Шинэ мэдээ

Иордан голын Баруун эрэгт еврейн суурин барих хөтөлбөрийг баталжээ10 сар 16. 9:27АНУ Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж мэдэгджээ10 сар 16. 9:26Индонезид гамшгийн үеэр сураггүй болсон 5000 орчим хүн олдоогүй байна10 сар 15. 11:00Д.Трамп Эндрю Брансоныг сулласанд талархаж байгаагаа илэрхийллээ10 сар 15. 10:59Куба улс 34 мянган тонн тамхи хураана10 сар 14. 14:47Америкт сонгуулийн өдөр амиа золиослох гэж байсан этгээдийг баривчлав10 сар 14. 14:46АНУ БНХАУ руу цөмийн технологи эскпортлохыг хориглоно10 сар 12. 13:05Номлогч Брансоныг суллахаар тохиролцжээ10 сар 12. 12:52Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөснийг нотлох бичлэгүүдийг үзүүлжээ10 сар 12. 12:51Камбож улс 2030 он гэхэд 15 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна10 сар 12. 11:32Ява арал дээр газар хөдлөлт болсны улмаас 3 хүн амиа алджээ10 сар 12. 11:31Умард Солонгосын ашигт малтмалын нөөц 3,3 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна10 сар 12. 10:35Хоёр Солонгос буддын сүмийг сэргээн босгоход хамтран ажиллана10 сар 12. 10:33БНАСАУ-д дангаар авсан хоригоо Өмнөд Солонгос цуцалж магадгүй10 сар 11. 11:58Их Британи Ирантай явуулж буй худалдааны харилцаагаа таслахгүй10 сар 11. 9:57Ажлын эрч хүчээ хаанаас олж авдгаа В.Путин хэлжээ10 сар 11. 9:56Хар хайрцагны нууцыг задлахыг хүсэж буй жиргээ постууд10 сар 11. 9:50Монголын телевизүүдийн контент БНСУ-ын 60 сая хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүрдэг боллоо10 сар 10. 15:09Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэд тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ10 сар 10. 14:51Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “Баянхангай” олгож байна10 сар 10. 12:31Сулавеси аралд дахин газар хөдлөв10 сар 10. 8:50Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөсөн гэх мэдээллийг няцаав10 сар 10. 8:44М.Энхболд: Төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүртээх чиглэлд түлхүү анхааръя10 сар 9. 15:25П.Батчулуун: Тархины үхэлтэй зургаан хүнээс 12 хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгасан10 сар 9. 15:22“Залуучуудын олимп-2022” наадам Африк тивд болно10 сар 9. 13:44Эрдоган: Алга болсон сэтгүүлч Ерөнхий консулын газраас явсныг нотлох ёстой10 сар 9. 13:43Б.Ганчимэг: Хүү минь 15 удаа хагалгаанд орж, нялх биендээ баймгүй зовлон үзэж байна10 сар 9. 10:45Зуун мянган ам.долларын үнэ бүхий солиртой байснаа мэджээ10 сар 9. 9:34Британийн цэргүүд Оманд томоохон сургуулилт хийнэ10 сар 9. 9:32АНУ-ын хориг арга хэмжээ авч магадгүй байгаа асуудалд хариулт өгчээ10 сар 8. 12:09

П.Батчулуун: Тархины үхэлтэй зургаан хүнээс 12 хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгасан

/10-р сарын 9/  -  15 цаг 22 минут

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яам хамтран  “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургалтанд 14 байгууллагын 130 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөж байгаа юм байна. 

Тархинд цус харвах, осол гэмтлийн улмаас тархи эдгэшгүйгээр бүрэн ажиллагаагүй болсон тархины үхэлтэй 1 донороос бөөр, элэг, зүрх, уушги, нойр булчирхай, нарийн гэдэс зэргийг 8 хүнд шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэх боломжтой. Түүнчлэн тархины үхэлтэй донор нь яс, нүдний эвэрлэг, арьс зэрэг эдийн донор болдог. Манай улсад тархинд цус харвах тохиолдол нэмэгдэж нас баралтын шалтгааны 2 дугаарт орж байна. Дэлхий нийтэд амьд ахуйдаа донор болохоор бүртгүүлэх тогтолцоо хөгжсөн бөгөөд тархи ажиллагаагүй болсон үед гэр бүлийн Зөвшөөрлийг нь авч тархины үхлийг тодорхойлох мэргэжлийн эмч нарын баг тархины үхлийг тодорхойлно. Эд нийцэл эдийн тохироо нь үндэсний хүлээх жагсаалтанд буй өвчтнүүдээс хамгийн сайн тохирохыг нь сонгоно. Ингэж сонгохдоо цусны бүлэг, биеийн жин өндөр, биеийн байдал, эдийн тохироо, хүлээх жагсаалтанд хүлээсэн хугацаа, донор эрхтэнээс ойр хол байга зэрэг хүчин зүйлийг харгалздаг. Харин яс үндэс, хүйс, орлого, нийгмийн байр суурь, нэр хүнд зэрэг хүчин зүйлийг харгалздаггүй юм байна. 

