Шинэ мэдээ

Бразил хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн туршилтыг явуулжээ3 сар 23. 11:40Х.Гуайдогийн туслахыг даруй суллахыг уриалжээ3 сар 23. 11:37Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж3 сар 22. 16:20Шүүгчид иргэдийн өмгөөлөл авах эрхэд халдаж байна3 сар 22. 10:26Украин улс цэргийн зориулалттай дроныг туршжээ3 сар 22. 9:45Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав3 сар 22. 9:44Гарын таван хуруу мюзикл Улаанбаатар хотод тоглогдоно3 сар 21. 14:58Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн албан тушаалдаа орлоо3 сар 21. 9:58Эрдоган цаазаар авах ялыг сэргээхэд бэлэн байна3 сар 21. 9:56М.Помпео бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр Кувейт, Израил, Ливаныг зорьжээ3 сар 21. 9:54Венесуэлийн эрх баригчид Колумбитай залгаа хилээ хэсэгчлэн нээжээ3 сар 20. 12:12Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53Албан тушаалаасаа огцрохыг Алжирын Ерөнхийлөгчөөс шаардав3 сар 20. 9:33Шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төлөөлөгчийг урина3 сар 20. 9:29М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:21Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02Гадаадад суралцмаар байна уу ? Нээлттэй өдөрлөг3 сар 19. 13:57Ж.Ардерн: Хохирогчдын оршуулгын зардлыг Засгийн газраас гаргана3 сар 19. 12:47Трамп цалингийнхаа дөрөвний нэгийг Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хандивлажээ3 сар 19. 12:46Германы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна3 сар 19. 9:25Сенатч К.Гиллибранд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө3 сар 19. 9:25Б.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай3 сар 18. 13:14Шинэ Зеландын сүмийн халдлагыг ганцаараа үйлдсэн болохыг тогтоожээ3 сар 18. 9:37Хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ3 сар 18. 9:34БХАТИХ-ын чуулганы хаалтын хуралдаан боллоо3 сар 15. 15:39Японы Олимпын хорооны ерөнхийлөгч огцорно3 сар 15. 15:27БНАСАУ АНУ-тай хийж буй хэлэлцээгээ зогсоохоор төлөвлөж байна3 сар 15. 15:27Шөнийн цэнгээний газрын “ажиллах цагийг өөрчилсөн”-өөр ахуйн хүрээний архидалт нэмэгдэнэ3 сар 15. 13:36Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа3 сар 15. 13:36

Монголд үйлдвэрлэсэн 20 эко автобусны тал хувь нь 3 жил бололгүй эвдэрч, сул зогсож байна

/10-р сарын 29/  -  10 цаг 26 минут

"Монгол инженерийн ур ухаанаас мэндэлсэн, Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус үйлчилгээнд явахаар боллоо" гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, машин үйлдвэрлэлийн эхлэл, Монгол инженерүүд хийж чадаж байна хэмээн хүн болгон сайшааж, магтаж байсан цаг саяхан. Одоо ч энэ өөдрөг хандлага сэтгэгэдэл нь хадгалагдаж яваа байх. 

Гэтэл өнөөх сүржин нэртэй ногоон автобуснууд нь үйлчилгээнд гараад гурван жил ч бололгүй эвдэрсэн талаар Нийслэлийн  тээврийн газрын дарга Д.Отгонбаатар онцлов. Тодруулбал, Тэрбээр, саяхан болсон "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөний үеэр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө "2015 онд нийслэлийн төсвөөр дотоодоос 20 эко автобусыг тус бүрийг 179 сая төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл одоогоор тэдгээрийн найман эко автобус  эвдэрсэн зогсож байна. Эвдрэлийн шалтгаан нь түлшний асуудалтай эсвэл хөдөлгүүр нь  их эвдэрсэн байгаа" гэдгийг онцолсон юм.

