Шинэ мэдээ

“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна9 цаг 50 минутын өмнөАмазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ9 цаг 51 минутын өмнөАНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв9 цаг 52 минутын өмнөЖилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ8 сар 13. 12:38

Машин үйлдвэрлэлээ мануфактур маягаар эхэлвэл стандарт хаана вэ

/10-р сарын 23/  -  9 цаг 38 минут

-Цахилгаан автобус үйлдвэрлэгчдээ дэмжинэ, харин стандарт, аюулгүй байдлын баталгаа нэхнэ-

 Монголд автобус угсарч байгаа тухай мэдээлэл шинэ биш хуучин сэдэв. Гэхдээ иргэд үүнийг баяртайгаар хүлээж авдаг. Машин үйлдвэрлэлийн эхлэл, монгол инженерүүд хийж чадаж байна гэсэн бахархалтай нүдээр хардаг. Хэдэн жилийн өмнө тролейбус угсарч Казакстанд  цөөн тоогоор нийлүүлсэн тухай дуулдаж байв. Цахилгаан тээврийн хэрэгсэлийн угсралт үйлдвэрлэл ингэж идэвхтэй эхэлж байсан ч сүүлдээ сураг чимээ нь бүдгэрэн бүдгэрсээр ирсэн. Казакстан дахиад Монголын тролейбусыг сонирхсонгүй.

Харин ийнхүү чимээ алдарч байсан тээврийн хэрэгслийн  угсралт үйлдвэрлэл энэ сарын дундуур эргээд чих дэлсэж, цахим орчинд хэсэгтээ л бахархал дүүрэн бичигдэж байна. Ерөнхий сайд ч ЗТХЯ-ны мэргэжилтнүүдтэй хамт  “МОН-30” загварын том оврын 100 хувь цахилгаан автобусны угсралт үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай биечлэн танилцжээ.

Нийслэлийн нийтийн тээвэрт  ашиглах байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай, цаг уурын нөхцөлд тохирсон Мон-30 загварын 2 ширхэг цахилгаан автобусны туршилтын загварыг “Монгол машин индустриал” гүйцэтгээд байгаа аж. Холбогдох мэргэжилтнүүдийн танилцуулснаар Монгол инженерүүдийн бүтээсэн энэхүү цахилгаан автобус нь 2-3 цагийн хугацаанд цэнэглээд 180-200 км зам туулах техникийн үзүүлэлтэй аж. Мөн энэ загварын цахилгаан автобус нь дотоодын эрчим хүчний салбараас жилд 6,6 сая төрөгний эрчим хүч худалдан авч, нийтийн тээврийн салбарын зардлыг 30-40 хувь буулгана хэмээн танилцуулж байна. 

Монголчууд автобус, тэр дундаа цахилгаан автобусыг эх орондоо угсарч байгаа нь сайн мэдээ. Үүнийг хоёр гараа өргөөд дэмжинэ. Инженер техникчдээрээ бахархана. Бас урам  хайрлана. Энэ бол бидний чадах зүйл. Гэхдээ юманд учир бий.

Нийтийн тээвэр гэдэг хатуу шалгуур, чанд стандарттай бүтээгддэг. Учир нь нийтийн тээврийн нэг автобус наанадаж 40-45 хүн тээвэрлэх зориулалттай. Харин Монголын нөхцөлд бол магадгүй 60-70 хүн зорчино. Ийм олон хүний амь нас, аюулгүй байдлыг хангах ёстой гэдэг үүднээсээ стандартын маш өндөр босго, шалгуур шаардлагыг хангаж байж бүтээгддэг. Энэ бол дэлхий нийтэд тогтсон хэм хэмжээ. 

