Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл хуульчдын шүүмжлэлд өртөв5 цаг 18 минутын өмнөBrexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа8 цаг 38 минутын өмнөКим Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ9 цаг 38 минутын өмнөИх Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна1 сар 17. 10:28“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав1 сар 17. 10:11АНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ1 сар 17. 9:46Канадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ1 сар 11. 10:18Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна1 сар 10. 13:53Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ1 сар 10. 13:49Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж1 сар 10. 13:38Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ1 сар 9. 14:13

АНУ пуужин устгах гэрээнээс гарвал зэвсэглэлийн хяналтын тогтолцоо алдагдаж магадгүй

/10-р сарын 26/  -  10 цаг 04 минут

Дональд Трампын гадаад бодлогыг харахад АНУ-ыг Хүйтэн дайнд ялахад тусалсан Ерөнхийлөгч агсан Рональд Рейганы арга барилтай төстэй байна.

Цагаан ордны олон хууль тогтоогч “Рейганы номлол”-д итгэдэг. Гэсэн хэдий ч Д.Трамп "Дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужинг устгах тухай" гэрээнээс гарна гэж мэдэгдсэн билээ. Энэхүү гэрээ нь Рейганы Засаг захиргааны үлдээсэн хамгийн чухал өв юм. 1987 оны 12 дугаар сард ЗХУ-ын удирдагч Михаил Горбачевыг АНУ-д айлчлах үеэр уг гэрээг байгуулсан билээ. Улмаар 1991 оны 5 дугаар сард гэрээ албан ёсоор хэрэгжиж, АНУ 859 пуужингаа идэвхгүй болгосон бол ЗХУ 1752 пуужингаа устгасан юм.

Хүйтэн дайны үед сургуулиудад пуужингийн цохилтын үеэр хэрхэн амиа хамгаалах тухай хичээл хүртэл ордог байв. Үүгээр ч зогсохгүй АНУ болон ЗХУ-ын хооронд цөмийн дайн гарах вий гэдгээс хүн бүр айж байсан юм.

Харин "Дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужинг устгах тухай" гэрээ болон бусад зэвсгийн хяналтын тухай гэрээ гарч ирснээр ард иргэдийн айдас багассан билээ. "Дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужинг устгах тухай" гэрээгээр газар суурьтай 500-5500 км-т хүрэх чадвартай дунд зайн тусгалтай пуужингуудыг устгах болсон юм. Үүний зэрэгцээ энэхүү гэрээ нь Европт дайн гарах эрсдэлийг бууруулсан билээ.

Яг үнэн хэрэгтээ уг гэрээнээс гарах санаа олон жилийн өмнө л АНУ-ын стратегичдад байсан. Барак Обамагийн Засаг захиргаа ОХУ-ыг уг гэрээг зөрчиж байна гэж буруушаадаг байсан боловч нотлох баримт хангалтгүй байсан юм. ОХУ-ын газар нутаг дахь цэргийн байгууламжийг устгах чадвартай дунд зайн тусгалтай пуужингуудыг Европ болон Азид байрлуулах талаар хэлэлцэж байна гэж АНУ-ын Нэгдсэн штабын дарга нарын газрын тэргүүн Мартин Демпси мэдэгдсэнийг 2015 онд “Associated Press” агентлаг мэдээлж байсан билээ.

Д.Трамп Ерөнхийлөгч болсон үеэс хойш АНУ-ОХУ-ын харилцаа муудсаар л байна. Хэзээ нэгэн цагт АНУ энэхүү гэрээнээс гарна гэдгийг ОХУ мэдэж байсан учир Д.Трампын Засаг захиргааны шийдвэрт ОХУ гайхшраагүй байх. Барак Обамагийн Засаг захиргааны ОХУ-тай байгуулсан Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээг Д.Трамп буруушаадаг.

АНУ-ыг гэрээнээс гаргахгүй байх талаар ОХУ чадах бүхнээ хийж байна. Үүний нэг жишээ гэвэл өнгөрсөн долдугаар сард Хельсинки хотноо болсон Д.Трамп болон В.Путин нарын дээд хэмжээний уулзалтын үеэр зэвсгийн хяналтын дөрвөн чухал гэрээ, тэр дундаа "Дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужинг устгах тухай" гэрээг хоёр орон хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг саналыг ОХУ-ын зүгээс тавьсан билээ. Гэвч АНУ-ын зүгээс ямар ч хариулт, амлалт өгөөгүй юм.

Эсрэгээрээ АНУ өөр хандлагатай байна. Европт пуужингийн хамгаалалтын систем нэмж байрлуулах талаар судалж, “Нээлттэй тэнгэр” гэрээтэй холбоотой зардлыг танахыг АНУ Үндэсний батлан хамгаалахын тухай хуулиараа дамжуулан Пентагоноос шаардаж байна.

