Шинэ мэдээ

Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд хийх хамтарсан шалгалт эхэллээ3 сар 26. 12:33Нийгмийн даатгалын "Явуулын үйлчилгээ" танд хүрч үйлчилнэ3 сар 26. 9:48Цагаачдын цуваа АНУ-ыг чиглэн хөдөлжээ3 сар 26. 9:25Монголд дэлбээлсэн "Сакура" олон улсын сургууль шинэ элсэлтээ нэмэлтээр авч байна3 сар 26. 9:24АШУҮИС Эталон болно3 сар 25. 13:25Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” гэр бүлийн уран сайхны кино нээлтээ хийнэ3 сар 25. 12:16Си Жиньпин, II Альберт нар хоёр улсын харилцааг бэхжүүлэхээр тохиролцжээ3 сар 25. 11:30“Ethiopian Airlines” компани хариу мэдэгдэл хийжээ3 сар 25. 10:28Бразил хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн туршилтыг явуулжээ3 сар 23. 11:40Х.Гуайдогийн туслахыг даруй суллахыг уриалжээ3 сар 23. 11:37Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж3 сар 22. 16:20Шүүгчид иргэдийн өмгөөлөл авах эрхэд халдаж байна3 сар 22. 10:26Украин улс цэргийн зориулалттай дроныг туршжээ3 сар 22. 9:45Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав3 сар 22. 9:44Гарын таван хуруу мюзикл Улаанбаатар хотод тоглогдоно3 сар 21. 14:58Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн албан тушаалдаа орлоо3 сар 21. 9:58Эрдоган цаазаар авах ялыг сэргээхэд бэлэн байна3 сар 21. 9:56М.Помпео бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр Кувейт, Израил, Ливаныг зорьжээ3 сар 21. 9:54Венесуэлийн эрх баригчид Колумбитай залгаа хилээ хэсэгчлэн нээжээ3 сар 20. 12:12Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53Албан тушаалаасаа огцрохыг Алжирын Ерөнхийлөгчөөс шаардав3 сар 20. 9:33Шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төлөөлөгчийг урина3 сар 20. 9:29М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:21Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02Гадаадад суралцмаар байна уу ? Нээлттэй өдөрлөг3 сар 19. 13:57Ж.Ардерн: Хохирогчдын оршуулгын зардлыг Засгийн газраас гаргана3 сар 19. 12:47Трамп цалингийнхаа дөрөвний нэгийг Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хандивлажээ3 сар 19. 12:46Германы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна3 сар 19. 9:25Сенатч К.Гиллибранд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө3 сар 19. 9:25

Б.Батзориг “…надад хамаагүй” гээд байсан “Тээвэр ачлал”-аасаа хандив авч гишүүн болжээ

/10-р сарын 29/  -  13 цаг 04 минут

УИХ-ын гишүүд ЖДҮХС-г цөлмөжээ. Тэд тус сангаас тэрбум тэрбумаар нь “зээл” авсан юм. Зээл авсан гишүүдийн тоо дахиад ч нэмэгдэнэ гэж эх сурвалж хэлж байна.

Тэдгээр гишүүдийн толгойлогч нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг. “Тээвэр ачлал” ХХК-иараа 1.4 тэрбум төгрөг авсан байгаа юм. Уг нь Б.Батзориг ЖДҮХС-г ингэж цөлмөх биш сангийн зээлийг авах ёстой эзэнд хүргэх үүрэгтэй төрийн төлөөлөгч юм. Хоточ банхар шиг л харж хандах ёстой хүн. Гэтэл мань эр ЖДҮХС-гийн хөрөнгийг өөртөө, бас намынхаа гишүүдэд хуваагаад, ёстой нэг тараах шиг болсон байна. Тэгээд бас болоогүй ээ, энэ мэдээлэл анх цацагдсаны маргааш телевизээр “Энэ компани надад хамаагүй” гэж улайх ч үгүй, сайхан тууж байв. Харамсалтай нь хэвлэлүүд, эх сурвалжууд Б.Батзориг сайд ба “Тээвэр ачлал” ХХК-ийн харилцаа хамаарлыг баримт нотолгоотой дэлгэлээ.

Эх сурвалжийн мэдээллээр “Тээвэр ачлал” ХХК-ийн ТУЗ-ын дарга нь Б.Батзоригийн эхнэр Л.Отгонжаргал гэж байна. Бас ТУЗ-д нь Б.Батзоригийн хүү Тэмүүлэн байдаг. Батзоригийн Тэмүүлэн нь Сүхбаатар дүүрэгт байрлах “Ти Би групп”-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин “Ти Би” группийн 30 хувийг Б.Батзориг сайд эзэмшдэг гээд сайд, компани хоёрын хамаарлыг удам судраар нь гаргаад иржээ.