"Үндэсний үйлдвэрлэл" хэмээн хүмүүсийн цөсийг хөөргөдөж, Солонгосын хуучин автобус авч байхаар үнэтэй ч байсан хамаагүй энэ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж энэ автобусыг  авах хэрэгтэй  гэж хүн бүр л ярьж байсан өнөөх автобус харин гуравхан жилийн дотор ийнхүү тараа таниулж эхэлсэн нь багагүй шүүмжлэл дагуулаад байна.  Үндсэндээ нэг бүрийг нь импортын шинэ автобуснаас  ч өндөр үнээр буюу нэг бүрийг  нь  179 сая төгрөгөөр худалдаж авч байсан тэдгээр 20 эко гэсэн тодотголтой автобусны тэн хагас шахам нь 3 жилийн ч нүүр үзэж чадалгүй эвдэрч үйлчилгээнд гарахгүй зогсож байна. 

Өөрөөр хэлбэл, нийтийн тээвэрт 12 жил үйлчилгээ үзүүлнэ гэсэн норм нормативынхаа гуравны нэгд ч хүрэлгүй, ихэнхийнх нь хөдөлгүүр, цахилгаан порсунк нь эвдэрчээ. 

Өнөөдрийн байдлаар Монголд үйлдвэрлэсэн тэдгээр ногоон автобуснуудын тал хувь нь буюу нь 10 нь эвдэрсэн, сул зогсолт хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг бүр 179 сая төгрөгийн 10 автобус гэхээр нийт 1.79 тэрбум төгрөгийн үнэ бүхий автобус өнөөдөр өртөгөө нөхөж  чадахгүй сул зогсолт хийж байгаа юм байна. 

Мөн үүний цаана үлдсэн үйлчилгээнд гарч байгаа 10 автобус нь үр ашгаа өгөөд иргэдийн хэрэгцээг хангаад байна уу гэвэл бас үгүй аж.

Тодруулбал, Тус автобуснууд өнөөдөр Ч25 буюу 3, 4 дүгээр хороолол Тоосгоны үйлдвэрийн чиглэлд үйлчилгээнд гарч байгаа ч автобусаар үйлчлүүлж байгаа иргэд нь ихээхэн гомдолтой сэтгэл дундуур байдаг юм байна.

Бид тус автобусаар ажилдаа явдаг Ч.Ганхуягын сэтгэгдэлийг сонсоход, "Би анх Монгол инженерүүд автобус үйлдвэрлэлээ гэдгийг сонсоод маш их баярлаж байсан. Тэр ч утгаараа өндөр өртөгтэй, болохгүй гээд шүүмжлээд байгаа хүмүүст шүүмжлэлтэй ханддаг байсан. Гэтэл өнөөх эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн нь саяхнаас ажил гэр хоёрын хооронд үйлчилдэг чиглэлд явж эхлэв. Би хувьдаа "Монголын нөхцөлд зориулж, өөрдсөө үйлдврлэсэн юм чинь өвөл сайхан дулаахан байхдаа. Ашгүй дээ" гээд их баярлаж байсан. Одоо бол "ингэж үйлдвэрлэж байхаар үйлдвэрлэхгүй байсан нь дээр юм байна" гэж бодож байгаа. Учир нь энэ автобуснуудыг чинь утаа бага гаргадаг болгохын тулд моторын хүчин чадлыг нь багасгадаг юм шиг байна. Өөрөөр хэлбэл, Солонгосоос орж ирдэг автобуснуудаас моторын хүчин чадал нь бага гэсэн үг. Тэгэхээрээ дүүрэн хүн суучихвал өгсүүр газар хий эргээд, хүч алдаад, жаахан хүчилчихээр хар утаа хаяад явдаггүй юм байна. Нэг муу жижигхэн машин торохгүй өгсчихдөг Гандан руу өгсөж чадахгүй, хүч алддаг автобус олон мянган хүний амь насыг дэнслээд  нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна гээд бодоод үз дээ. Үнэхээр эрсдэлтэй байгаа биз дээ" гэв.

Үнэхээр итгэхэд  бэрх санагдав. Монголчууд автобусаа эх орондоо угсарч байгаа нь сайн хэрэг. Үүнийг Монгол хүн бүр дэмжинэ. Гэхдээ нийтийн тээврийн нэг автобус наанадаж 50-60 хүн тээвэрлэдэг. Ийм олон хүний амь нас, аюулгүй байдлыг хангах ёстой гэдэг үүднээсээ стандартын маш өндөр босго, шалгуур шаардлагыг хангаж байж бүтээгддэг байх учиртай.

