Шинэ мэдээ

Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд хийх хамтарсан шалгалт эхэллээ3 сар 26. 12:33Нийгмийн даатгалын "Явуулын үйлчилгээ" танд хүрч үйлчилнэ3 сар 26. 9:48Цагаачдын цуваа АНУ-ыг чиглэн хөдөлжээ3 сар 26. 9:25Монголд дэлбээлсэн "Сакура" олон улсын сургууль шинэ элсэлтээ нэмэлтээр авч байна3 сар 26. 9:24АШУҮИС Эталон болно3 сар 25. 13:25Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” гэр бүлийн уран сайхны кино нээлтээ хийнэ3 сар 25. 12:16Си Жиньпин, II Альберт нар хоёр улсын харилцааг бэхжүүлэхээр тохиролцжээ3 сар 25. 11:30“Ethiopian Airlines” компани хариу мэдэгдэл хийжээ3 сар 25. 10:28Бразил хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн туршилтыг явуулжээ3 сар 23. 11:40Х.Гуайдогийн туслахыг даруй суллахыг уриалжээ3 сар 23. 11:37Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж3 сар 22. 16:20Шүүгчид иргэдийн өмгөөлөл авах эрхэд халдаж байна3 сар 22. 10:26Украин улс цэргийн зориулалттай дроныг туршжээ3 сар 22. 9:45Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав3 сар 22. 9:44Гарын таван хуруу мюзикл Улаанбаатар хотод тоглогдоно3 сар 21. 14:58Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн албан тушаалдаа орлоо3 сар 21. 9:58Эрдоган цаазаар авах ялыг сэргээхэд бэлэн байна3 сар 21. 9:56М.Помпео бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр Кувейт, Израил, Ливаныг зорьжээ3 сар 21. 9:54Венесуэлийн эрх баригчид Колумбитай залгаа хилээ хэсэгчлэн нээжээ3 сар 20. 12:12Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53Албан тушаалаасаа огцрохыг Алжирын Ерөнхийлөгчөөс шаардав3 сар 20. 9:33Шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төлөөлөгчийг урина3 сар 20. 9:29М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:21Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02Гадаадад суралцмаар байна уу ? Нээлттэй өдөрлөг3 сар 19. 13:57Ж.Ардерн: Хохирогчдын оршуулгын зардлыг Засгийн газраас гаргана3 сар 19. 12:47Трамп цалингийнхаа дөрөвний нэгийг Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хандивлажээ3 сар 19. 12:46Германы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна3 сар 19. 9:25Сенатч К.Гиллибранд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө3 сар 19. 9:25

Г.Дөлбадрах: Үзэгч, сонсогчдынхоо сонорыг хайрын дуугаар мялаах болно

/10-р сарын 19/  -  10 цаг 55 минут

Нийтийн дууны ертөнцөд сүүлийн үед хүч түрэн орж ирж байгаа залуу хос дуучид бол Г.Дөлбадрах, Б.Сонгууль нар. Тэднийг "Морины Батбаяр"-ын хүүхдүүд гэдгээр нь хүмүүс андахгүй. Харин тэд аавтайгаа хамтран "Удам дамжсан аялгуу" нэртэй цомгоо гаргаж, МҮЭСТО-нд энэ сарын 29-ний өдөр тоглолтоо хийхээр болжээ. 

Ингээд Г.Дөлбадрахтай амьдрал уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.

-“Удам дамжсан аялгуу” хэмээх хамтарсан цомог гаргаж, тоглолтоо хийхээр товложээ. Та хоёрын анхны цомог уу?

-Тиймээ. Аав болон эхнэртэйгээ хамтран уран бүтээлийн цомог гаргасан байгаа. Манай эхнэр Б.Сонгууль “Морины” хэмээн олондоо алдаршсан Г.Батбаярын том охин л доо. Цомогт маань бид гурвын хамтран дуулсан болон тус, тусын уран бүтээл багтсан байгаа. Б.Сонгууль бид хоёрыг сургуулиа төгсөөд хамтран дуулахаар шийдсэн мөчөөс л хадам аав маань үргэлж тусалсаар ирсэн. Мөн ханийн минь ээж болон миний аав, ээж ч бид хоёрт маш их тусалдаг. Ер нь л гэр бүл, найз, нөхөд маань бид хоёрыг уран бүтээлээ үргэлж хийгээсэй гэсэн үүднээс хоёр охиныг минь харж өгөх ч юм уу бүхий л боломжоор тусалж дэмждэг. Хадам аав маань өөрөө урлагийн хүн учир уран бүтээлийн номер нэг дэмжигч. Хоолойн бичлэгт ороход байнга хамт явж ийм зүйл дээр ингэдэг тэгдэг гээд маш их зөвлөдөг. Нэг талаараа продюсер нөгөө талаасаа нэг номерийн зөвлөгч минь юм.