Үүгээр ч зогсохгүй АНУ “MK-41” пуужингийн системийг Румын, Польшид байрлуулах зэргээр пуужингийн хамгаалалтын системийг байрлуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлсээр байгаа юм. Уг пуужингийн систем нь зөвхөн хамгаалалтын систем биш бөгөөд энэ нь цөмийн цэнэгт хошуу тээх боломжтой “Tomahawk” далавчит пуужин гэх мэт довтолгооны хэд хэдэн пуужин харвах чадвартай зэвсэглэл юм. Тийм учраас ОХУ уг систем нь "Дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужинг устгах тухай" гэрээг зөрчиж байна гэж үздэг байна.

Хэрвээ хоёр орны хооронд дайн үүсвэл АНУ энэ мэт дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудаараа ОХУ-ын командын төвүүд, агаарын хамгаалалтын систем, цэргийн баазуудыг устгаж, улмаар ОХУ-д цөмийн зэвсгээрээ хариу барих боломж өгөхгүй юм.

АНУ уг гэрээнээс гарснаас үүсэх уршиг үүнээс ч их байх болно. Хэрвээ АНУ уг гэрээнээс гарах юм бол цөмийн зэвсгээс ангижрах олон улсын гэрээ, зэвсгийн хяналтын тогтолцоог устгах оршлыг тавьж магадгүй юм.

Сүүлийн үед Пентагон АНУ-ын цөмийн зэвсэглэлийг сайжруулах болон цөмийн зэвсгийг хөгжүүлэх судалгаагаа эрчимжүүлж байна. Цөмийн зэвсгийн хэрэглээг хориглох саад тотгорыг эрчимтэй багасгана гэдгээ Д.Трампын Засаг захиргаа ил тод болгосон. Ингэснээр цөмийн дайн үүсэх эрсдэл нэмэгдэж байгаа юм.

Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах III гэрээ 2021 онд дуусна. Хэрвээ Д.Трамп улиран сонгогдвол уг гэрээг мөн үгүй хийнэ гэж хүмүүс санаа зовниж байна. Дуунаас хурдан пуужин гэх мэт шинэ төрлийн зэвсэглэл гарч ирж байгааг даган өнөөгийн хамгаалалтын технологиуд хурдацтай хөгжиж байна. Дэлхийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл ажиллагаа болон зэвсгийн хяналтын механизмыг шинэчлэх шаардлага зайлшгүй байна. Гэвч үүний гол асуудал нь АНУ-ОХУ-ын харилцаа түүхэн дэх хамгийн доод цэгтээ ирсэнд байгаа юм. Мөн одоогийн байдлаар шинэ гэрээ байгуулах эсвэл хуучин гэрээг өөрчлөх таатай нөхцөл байхгүй байгаа юм.

Гэрээнээс гарна гэсэн АНУ-ын шийдвэр БНХАУ-д мөн нөлөөлөх боломжтой юм. АНУ гэрээнээс гарснаар БНХАУ-тай үүсээд буй худалдааны маргаанаас гадна Тайвань болон Өмнөд Хятадын тэнгисийн асуудалтай холбогдуулан Азид илүү олон пуужин байрлуулж магадгүй. Хэрвээ ийм зүйл болбол энэ нь стратегийн тогтвортой байдлыг нурааж, БНХАУ болон АНУ хоорондын маргааны өөр нэгэн эх үүсвэр болох юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.131иргэн   • 2018, 10 сарын 27. 14 цаг 51 минут

...Аавынхаа толгойг маажив гэдэг шиг л дүрсгүй хүүхдийн дүрд Трамп оскарын шагнал авахаар нөхөр. Ийм тоглоомоор тоглох дуртай хүүхдийг сонгосон америкчуудын нүгэл дэлхийг сүйрэлд дуудаад байх шиг. Гэхдээ энэ бол Оросыг өдсөн сүрдүүлэгээс хол явахгүй бизээ.

64.119.20.188зочин   • 2018, 10 сарын 27. 9 цаг 50 минут

гэрээнээс гарна гэдэг буруу шилдэг техгологийг хаана хэнч гаргаж ирэж болно шүү дээ

202.21.106.142Зочин   • 2018, 10 сарын 27. 8 цаг 40 минут

ОХУ зүгээр л Хойд Солонгост Америк хүрэх пуужингийн маш сайн технологи өгчих хэрэгтэй. Цөмийн хэд хэдэн хошуу ч өгсөн яадаг юм. Ер нь их далчиганаад байвал Иран болон хойд Солонгосын эрэг хавиас Америкийн стратегийн том том байгууламжинд цөмийн цохилт хийчихмээр л бгаа юм.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.