд орохоор зорьж буй их, дээд сургуулиудын хувьд зөвхөн удирдлагын үйл ажиллагаа хангалтгүй бөгөөд нийт багш, ажилтан, оюутнуудын эерэг хандлага, зүтгэл чухал болохыг QS байгууллагын төлөөлөгчид тэмдэглэж байв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.