-Та хоёрын ихэнх уран бүтээл хайрын сэдэвтэй байдаг. Хадам аав тань морины тухай дуулдаг шүү дээ. Яагаад хайрын тухай дуулах болов ?

-Бид ааваасаа тэс өөр сэдвээр дуулдаг л даа. Гэр бүлийн хос дуучид учир хайрын тухай дуулахаар шийдсэн. Тэгсэн ч хайр бол маш хүчтэй, хүмүүс хайраас их зүйлийг суралцаж, бусдад түгээж байдаг. Тиймээс бид ч нийгэмд дуугаараа дамжуулан ямар нэг зүйлийг илэрхийлэхийг хүссэн. Тэр нь хайр. Бид хоёрын уран бүтээлийн 80 хувь нь хайрын тухай дуу байдаг. Цаашид ч хайрын тухай дуу дуулж үзэгч, сонсогчдынхоо сонорыг мялааж байх болно.

-Г.Дөлбадрах, Б.Сонгууль нарын хайрын түүх яаж эхэлж байв?

-2004 онд Хөгжим бүжгийн коллежийн дуурийн дуулаачийн ангид элсэн ороод эхнэртэйгээ танилцаж байлаа. Тэр цагаас найзалж, улмаар бие биендээ дурлаж гэр бүл болсон. Одоо хоёр хүүхдийн эцэг эх болсон. Сургуульд байхаасаа л бие, биенээ шохоорхож, үерхэж сургуулиасаа гараад л юм ярьж алхсаар нэг мэдэхэд Саппород байдаг гэрийнх нь үүдэнд ирчихсэн байдаг байсан. 2009 онд бид хоёр анхны охиноо өлгийдөн авсан. Тэгээд 2011 оноос уран бүтээлээ хийж эхэлсэн. Тэр дунд нь хоёр дахь охиноо ч төрүүлж уран бүтээл маань бага зэрэг цалгардаж байгаад 2017 оноос уран бүтээлдээ шамдан орсон.

-“Удам дамжсан аялгуу” гэхээр та ч бас урлагийн удамтай юу?

-Эхнэр маань бага байхаасаа л аавыгаа дагаж хөдөө, орон нутгаар явж тоглолт хийхэд нь хамт явсаар урлагийн хүн болохоор эргэлт буцалтгүйгээр шийдэж, Хөгжим бүжгийн коллежид суралцсан. гэдэг. Харин манай удамд урлагийн хүн байгаагүй. Багадаа эвлэгхэн дуулдаг байсан гэж аав, ээж хэлдэг. 10-н жилийнхээ хоёр найзтай хамтарч хамтлаг байгуулж урлагийн үзлэгт оролцдог байсан. Төгсөөд ч гурвуулаа хамтлаг байгуулж дуулна шүү гэж ярьдаг байсан л даа. Гэхдээ нөгөө хоёр найз маань шантарсан. Эгч минь намайг олж харж, чамд авьяас бий урлагийн сургуульд ор гээд дагуулж ирж, Хөгжим бүжгийн коллежид орж байлаа. Би ч өөрөө урлагийн хүн болохоор шийдсэн байсан тул дуртай дагаж ирсэн.

-Урын сандаа нийт хэчнээн дуутай вэ?

-Бид хоёрын хамтран дуулсан арав гаруй уран бүтээл бий. Тал нь клипжүүлсэн байгаа. Мөн бие даан хийсэн уран бүтээлүүд ч байдаг. Ханьтайгаа хамтран дуулсан “Хань минь” дуу ФМ, радиогоор цацагдаж олон түмэн маш сайхнаар хүлээж авсан. Аялгууг УГЗ Р.Ганбат гуай зохиож өгсөн маш гоё аялгуутай дуу бүтсэн. Хамгийн сүүлд МУСТА Б.Цацралын ая, Р.Өнөржаргалын шүлэг “Хайрандаа жаргая”, Ж.Отгончулууны ая, Р.Өнөржаргалын шүлэг “Хайрын дөрвөн улирал” дуунууд маань бүтэж, ФМ радиогоор цацагдаж олон түмний дуртай дууны нэг болж байгаад баярлаж байгаа. Мөн аавтайгаа хамтран “Монголдоо би хайртай” гэх сайхан дууг дуулж үзэгч, сонсогчиддоо хүргээд байна.