Тэгээд бас үйлдвэрлэлийн бүхэл бүтэн эргэх холбоо, цикл дамжлагаар бүтээгддэг гэдэг нь тодорхой. Энгийнээр бодоход үйлдвэрлэлийн дамжлага бүр дээр чанарын баталгааны хяналт, лаборторийн шинжилгээ тохируулга,  тусгай зориулалтын туршилтууд гэхчлэн олон даваа давж баймаажин сая хэрэглэгчдийн гар дээр очих учиртай байх. Жишээ нь автобусны кузов угсралт гэхэд л 7 дамжлага дамждаг бол бэлэн болсон цахилгаан автобусыг 24 цагийн турш өндөр даралттай усан дор шалгаж туршдаг байна.   

Угсарч бэлэн болсон цахилгаан автобус хэрэглэгчдэд очихынхоо өмнө наанадаж 6 төрлийн шалгуурыг үйлдвэрийн болон жинхэнэ бодит байдал дээр шалгагдаж баталгаажсан байх ёстой гэнэ. Жишээ нь, устай болон бороотой нөхцөлд ямар нэг цахилгаан богино холболт үүсэхгүй байх, тодорхой градусын хазайлттай замаар явах боломж,  хэдий хэрийн ачаалалттайгаар хэдэн метрийн өндөр өөд өгсөж уруудаж чадах зэргийг шалгаж баталгаажуулсан байх ёстой.  Мөн 24 цагаас 30 хоногийн турш үйлдвэрийн нөхцөлд янз бүрийн зам дээр  тухайлбал, хуурай, нойтон, хальтиргаатай, донсолгоотой  зам дээр  тасралтгүй туршигддаг байна. Түүнчлэн  ухаалаг гагнуурын роботоор гагнасан их биеийн холбоосыг  үйлдвэрийн нөхцөлд нэг бүрчлэн шалгаж бөх бат байдлыг тогтооно. Бүр нарийн яривал өнгө будаг, эрүүл ахуйн нөлөөлөл гээд цааш үргэлжилдэг. Нэгэнт цахилгаан машин учраас мөргөлдөхөөс сэргийлэх систем, автомат эргэлт, жолооч хэр ядарсан зэргийг тогтоох гэхчлэн орчин үеийн дэвшилтэт аргууд энэ төрлийн тээврийн хэрэгсэлд хэдийнэ нэвтрээд байгаа аж.

Харин цаашид Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 1000 гаруй Мон-30 загварын цуврал цахилгаан автобусаар хангана гэж байгаа энэ үйлдвэрлэл маань гар ажиллагааны мануфактур үйлдвэрлэлээс юугаараа ялгагдаж, олон улсын хэм хэмжээ болсон стандарт нормыг хэрхэн хангаж баталгаажуулах вэ гэдэг нь одоогоор асуултын тэмдэгтэй байна.

Дэлхийн улс орнуудад цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл угсаралтанд энэ мэт стандарт шалгуур хэдийнэ хэвшиж тогтоод байна. Дараалсан хяналт  бүхий дамжлага нь үйлдвэрлэлийн найдвартай байдлыг хангах гол нөхцөл болдог аж.

Харин Монголд бол байдал дээрхээс огт өөр. Уужуухан зайтай грааш, угсарсан сэндвичэн байшинд гагнуурын аппарат,  авто засварын багаж хэрэгсэл ашиглаад нийтийн тээврийн хэрэгслийг үйлдвэрлэнэ гэхээр санаанд нэг л буухгүй байна. Өөрөөр хэлбэл шалгуур стандарт нь юу вэ, тэр нь хэрхэн хангагдаж байна вэ гэдэгт л эргэлзээ төрж байгаа юм. Яг үнэндээ бол гадаадын үйлдвэрүүдээс бэлэн бэлдэц, деталь хэсгүүдийг оруулж ирээд гагнаж, угсраад  тээврийн хэрэгсэл босгочихыг ШУТИС-ын механик инженерийн сургуулийн оюутнууд ч чадна.