Манайд үйлдвэрлэсэн гэх автобуснууд өнөөдөр тал хувь нь эвдэрсэн, сул зогсолт хийж, үйлчилгээнд гарч байгаа нэг нь шаардлагад нийцэхгүй, жолооч, зорчигчдийн толгойны өвчин болоод байгаа юм байна. Гэтэл одоо дахиад хоёр цахилгаан автобус үйлвэрлэж, туршилтаар үйлчилгээнд гаргасан гэж байгаа. Түүнчлэн  нийтийн тээврийн салбарт Мон-30 автобусаар шинэчлэл хийх асуудал яригдаж байгаа юм байна.

Гэхдээ Мон-30 автобус хоёр жил бололгүй эвдэрч зогссон эко автобуснуудаасаа чанар эдэлгээний хувьд юугаараа ялгагдаж, олон улсын хэм хэмжээ болсон стандарт нормыг хэрхэн хангаж баталгаажуулсан вэ гэдэг нь одоогоор асуултын тэмдэгтэй хэвээр байна.

Дахиад хоёр жил бололгүй эвдрэх юм хийчихээд үндэсний үйлдвэрлэл хэмээн цээжээ дэлдэж байх вий дээ.

Т.Гэрэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.35zochin   • 2018, 11 сарын 12. 19 цаг 23 минут

tanii baigaa orchind internet baidag bol udurt 1 tsag zartsuulaad sard 300$ oloh bolomjtoi http://startweekjyjob.com/?userid=90370 ene linkruu orj burtguulne uu

202.179.25.160ИРГЭН   • 2018, 11 сарын 11. 10 цаг 58 минут

ЗҮГЭЭР Л ЯПОН ЧАНАРТАЙ АЮУЛГҮЙ АВТОБУСААР АРД ТҮМЭН ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ.ЯПОН ЧАНАРТАЙ УНААГ АЛБАН ТУШААЛТАН ДАРГА ЦЭРГҮҮД НЬ УНАЖ АРД ТҮМЭН НЬ БАТАЛГААГҮЙ ТӨМРИЙН СЭГЭЭР АМЬ НАСАА ДААТГУУЛАХ УУ? ҮГҮЙ ШҮҮ. ХОТЫН ДАРГА АА.ТА ӨӨРТӨӨ БОЛОН БҮХ ДАРГА САЙД НАРТАА ЭДНЭЭР МАШИН ХИЙЛГЭЭД ТАНСАГЛАЛ ДАА.АРД ТҮМЭН ХОГ УНАЖ АМЬ НАСАА ЭРСДЭЛД ОРУУЛАХ ЁСТОЙ БИШ.АРД ТҮМЭН МӨНГӨӨРӨӨ ОЛИГТОЙХОН НАЙДВАРТАЙ УНААГААР ЗОРЧИХ ЭРХТЭЙ.

202.179.25.160ИРГЭН   • 2018, 11 сарын 11. 10 цаг 53 минут

МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ МУНХАГ ГЭЖ ТӨР БАРЬЖ БАЙГАА НЬ Ч ТАРХИ УГААЖ БАЙГАА НЬ Ч БОДДОГ БОЛЧИХОЖ.МОНГОЛД ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭСЭН ЯГ ЯМАР ЭД АНГИ ХИЙСЭН БОЛООД МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН ГЭЭД ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭХДЭЭ ҮХЭР МОНГОЛЧУУДЫГАА ХУУРЧИХДАГ ЮМ БАЙЖ.ГЭТЭЛ ГАДААДЫНХАН ҮХЭР ТЭРГЭЭ ОЛИГТОЙХОН ХИЙЧИХ ЧАДВАРГҮЙ БАЙЖ ЭНЭ МОНГОЛЧУУД ЮУ ЯРИАД БАЙНАА ГЭЖ ШООЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.ТА НАР ЯПОНЧУУДАД АМБАР ДОТОР АВТОБУС ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДДАГ ГЭЭД БАТЛААД ХАРУУЛААД ӨГӨӨЧ.ЧОНО БОРООНООР ГЭГЧЭЭР АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААГЧИД ХЭДИЙ БОЛТОЛ ТОГЛОХ ЮМ БЭ? ЭРГҮҮЛЖ ТӨЛҮҮЛ.ЗҮГЭЭР Л ЯП

182.160.0.61avtobus   • 2018, 11 сарын 4. 23 цаг 35 минут

mgl uildverlesen l geh yum.araagaa frezerdeed tehnoligiin daguu hataaj chadahgui baij uildverlesen geh yumaa.yadaj ugsarsan gej heleechee.