-Уран бүтээл бүр онцлог түүхтэй байдаг шүү дээ. Та хоёрын уран бүтээлийн бүтсэн түүхийг хуваалцвал...

-Хамгийн анхны уран бүтээл маань 2009 онд дуулсан “Сэтгэлийн шивнээ” хэмээх дуу бий. Бид хоёр энэ дуундаа хайртай. Хамгийн анхны уран бүтээлийнхээ гарааг сайхан үгтэй содон аялгуутай дуугаар эхлүүлсэндээ баяртай байдаг. Дууны аялгууг ЦДБЭЧ-ийн ерөнхий хормейстер МУСТА, ахмад О.Эрдэнэцог багш зохиож өгсөн. Анх сургуулиа төгсөөд л энэ дуугаа дуулж олон түмэнд хүргэсэн болохоор их хайртай байдаг. Анхны юм бүхэн сайхан байдаг шүү дээ. Бусад уран бүтээлдээ ч хөлс хүч сэтгэлээ зориулж хийсэн байдаг учир их хайртай. “Хайрын дөрвөн улирал” дууг ЦДБЭЧ-ийн уран бүтээлч МУСТА Ж.Отгончулуун өчнөөн жилийн өмнө зохиосон байдаг. Манай ажлын хоёр уран бүтээлч нэгэн тоглолтон дээр дуулсан юм. Түүнийг би сонсоход их гоё алгуутай дуу байсан. Яагаад ч юм тэр дууг дуулах хүсэл төрж Ж.Отгончулуун ахаас дуу чинь их таалагдлаа би эхнэртэйгээ хамт дуулж болох уу гээд гуйсан л даа. Тэгэхэд маш уриалгаханаар хүлээн авч зөвшөөрсөн. Энэ дуундаа ч бас маш их хайртай.

-Одоо тоглолтын бэлтгэл гээд завгүй гүйгээд байна уу?

-Тиймээ. Ерөнхийдөө бэлтгэл хангагдаж байна. Телевиз, радиогоор тоглолтын маань шторк цацагдаж эхэлсэн байгаа. Билет зарагдаад дуусч байна. Ингэж хурдан зарагдаж дуусч байгаад маш их баярлаж байна. Хүмүүс бид гурвын хамтарсан уран бүтээлийг дэмжиж биднийг сонсохыг хүсч байгаад маш их баярлаж байгаа.

-Хос дуучид маань аавтайгаа хамтарсан тоглолт хийх гэж байна. Өөрсдийн бие даасан тоглолтоо хэзээ хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Энэ тоглолтыг дуусгаад бид хоёр өөрсдийн бие даасан цомгийн ажилдаа орно. Дуунуудаа цэгцлээд шинэ уран бүтээл гаргах тал дээрч яруу найрагч, ая зохиогч нартай уулзаад явж байгаа. 2019 оны арваннэгдүгээр сард цомгоо гаргаад залгуулаад бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн.

-Г.Дөлбадрах ЦДБЭЧ-д ажилладаг гэсэн. Хэдэн оноос ажиллаж байгаа вэ?

-2006 онд оюутан байхдаа л ажилд орсон. 2006 онд ЦДБЭТ Азидаа анх удаа Чингис хаан рок дуурь тавьсан. Үүнд ард нь зогсож дуулдаг массанд сургуулиудаас оюутнуудыг гэрээгээр авч ажиллуулсан юм л даа. Тэрэнд нь багтаж ороод Чингис хаан рок дуурь дуусаад дөрвөн хүүхдийг сонгон шалгаруулалт хийж авч үлдсэн юм тэдний нэгт нь багтаж энэ том айлын гишүүн болсон түүхтэй. 12 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд төр засгаас миний хөдөлмөрийг үнэлж 2017 онд МУСТА цолоор шагнасан.

-Баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье. 

-Баярлалаа та бүхний ажилд ч мөн өндөр амжилт хүсэн ерөөе. 

Х.Соёл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.