Тус арга хэмжээний талаар, Эс, Эд, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Монгол Улсын  хүний гавьяат эмч П.Батчулуунаас тодрууллаа.

-Өнөөдрийн арга хэмжээний онцлог, ач холбогдол юу вэ?

-Өнөөдрийн үйл ажиллагаа цар хүрээний хувьд жаахан хязгаарлагдмал байгаа. Учир нь анх удаа зохион байгуулагдаж байгаа учраас эхний ээлжинд зөвхөн эрхтэн шилжүүлэн суулгадаг болон донор эмнэлэгүүдийнхээ удирдлагуудыг урьж оролцуулж байна. Цаашлаад бид нар эмнэлэг болгон дээр очиж сургалтуудыг зохион  байгуулахаар төлөвлөж байгаа. Ингээд эмч, эмнэлэгийн ажилтнуудаа нэгдсэн нэг ойлголт мэдээлэлтэй болгосны дараа хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтраад иргэдэд ойлгуулах сурталчихлах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ ажил маань амжилттай болсноор ирээдүйд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ маань урагшлаад, нэгэнт бурхны оронд явж байгаа хүнийхээ эрхтэнг донорын шаардлагатай элэг нэгт Монголчуудаа аврах үйл ажиллагаанд ашигладаг болоход бага ч гэсэн хувь нэмэр оруулах болов уу гэж бодож байна. Энэ зүйл дэлхийн практикт нэвтрээд хэдийнээ хагас зуун жил болсон. Өнөөдөр бид эх орондоо нутагшуулахаар ажиллаж байна.

-Тархины үхэл гэж яг юуг хэлээд байна вэ?

-Тархины үхэл гэдэг нь тархинд их хэмжээний цус харваснаас үүдэн тархины эд, эс сэргэхгүйгээр үхэжсэн, эсвэл тархи гэмтэл авч, эдгэшгүйгээр ажиллагаагүй болсон тохиолдлыг хэлнэ. Тархины үхэлтэй ч зүрх нь үхжээгүй байх үед нь амьсгалыг зохиомлоор ажиллуулж донор болгодог.

-Донорын тухай хуулийн талаар та ямар бодолтой байна вэ. Дагалдах журмууд нь гарсан уу?

-Донорын тухай хууль 2000 онд батлагдсан. Хуулийг энэ 2018 оны нэгдүгээр сард шинэчилж, Монгол Улсын 25 нас хүрсэн иргэн амьд ахуйдаа зам тээврийн осол, цус харвалт зэргээр тархины үхэлд хүрвэл донор болгож болно хэмээн гэрээслэл үлдээсэн тохиолдолд донор болгож болохоор заасан. Одоогоор хуулийн журмыг хэлэлцэж, журам батлагдах шатандаа явж байна.

-Өнөөдрийн байдлаар тархины үхэлтэй хэдэн донороос эрхтэн шилжүүлэн суулгаад байна вэ?

-Бид 2006 оноос өнөөдрийг хүртэл тархины үхэлтэй зургаан донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн байна. Эдгээр зургаан хүнээс 12 хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгасан.

-12 жилийн дотор тархины үхэлтэй зургаан хүн л донор болсон гэж үү. Донорыг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Бид тархины үхэлтэй донорыг хэрхэн оношлох, ямар менежменттэй ажиллаж бусад эд эрхтнийг авч үлдэх, тархины үхэлтэй донорыг ард иргэдэд хэрхэн таниулах тал дээр анхааран ажиллаж байна.

-Донор болохоор гэрээслэл үлдээсэн хүн Монголд ховор. Тархины үхэлтэй хүнийг донор болгоход ар гэрийнх нь шийдвэр чухал байх?

-Монголчуудын амьдралын хэв маяг илүү европжиж байна. Тиймээс 25 нас хүрсэн хүн донор болох гэрээслэл 18 нас болох ч магадлалтай. Хэдийгээр гэрээслэгч донор болохыг хүссэн ч ар гэрийнхэнд нь заавал мэдэгдэж, зөвшөөрөл авч байгаа. Хуульд үүнийг тусгасан.

 Т.Гэрэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.