Харин цаашид Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 1000 гаруй Мон-30 загварын цуврал цахилгаан автобусаар хангана гэж байгаа энэ  үйлдвэрлэл маань гар ажиллагааны мануфактур үйлдвэрлэлээс юугаараа ялгагдаж, олон улсын хэм хэмжээ болсон стандарт нормыг хэрхэн хангаж баталгаажуулах вэ гэдэг нь одоогоор асуултын тэмдэгтэй байна.

Мон-30  цахилгаан атобусны угсралттай танилцах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэхүү ажлыг бүх шатны албан тушаалтнууд, яамд, төр захиргааны байгууллагууд дэмжих ёстой. Монгол инженер, техникийн ажилтнууд гадныхнаас дутахааргүй чадвартай, хийж бүтээж чадаж байгааг энэ бүтээл батлаж байна... Монгол хүн бүр эх орондоо үйлдвэрлэсэн зүйлээ амьдралдаа хэрэглэж, бахархаж байж улс орон хөгжинө” гэж онцолсон.  Засгийн тэргүүн маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэлээ.

Бид энэ асуудлыг хөндөхдөө үйлдвэрлэж, хийж бүтээхээр зорьж байгааг нь буруутгасангүй. Харин иргэднийхээ аюулгүй байдлыг хангах стандартыг нэхэж, бусдын жишиг ийм байна шүү, та нарынх харин ямар вэ гэдгийг тодруулах гэсэн юм.

Гэхдээ харамсалтай нь мөнөөх автобус угсрагчид маань нийтийн тээвэрт байх ёстой стандарт хэм хэмжээ, шалгуурын талаар ганц  ч үг дуугарсангүй. Ерөнхий сайд, болон түүний зөвлөхүүд, дагалдан явсан яам тамгын мэргэжилтнүүд заавал инженер, тэр дундаа тээврийн инженерийн мэргэжилтэй, мэдлэгтэй байх албагүй. Үйлдвэрлэгчид харин тэр нийтийн тээврийн хэрэгслийнхээ стандарт баталгаажуулалтын нарийн ширийн асуудлаа өөрсдөө санал санаачлагаараа  гаргаж зовлон  жаргалаа ярьж зөвлөх ёстой байлаа. Гэтэл яг энэ халуун асуудлаа тойруулаад зөвхөн үйлдвэрлэл угсралт, зах зээлээ баталгаажуулж авахад  хамаг анхаарлаа хандуулчих шиг боллоо. Уул шугамандаа яг энэ асуудлаараа төрөөс дэмжлэг туслалцаа хүссэн бол илүү жин дарах байсан бус уу.  Чухал асуудлаа бусад сэдвээр чулуу хөөлгөж дуугүй өнгөрөөнө гэдэг бол Засгийн тэргүүндээ  молиго үмхүүлээд мордуулж байгаагаас өөрцгүй.

Бид энэ асуудлыг хөндөхдөө үйлдвэрлэж, хийж бүтээхээр зорьж байгааг нь буруутгасангүй. Дэмжиж, бас бахархаж байгаагаа дахин дахин тодотгосон. Гагцхүү иргэднийхээ аюулгүй байдлыг хангах стандартыг нэхэж, бусдын жишиг ийм байна шүү, та нарынх харин ямар вэ гэдгийг тодруулах гэсэн юм. 

Иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ ээ. Үүний тулд үйлдвэрлэсэн цахилгаан автобусаар чинь ямар  нэг эргэлзээ, айдасгүйгээр үйлчлүүлмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл гагцхүү бусдын жишгээр хянаж тогтоосон тэр стандарт,  аюулгүй байдлын баталгааг л шаардана. Ерөөс машин үйлдвэрлэлээ мануфактур маягаар эхэлвэл стандарт хаягдаж орхигдоно л гэсэн үг.

Г.Хантулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.20.55Зочин   • 2018, 10 сарын 25. 21 цаг 08 минут

бусдын жишгээр гээд буруутгах аргаа олж дээ.

119.40.100.26зочин   • 2018, 10 сарын 23. 13 цаг 55 минут

хийгээд эхэлсэн бол болж л таараа чи мөн санаа зововоо,

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.