Шинэ мэдээ

Ливийн асуудлаарх тогтоолыг даруй батлахыг уриалжээ4 сар 20. 11:35АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг нийтэлжээ4 сар 20. 11:18БНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй4 сар 19. 12:38Эдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ4 сар 19. 12:37Бельгид салафитуудын 100 орчим байгууллагыг илрүүлжээ4 сар 19. 9:30Лондонд цэвэр агаарын бүс бий болгожээ4 сар 19. 9:21"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 16:14МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 16:01Ким Жөн Ун агаарын цэргийн ангид зочилжээ4 сар 17. 12:21АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэхэд ЕХ бэлэн байна4 сар 17. 9:31АНУ-д газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин нэмэгджээ4 сар 17. 9:30Цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутгаас АНУ-ын хилийн зүг хөдөлжээ4 сар 16. 13:21ХСҮТ-ийн туяа эмчилгээний шинэ аппарат 6 сард ашиглалтад орно4 сар 16. 10:56Зам тээврийн яамны газрын дарга Д.Доржхандын ширээн дээр гацсан төрийн бодлого4 сар 16. 10:11Израильчууд Сар руу “Берешит-2” хөлгийг хөөргөнө4 сар 16. 9:57Умард Солонгосчууд үндэсний гол баяраа тэмдэглэж байна4 сар 16. 9:56Трамп 30 гаруй сая ам.долларын хандив цуглуулжээ4 сар 15. 14:46Ким Жөн Ун энэ сард ОХУ-д айлчилж магадгүй4 сар 15. 11:02Ж.Цолмон: АШУҮИС-ийн эмнэлэг Монголын багш нарын эрүүл мэндэд хувь нэмэр оруулна4 сар 15. 9:51“Boeing 737 Max” онгоцоор нислэг үйлдэх хугацааг хойшлуулжээ4 сар 15. 9:50Сири, Ирак болон Иран улс төмөр замуудаа холбохоор төлөвлөж байна4 сар 15. 9:41Хунтайж Харри гэргий М.Маркли нар хүүхдээ ургамал хоолоор өсгөнө4 сар 13. 12:19Ассанжийг шилжүүлж магадгүй байгаа нь сэтгүүлчдэд аюултай гэв4 сар 13. 12:18АНУ Ж.Ассанжийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ4 сар 13. 11:21АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тэргүүнд Б.Мораны нэрийг дэвшүүлжээ4 сар 13. 11:19УЕП-ын шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхэд шалгалт хийнэ4 сар 11. 14:58Д.Трамп Израилийн Ерөнхий сайдад баяр хүргэжээ4 сар 11. 13:42Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлжээ4 сар 11. 13:32Олимпын наадмыг хариуцах шинэ сайдыг томилжээ4 сар 11. 12:56Екатеринбург хотын орон сууцанд дэлбэрэлт болжээ4 сар 11. 12:47

Өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө суллалаа

/10-р сарын 23/  -  9 цаг 36 минут

“Хүүхдийн хорих” гэх тодотголтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага”-д хүмүүжиж байсан өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллалаа. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуулын даргалсан хуралдааны шийдвэрээр тэдгээр хүүхдүүдийг сулласан юм.

Ял эдлэх хугацаанаасаа өмнө суллагдсан хүүхдүүд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлж, дахин алдахгүй гэдэг амлалтыг өгч байсан юм.

Эцэг, эхийнхээ үгэнд орох хамгийн чухал гэдгийг ойлголоо

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан Ш сэтгэгдлээ илэрхийллээ

-Яаж яваад гэмт хэрэгт холбогдчихов.

-Би ээж, аавынхаа хайр халамжид эрх дураараа өссөн. Аав, ээжийнхээ үгэнд оролгүй зөрүүдэлж, гэртээ байх ёстой цагаараа гадуур тэнэж байсан нь миний алдааны эхлэл байжээ. Гэртээ, хичээлдээ зарцуулах цагаа PC тоглож өнгөрөөнө. Тоглох, тэнэх мөнгө олдохгүй болохоор дээрэм, залилан хийж гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн. Энэ алдаа миний амьдралд том ташуур өглөө. Дахиж хэзээ ч алдахгүй гэж өөртөө амласан.

-Ял эдлэх хугацаанаас чинь өмнө суллах шийдвэрийг шүүх гаргалаа. Их сургуульд элсэх чухал алхам чиний өмнө байна.

-Ерөнхий шүүгч их итгэл хүлээлгэж эдлээгүй үлдсэн 4 сар 4 хоногийг тэнслээ. Цаг мөч бүхэн хайран байгаа болохоор шүүгчийн шийдвэр үгээр хэлэхийн аргагүй итгэл найдвар, баяр баяслыг өглөө. Хурдан л аав ээждээ үнсүүлэхсэн гэж бодож байна.

Би багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Гэртээ хариад элсэлтийн ерөнхий шалгалтаа бэлдэж хүссэн сургуульдаа орно гэж бодож байна. Хүн эцэг эхийнхээ үгэнд орох л хамгийн чухал гэдгийг ойлголоо. Тэд маань хэзээ ч буруу зүйл хэлдэггүй. Бидний сайн сайхны төлөө байдаг. Харин бид зөрүүдэлж байж л буруу замаар ордог гэдгийг ойлголоо. Үеийн найзууддаа хандаж хэлэхэд “Хамгын сайхан зам гэртээ харих зам” гэдэг үгийг ойлгож ухамсарлаарай гэж хэлмээр байна гэв.

Өсвөр насныханд сургалт сайн хийгээсэй

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан гэмт хэрэгт ял эдэлж байгаад суллагдсан Б ийнхүү ярилаа. Тэрбээр “Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Ээж минь нурууны хүнд хагалгаанд орох болоод манайхан мөнгө хайж байсан юм. Би тэнэг, болчимгүй зүйл сэдэж хялбар аргаар мөнгө олно гэж дээрэм хийсэн маань энэ амьдралын хамгийн том алдаа боллоо. Өвчтэй ээж, гэрийнхнийгээ сэтгэл санаа, эд материалын том хохиролд унагасан.

Уг нь би 12 дугаар ангиа төгсөөд Хууль сахиулах их сургуульд орохоор төлөвлөчихсөн байсан юм. Өөрийнхөө буруугаас хүссэн сургуульдаа орж чадаагүй. Гэхдээ хоригдож байх хугацаандаа элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд МУБИС-д элссэн. Суллагдаад шууд хичээлдээ сууна. Оюутан болсныг минь харгалзаж хугацаанаас өмнө сулласан шүүгчид маш их баярлаж байна.

Энд ар гэрийн хайр халамж, хараа хяналт сайн хүүхдүүд яаж хурдан хүмүүжиж гараад зөв амьдрах вэ гэж хичээж, ярьдаг. Ар гэрээс нь эргэлт ирдэггүй, эцэг, эх нь хайхардаггүй хүүхдүүд эсрэгээрээ хэн нэгнийг буруутгаж, амьдралд гутранги үзэлтэй болсон нь ажиглагддаг.

Хууль хяналтын байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өсвөр насны хүүхдүүдэд үр дүнтэй сургалтуудыг хангалттай хийдэг бол олон хүүхдүүд өнөөдөр гэрэл гэгээтэй амьдралтай, алдаж хазаах нь бага байх байсан байх.

Миний эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 27 хоногийг хугацааны өмнө сулласан шүүх бүрэлдэхүүндээ, төр засагтаа маш их баярлалаа. Гараад зөв л амьдарна гэж бодож байна гэв.

З.Баяржаргал



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.