Шинэ мэдээ

Каталонид болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 90 орчим хүн бэртжээ10 сар 19. 12:04Барилгын салбарын залуу инженерүүд чууллаа10 сар 18. 15:18Сирид энгийн иргэд дайны хөлд ихээхэн нэрвэгджээ10 сар 18. 11:38“Brexit”-ийн гэрээний талаар тохиролцоонд хүрчээ10 сар 18. 10:25Б.Отгонсүх: Налайхын замын эхний ээлжийн хөдөлгөөнийг энэ сарын 29-нд нээнэ10 сар 18. 10:18Дэлхийн цэргийн наадамд 109 улсын цэрэг оролцоно10 сар 18. 9:46Барселона дахь эсэргүүцлийн ажиллагааг зэмлэн буруушаажээ10 сар 18. 9:43БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалт 3.8 хувиар нэмэгджээ10 сар 17. 9:46Сирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ10 сар 17. 9:20УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав10 сар 16. 16:23Хятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ10 сар 16. 10:26Японд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ10 сар 16. 9:36“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 9:35М.Энхболд гишүүн Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр гардууллаа10 сар 15. 13:29Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ10 сар 15. 11:34Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ10 сар 15. 10:22Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ10 сар 15. 9:32Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна10 сар 15. 9:29АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20

"Ирээдүйн ажил, мэргэжил" сэдэвт уралдаан зарлаж байна

/10-р сарын 19/  -  11 цаг 53 минут

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 100 жилийн ой, Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран, “Ирээдүйн ажил, мэргэжил” сэдэвт дараахь уралдаануудыг зарлаж байна. Үүнд:

  • 7-13 насны хүүхдүүдийн дунд Гар зургийн уралдаан

/1-р байр 500,0 мянга, 2-р байр 400,0 мянга, 3-р байр 200,0 мян төгрөг/

  • 14-18 насны хүүхдийн дунд Эссэ бичлэгийн уралдаан;

/1-р байр 500,0 мян, 2-р байр 400,0 мян, 3-р байр 200,0 мянган төгрөг/

  • Их, дээд сургуулийн оюутан залуучуудын дунд Эрдэм шинжилгээний хурал;

/1-р байр 1,5 сая, 2-р байр 1,0 сая, 3-р байр 500,0 мянган төгрөг/

  • Гэрэл зураг сонирхогч иргэдийн дунд “Хөдөлмөр миний дуранд” сэдэвт Гэрэл зургийн уралдаан.

/1-р байр 1,0 сая, 2-р байр 700,0 мянга, 3-р байр 400,0 мянган төгрөг/

Гар зураг, гэрэл зураг, эссэ бичлэгийн уралдааныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ilo50years@fcy.gov.mn цахим хаягаар болон шуудангаар эсхүл биечлэн хүргэж өгөх, оюутан залуусын хүрээнд зохион байгуулах эрдэм шинжилгээний хурлын илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтэд ilo50years@rilsp.gov.mn цахим хаягаар 2018 оны 11 дүгээр сарын 10-ныг өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна. Мөн орон нутгаас оролцох хүүхдүүдийн бүтээлийг аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвүүдэд хүргэж өгөх боломжтой.

Уралдаанд шалгарсан бүтээлүүдийн шагналыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болох “Ирээдүйн ажил, мэргэжил” бага хурлын үеэр гардуулж, үзэсгэлэнд тавьж танилцуулна.        

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим хуудаснаас авна уу.

Гар зургийн уралдаан: https://bit.ly/2RMPqMK

Эссэ бичлэгийн уралдаан: https://bit.ly/2OT2Jgk

Эрдэм шинжилгээний хурал: https://bit.ly/2OPx8ft

Гэрэл зургийн уралдаан: https://bit.ly/2OWLhr4

FacebookХөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Лавлах утас: 51-261841, 88061150



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.