Надад бас нэг нотолгоо байна. Үндэсний аудитын газраас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд 1.0 сая төгрөгөөс дээш хандив өгсөн иргэд, 2.0 сая төгрөгөөс дээш хандив өгсөн хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна.

Тэнд “…УИХ-ын сонгуулийн 52 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Батжаргалын Батзоригт “Тээвэр ачлал “ХХК-иас 5,832,000 /таван сая найман зуун гучин хоёр мянга/ төгрөг хандивласан” гэжээ. Бас өмнө нь Б.Батзоригийг Баянзүрх дүүргийн Засаг дарга байхад Тамгын газрынх нь дарга байсан,  “Тээвэр ачлал” ХХК-ийн захирал Д.Баатарням сонгуульд нь хандив болгож 1.0 сая төгрөг өгсөн тухай Үндэсний аудитын газар жагсаалтдаа бичсэн байна.

Ер нь бол ингэж ЖДҮХС-гийн хөрөнгийг сайд, сангийн захирал, бас бус нэр бүхий албан тушаалтнууд мэдэж зарцуулдгийг зогсоох шаардлагатай нь эндээс харагдаж байгаа юм. Энэ сангийн хөрөнгө буруу зарцуулагдаад байна гэдгийг Үндэсний аудитын газраас өмнө нь анхааруулж байжээ.

Тодруулбал, ЖДҮХС-гийн захирлын 2016 оны арванхоёрдугаар сарын А/18 дугаар тушаалаар зээлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн барьцааны хөрөнгийг үнэлэх “Үнэлгээний аргачлал”-ыг баталсан байгаа юм. Ингэхдээ ямар эрх зүйн актанд үндэслэсэн нь тодорхойгүйгээр үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээлийн дүнгээс доогуур үнээр, зарим хөрөнгийг УБЕГ-аар баталгаажуулалгүйгээр, тэр ч бүү хэл барьцааны гэрээгүй байхгүй байсан байна. Төслийг сонгон шалгаруулахдаа тавигдах шаардлагыг хангаагүй, баримт дутуу зэрэг оролцогчийг шалгаруулдаг. Ингэж балиартуулж байгаад сонгон шалгаруулалт хийдэг нь тодорхой харагдаж байгаа юм.

Энэ асуудлыг Үндэсний аудитын газраас ЖДҮХС-гийн 2017 оны санхүүгийн тайлан,  тодруулгад аудит хийх үеэр илрүүлжээ. Үүнээс ч ноцтой олон баримт факт илэрсэн байна. Тиймээс 2017 онд аудит хийлгэсэн Монгол төрийн бүх байгууллагаас Сөрөг санал дүгнэлтийг гаргуулсан хоёрхон газрын нэгээр ЖДҮХС тодорсон байгаа юм.

Зөвхөн энэ аудитаар ХХААХҮ-ийн сайд нь Засгийн газрын тогтоолыг зөрчиж, 2016 оны арванхоёрдугаар сарын А/62 дугаар тушаал гаргаад батлагдсан төсвийн эх үүсвэрээс олгож, санхүүжилтийг 4.615.4 сая төгрөгөөр илүү зарцуулсан нь илэрчээ.

Бас зээл болон хүүгийн 7.024.3 сая төгрөгийн үлдэгдэлд тооцоо нийлээгүй. Хугацаа нь хэтэрсэн 22 зээлдэгчийн 274.024.7 сая төгрөгийн авлагыг барагдуулах талаар хуулийн байгууллагаар шийдүүлээгүй. 32 зээлдэгчийн  984.0 сая төгрөгийн зээлийн авлага, 205.0 сая төгрөгийн зээлийн хүүгийн авлагыг тусгаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мөн 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн НШШГ-ын санал болгох хуралдаанаар шийдвэрлэсэн төлбөрт шилжүүлэн өгөх саналын дагуу “Эн Ви Си” ХХК-иас хураагдсан 601.0 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн авлагад тооцож олгохоор шийдвэрлэснийг хүлээн авч, хөрөнгийг тус сангийн хөрөнгөд бүртгээгүй байжээ.

“Их Модун” ХХК нь 2013 онд 620.0 сая төгрөгийн зээл авснаа төлөөгүй байхад нь 2014 онд 385.0 сая төгрөгийн зээлийг дахин олгосон. Одоо тэр нь хуулийн байгууллагаар шийдэгдэхээр явж байгаа.