203.217.139.225цэг цэг таслал   • 2018, 11 сарын 2. 14 цаг 22 минут

энэ чинь зүгээр л аккумлятораар явдаг троллейбус шүүдээ аккумляторыг нь гаднаас захиалж хийлгэхэд л болно бусдыг нь яаж ч аргалж болно ш дээ хуучин автобусны сэлбэгийг хямдхан оруулж ирээд будаж янзлаад л болох юм биш үү тэгээд угсарлаа дараа нь монгол инженерүүд зохион бүтээлээ гээд нэг нэр өгнө хахахаманайд үүнийг ёстой захын засварчид угсарч чаднадаа

203.217.139.235цэг цэг таслал   • 2018, 11 сарын 2. 14 цаг 09 минут

хамгийн гол нь худлаа хэлэх хэрэггүй зүгээр л МОНГОЛД угсарч байна гэх хэрэгтэй л дээ энд тэндхийн сэлбэг авчирч угсарчихаад монгол инженер зохиолоо гэж яаж болох вэ дээ тэгэж хуурч гавъяат болж болохгүйшдээ энэ чинь хулгай хийж байгаатай агаар нэгэн буй тэр нэг захирал нь гээд монголын барууны хэлтэй нэг гар байнаа ёстой улайхгүй хуцахиймаа хөөе чи ичиж үх за...

84.75.212.226Зочин   • 2018, 11 сарын 1. 14 цаг 40 минут

Uildverlej bolson yumiig zasaj bololgui yahav de.batalgast hugatsaa 10 jil geed zasuulaad l yavuulah heregtei sh de.gaihaad haraaj bhaar yah tuhaigaa shiideech.avtus hiisen campani ugui gehgui l bh

112.72.8.90Зочин   • 2018, 10 сарын 31. 10 цаг 11 минут

Монголчуудаа өөрсдөөсөө харамлаад яах юм бэ тухтай тохитой найдвартай автобус ахиухан мөнгөөр авцгаая л даа. Өөрсдийгөө багахан ч болов хайрлая л даа. Басаж байгаа юм биш зүгээр нэг автоинженерүүд дууриалгаад угсраад хийчихгүй байх аа. Ядаж нэг иэрэгжлийн конструкторын баг хэрэгтэй байх.

103.212.117.225auto   • 2018, 10 сарын 31. 7 цаг 22 минут

nudnii bulai humuus ch bh jum daa autobus hiine gej buhel buten ulsiig zalilddag yamar ch baliar setgehitei humuus ve de

103.212.119.85Инженер   • 2018, 10 сарын 30. 22 цаг 38 минут

Үйлдвэрлэсэн биш угсарсан гэж бичвэл зохимжтой

103.26.194.129эрхмээ   • 2018, 10 сарын 30. 20 цаг 38 минут

японы цэнхэр гээд үнэхээр сайхан автобуснууд хэдэн жил ямар ч асуудалгүй сайхан л явдаг байсан. үргэлжлүүлээд солонгосоос баахан шар юмнууд авчирч шахсан. хажуугаар нь баахан хуучин автобуснууд, залгуулаад эко дотоодын үйлдвэрлэл. аюулгүй байдал найдвартай ажиллагаагаараа япон чанар-т үнэхээр хүрэхгүй юм байна даа

103.26.194.7dagva   • 2018, 10 сарын 29. 16 цаг 21 минут

hariutslaga tootsoh heregtei.muu jishig togtoh bii.7 hemjij 8 ogtol gesen zarchim alga.hairan hurungu

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.