“Их буянт цагаан эсгий” хоршоо болон иргэн Д.Од-Эрдэнэ нарын 7.2 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй байтал авлагыг барагдуулснаар тайланд тусгасан байна. Энэ мэтээр Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой зүйлүүд илэрсэн байгаа юм.

Яг одоо Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Төслийг боловсруулсан хүмүүс “…Энэ хуулийг баталбал УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд зээл авдаггүй болно” гэсэн PR хийж байгаа. Энэ эргэлзээтэй. Тусдаа агентлаг болговол бас нэг даргын ойрын нөхөр очно. Нөгөөх нь нөгөө даргынхаа хүслийг биелүүлдэг алтан загас шиг ЖДҮХС-гийн хөрөнгийг тарааж алдана. Чонын амнаас аваад барын аманд өгнө гэсэн үг. Харин зарим гишүүний санал болгоод байгаа арилжааны банкуудаар тараая гэдэг бол харин зөв гаргалгаа байж мэднэ. Банкныхан бол хүний өөрийн мөнгийг зүгээр тавиад туучихна гэж байхгүй. Зээл хүсэгчийн үсний ширхэг бүрийг тоолох шахаж байж хэдэн төгрөгөө өгдөг хүмүүс шүү дээ. Энэ талаар эрхэм гишүүд бодох биз ээ.

Эцэст нь хэлэхэд, сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн хөрөнгөөр тоглосон байна. Зээл авсан гишүүд ч ялгаагүй. Тиймээс эрүүгийн биш юм гэхэд ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг.

Ер нь бол Б.Батзоригийн өдүүлсэн энэ асуудал явсаар Засгийн газрыг нь дэнжгэнүүлэх хэмжээнд хүрч байгаа мэдээлэл байна шүү.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.2x   • 2018, 11 сарын 4. 21 цаг 32 минут

үг дуугүй цаазал

203.217.139.227хх   • 2018, 11 сарын 2. 14 цаг 01 минут

Надад оогт хамааагүйээ гэж хуцаад байсан даа тэгэнгүүт эхнэр нь ТУЗ-ынх нь дарга ххүхэд нь туз-ын г,ишүүн байдаг туз-н дарга гэдэг чинь зонхилох хувьцааг нь эзэмшигч гэсэн үгшдээ ө.х өөрийнхөн компани л гэсэн үгшдээ одоо тэгээд өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна гэж хуцаж эхлэдэг мөн сайхан хулгайч гар юм даа өөр ямар гарц байна гэж

202.9.42.28Зочин   • 2018, 10 сарын 31. 21 цаг 19 минут

ТӨВ БАНКНЫ БОСС КАПИТАЛ БАНК ЕРӨНХИИ АУДИТОР ГЭЭД ИИМ ЛУЙВАРЧИД БОЛ МӨНГӨ УГААЖ ЭРГҮҮЛЖ БАЙГААГ АТГ САЙН ШАЛГАХ ЁСТОЙ УНДАРМАА ГЭХЭД БАРИЛГЫН КОМПАНИУДТА Й ХОЛБООТОЙ ИИМД БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ ШАЛГАХЫГ ШААРДАЖ БАЙНА

202.21.106.141уртаа   • 2018, 10 сарын 30. 20 цаг 46 минут

ККК тээвэр ачлалын баатарням гээд байгаа нөхөр нь Баянзүрхэд байхад нь тамгын дарга нь байсан. өөрийнхөө үе мултарсан ажилтныг жирмэ болгоод дараань суусан. Одоо мөн Банхарынхаа дэмжлэгээр эрчим хүчны газар том алба хашиж байгаа. Хамааралгүй энээ тэрээ гэвэл ёстой сори шүү

183.81.169.79иргэн   • 2018, 10 сарын 30. 12 цаг 19 минут

Батзоригийн хувийн оффис гээд сэлмэн байшингийн ард нэг өндөр хаус байр байгаа. ямар мөнгөөр барьсан юм бол .....

202.9.42.107Чубас   • 2018, 10 сарын 29. 20 цаг 10 минут

Эхнэр, хүүхэд нь дэмжих нь буруу бишээ. Мөнгө л өгвөл гишүүн болгохоос өөр шалгуургүй болгосон М Энхболдын буруу,олон хүнийг чирэх байхдаа

103.57.95.161irged   • 2018, 10 сарын 29. 13 цаг 46 минут

Batzorigt ene baitygai NO bii aimaar ideech buur ulairsan hyn

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.